ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хот дахь музейнүүдийн тасалбарын үнэ 1,500-10,000 төгрөг байна

А.Намуун, iKon.mn
2022 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өчигдөр албан ёсоор нээлтээ хийсэн "Чингис хаан" музейн тасалбар үнэтэй байна гэх олон нийтийн шүүмжлэлийг дагуулж буй.

Уг музейн тасалбарын үнэ том хүн ₮30,000, оюутан ₮25,000, гэр бүл ₮20,000 төгрөг, 0-16 насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настанд үнэгүй үйлчилнэ хэмээн тус музейн захирал С.Чулуун мэдээлсэн юм.

Тэгвэл нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн харьяа музейнүүдийн тасалбарын үнэ ямар байгааг тодруулахад дотоодын иргэдэд 1,500-10,000 төгрөгөөр үйлчилдэг байна. 

Монголын үндэсний музей 
 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Том хүн ₮10,000

Оюутан ₮2,500

Өндөр настан, хүүхэд үнэ төлбөргүй

Богд хааны ордон музей

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Том хүн ₮8,000

Оюутан ₮3,000

Хүүхэд үнэ төлбөргүй


Үлэг гүрвэлийн музей

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Том хүн ₮9,000

Хүүхэд үнэ төлбөргүй

Чингэлтэй дүүрэг, хуучнаар Лениний музейн байр.

Чойжин ламын сүм музей

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Том хүн ₮8,000 

Оюутан, өндөр настан ₮3,000

Хүүхэд үнэ төлбөргүй

Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Том хүн ₮8,000 

Оюутан ₮2,500

Өндөр настан, хүүхэд үнэ төлбөргүй

Улаанбаатар хотын музей

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Том хүн ₮3,000

Оюутан ₮1,500

Өндөр настан, хүүхэд үнэ төлбөргүй

Монгол цэргийн музей

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Том хүн ₮5,000

Оюутан ₮3,000

Хүүхэд үнэ төлбөргүй
 

Монголын театрын музей

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Том хүн ₮5,000

Оюутан ₮3,000

Өндөр настан, хүүхэд үнэ төлбөргүй

Соёлын төв өргөөний Б корпуст байрладаг.

"Чингис хаан" музейн тасалбарын үнийг холбогдох хууль, журмын дагуу тогтоосон

"Чингис хаан" музейн тасалбарын үнийг хэрхэн тогтоосон талаар тодруулахад "Холбогдох хууль, журмын дагуу тасалбарын үнийг тогтоосон. "Чингис хаан" музей тухайн үеийн Ерөнхий сайдын /одоогийн Ерөнхийлөгч/ санаачилгаар Соёлын яамны харьяанд үүсгэн байгуулагдсан" гэлээ.

Хуульд зааснаар музейн үйлчилгээний төлбөрийн хэмжээг үүсгэн байгуулагчтай зөвшилцсөний үндсэн дээр музейн захирал тогтоодог байна. 

зураг
 

Харин Монгол Улсын харьяат 16 хүртэлх насны хүүхэд 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс музейд үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхтэй болсон юм.

Байгалийн түүхийн музейн үзмэрүүдийг Үлэг гүрвэлийн музейтэй нэгтгэн буурин дээр нь "Чингис хаан" музейг барьсан түүхтэй. Гэхдээ Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих Засгийн газрын шийдвэр 2019 онд гарсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАХА
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
32 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
С [202.55.183.108] 2022/10/14
Богд хааны музей дээр чойжингийн зураг явж ч байх шиг арай шүү танайх
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.89] 2022/10/13
Хамгийн сүүлд баригдсан музей учираас хөрөнгө оруулалтын зардалаа нөхөж, улсын төсөвт буцаан төвлүүрэх үүрэгтэй юм чинь үнэтэй байхаас яах билээ.
1 | 1 Хариулах
Зочин [202.126.92.178] 2022/10/13
Жирийн ажилчин хүний цалингийн зарцуулалтыг үзээрэй сардаа л хэдэн зуун мянга архи пиво хоол унд тансаглал. Наргиж цэнгэхдээ гар татахгүй музей үзэхдээ гар татаж байна (үнэтэй гэх гомдол гаргаж буй нь) гэдэг бидний оюуны хоосролыг харуулж байна.
1 | 1 Хариулах
жинхэнэ бүтээгч байна даа [202.126.89.60] 2022/10/13
Энэ Чулуун чинь харин хийж чадаж байгаа юм биш үү. Шүүмжлээд байсан нөгөө нөхөд өөрсдөө юу хийсэн бэ?.
0 | 0 Хариулах
Монгол Хүү [172.58.89.156] 2022/10/13
Энэ Чулуун гэж нэг бөөн будлианы хөрөнгө гэдэг шиг амьсгаа нэг ширхэг байнаа!!! Энэ Чулуунаас өөр олигтой хүн байдаггүйм уу!!! Энийг одоо болиулаач!!!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.206] 2022/10/12
Байгалийн түүхийн музейн үзмэрүүд тэгээд хаана байгаа юм бэ???
1 | 0 Хариулах
Зочин [103.229.123.42] 2022/10/12
Нисэхэд нэг музейн эд зүйл сэргээдэг ч билүү байгууллагын агуулахад байгаа гэсэн
0 | 0 Хариулах
Зочин [107.2.207.39] 2022/10/13
budaa boljee xuurxii
1 | 0 Хариулах
Зочин [66.181.188.46] 2022/10/12
Ene muzeig barih ni ter tusmaa ondor ortogtei barih ni teneglel baisan. Uls 20000-25000r uzuulj ortogoo nohoh uu? Ter ortogiig ni ard tumen toloh uu? Barisan garuud ni boon zavshaan biz! Manai ulsiin chadamj hoorhiiloltei yu? 50-60 terbum beton bolov. Exportiig demjih gants ch labortor sudalgaanii tov buteegdehuun hogjuulelt alga ene ulsad! Huvaaj idehees oor yu ch hiideggui humuusiig songohoo boliyo! Choijilsuren chine idej tsadadgui zda bizdee
6 | 0 Хариулах
чулуун пязда [192.82.91.164] 2022/10/12
энэ чулууныг зайлуулвал дуртайяа үзмээр байх юм. үзсэн мөнгийг аягүй бол чулуун хувьдаа завшина
1 | 1 Хариулах
sanal neg bna! [202.21.117.34] 2022/10/12
Төр ард түмнээ соён гэгээрүүлэхийн тулд улсынхаа музей, театр, соёлын юмнуудаа үнэгүй эсвэл хямд байлгадаг. Ингэж хүртээмжтэй байснаараа иргэд оюуны том хөрөнгө оруулалт авах боломжтой болдог. Манайд болохоороо боломж муутай иргэдээ улам харанхуй болгох бодлого хэрэгжүүлж байна гэмээр дэндүү үнэтэй, хөдөлмөрийн доод хөлстэй харьцуулаад үз. Төр ашгийн төлөө ажиллаад байгаа юмуу, энэ музей хэр их ашиг олох вэ дээ?
7 | 1 Хариулах
зочин [202.179.27.31] 2022/10/12
Хүүхэд хөгшид хөгжлийн бэрхшээлтэй гээд ихэнхи нь үнэгүй үзнэ шүү дээ.нэртэйгэр нь биүх нийтээр үнэгүй үзүүл гээч
2 | 2 Хариулах
Зочин [66.181.181.206] 2022/10/12
Энэ нийтлэлд 16 хүртэлх насны хүүхэд гээд өндөр настан гэж алга байна шүү дээ???
1 | 0 Хариулах
Зочин [66.181.181.206] 2022/10/12
Дээр нь өндөр настан гэж байна.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.9] 2022/10/12
Энэ муухай орныг атомын бөмбөгөөр устгаад өгөөч.
0 | 5 Хариулах
Зочин [192.82.83.229] 2022/10/12
Chi muuhaigaar ni duudaj end hool horooj bhaar sachii chini hurvel uuruu zailchihaach...
1 | 0 Хариулах
зочин [202.179.27.31] 2022/10/12
атаархуу гэдэг нь
0 | 1 Хариулах
Зочин [192.82.78.31] 2022/10/12
Төр ард түмнээ соён гэгээрүүлэхийн тулд улсынхаа музей, театр, соёлын юмнуудаа үнэгүй эсвэл хямд байлгадаг. Ингэж хүртээмжтэй байснаараа иргэд оюуны том хөрөнгө оруулалт авах боломжтой болдог. Манайд болохоороо боломж муутай иргэдээ улам харанхуй болгох бодлого хэрэгжүүлж байна гэмээр дэндүү үнэтэй, хөдөлмөрийн доод хөлстэй харьцуулаад үз. Төр ашгийн төлөө ажиллаад байгаа юмуу, энэ музей хэр их ашиг олох вэ дээ?
3 | 1 Хариулах
зочин [202.179.27.31] 2022/10/12
Чиний хүүхэд, өндөр настай аав ээж чинь үнэгүй үзнэ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүн үнэгүй үзнэ. Энэ улсын ихэнхи иргэд үнэгүй үзнэ шүү дээ. багцаатай бай
1 | 1 Хариулах
Зочин [66.181.181.206] 2022/10/12
Тэтгэврийнхэн үнэгүй үзэх нь үнэн байгаа? Тэгэхгүй бол зарим хүн бичихдээ рестораны хоолны үнэтэй жишээд л байх юм. Бас уухдаа мөнгө харамладаггүй гээд л. Уух дуртай нь музей үзэхгүй биз. Үнэтэй ресторанд хоол иддэг хүн тийм олон уу? 1 сая төгрөгөөс дээш цалинтай хүмүүс олон юм байхдаа?
0 | 0 Хариулах
зочин [202.179.27.31] 2022/10/12
Цагаа олж музейгээ барьжээ. Чингис хаан музейны талаар нийтэлсэн оросын мэдээнд , ОХУ-н музейнээс хуулбар хийх талаар хуулийн өөрчлөлт оруулна гэжээ. Хасаг, Хиргик, Узбек гээд дундад азийн орны сайтад нээлтийн тухай бичжээ. Англи хэд дээрхи зарим сайт дээр алуурнаар нь дуудсан байна лээ. Бунханг нь олоод бээжингийн эрдэмтэн судалж байгаа тухай ч мэдээ байна. Дэлхий олон оронд өчнөөн музей нээгддэг шүү дээ, тэр бүрийг сонирхдог билүү. Төрийн түүх, улсын түүхээ хамгаалсан цагаа олсон зөв бүтээн байгуулалт болжээ. Бид төрөө дэмжээд музейгээ олуулаа үзэх хэрэгтэй.
5 | 0 Хариулах
зочин [202.179.27.31] 2022/10/12
Монголын түүхийн тухайн хасаг хэл дээрхи хамгийн эерэг нийтлэл(10 сар 5 өдрийнх). Гэхдээ Монгол Улсыг Чингис хааны байгуулсан ИХ Монгол улсын биш, харин Хубилай хааны байгуулсан Юань гүрний залгамжлагч гэжээ. Монголын түүхийг гуйвуулах, мушгих, өөрийн болгохоор санаархсан өчнөөн нийтлэл, эрдэм шинжилгээний бүтээлүүд бий. Түүхээ хамгаалж музей байгуулсныг эсэргүүцэж, үгүйсгэж, гутааж байгаа хүнийг монгол гэхэд хэцүү. Энэ нийтлэлийг уншаарай. https://e-history.kz/kz/news/show/338808
5 | 0 Хариулах
зочин [202.179.27.31] 2022/10/12
наргиж уухаараа тэрбайтугай зарцуулдаг байж, оюундаа хөрөнгө оруулалт хийхдээ юундаа дургүйцдэг билээ.
4 | 3 Хариулах
Зочин [66.181.181.206] 2022/10/12
Наргиж уудаг нь музей үздэггүй байх шүү
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.15] 2022/10/12
uleg gurveliin muzei uneheer uzmer muutai um bna lee.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.22] 2022/10/12
Музейн үзмэрийг нөхөн сэргээх талд бид тааруу байгаа. Ялангуяа торгон эдлэл дээр. Өөрийн өв соёлоо хамгаалахад үнэтэй хувь нэмрээ оруулж байна гэж төлбөрөө төлж үзэх ёстой. Нэн ялангуяа хөгшчүүл төлбөрөө төлөх ёстой. Улсын томхон баяраар тохиолдуулж үнэгүй байж болох юм. Жуулчины үнэ тусдаа нэмүү байдаг аль улсын хууль бий. Музейгээ үнэгүй үзүүлдэг мөнгөөр хахсан улс бид биш. Тэхдээ нэгэн шинэчлэл хийх хэрэг нь мөнгөө төлсөн бол 2-3 хоног үзэх эрхтэй байх хэрэгтэй. Учир нь музейг нэгэхэн хоногийн дотор үздэг эд биш
11 | 1 Хариулах
Зочин [202.9.40.90] 2022/10/12
Улс нь мөнгөөр хахаагүй бол иргэд нь ч мөнгөөр хахаагүй гэсэн үг. Хэдэн капиталист үгээр өөрийгөө цэнэглэсэн худ гар вэ. Эсвэл музейн пиарчин юм уу.
3 | 1 Хариулах
Зочин [43.242.242.6] 2022/10/13
Иргэн баян бол улс баян
0 | 0 Хариулах
зочин [202.179.27.31] 2022/10/12
Монгол Чингис хаан музей байгууллаа гээд гадны сайтууд мэдээлсэн байна. зарим орон музейгээс хуулбар хийх талаар хуульдаа өөрчлөлт оруулна гэжээ.
0 | 0 Хариулах
Зочин [103.161.242.177] 2022/10/12
шинэ музей арай л үнэтэй байнааа.
3 | 4 Хариулах
Зочин [103.161.242.78] 2022/10/12
Aldaatai ym bno. Jishee ni 2022 onii 1 sariin 1 hurtel bas oyutan 15k bolgochihson baih shu
0 | 0 Хариулах
Зочин [202.21.109.34] 2022/10/12
гадаад гээд тусдаа тариф байдагдаа тэр нь хааччихваа?
0 | 0 Хариулах