“Анод” банкны ТУЗ-ийн дарга асан Н.Даваа, Гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр нар “Хүний эрх, эдийн засгийн эрх чөлөө зөрчигдөж байна” нэртэй фэйсбүүк хуудас нээж, түүгээрээ эдийн засгийн боломжуудын талаар цуврал лайв хийж эхэлжээ.
2022 оны аравдугаар сарын 1-нд "Монголын цагдаагийн дарга нар Анодыг дээрэмдсэн нь" нэртэйгээр тэдний оруулсан бичлэг олон нийтийн анхаарлыг татаад байгаа билээ. Тодруулбал, Анод банкийг цагдаагийн дарга нар зохион байгуулалттай дээрэмдсэн хэмээн Н.Даваа үздэг бөгөөд энэ талаарх анхны эх сурвалжууд, баримтууд “Монголо гэдэг эрхэм” номд багтсан талаар ярьсан юм.
Тиймээс уг бичлэгт яригдсан мэдээллүүдтэй холбоотойгоор Анод банкны хэргийг шалгана гэдгээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдэгдээд байна.
https://fb.watch/fXDVWbtTHI/
Бичлэгт яригдсан мэдээллээс онцлох эшлэлүүдийг бэлтгэв.
- ТБД Андуудын салбарт буутай этгээд орж ирээд хамгаалагчийн зүрх рүү нь буудаж унагаад 200,000 доллар аваад гарсан. Банкны салбараас тийм их мөнгө дээрэмдсэн анхны хэрэг. Банкны салбарт тийм их мөнгө байдаггүй. Гэтэл мөнгө авна гэж татуулж байгаад захиалга өгөөд зохион байгуулалттай хийсэн байгаа юм.
- Харуул сумны хамгаалалттай байсан. Ухаан ороод өндийхөд нь их холоос тархинд нь буудсан байгаа юм. Хэр баргийн хүн өндийж байгаа харуулын тархи руу онож буудахгүй. Гэтэл ухаан алдах хэмжээнд буудаад унагасан байгаа юм.
- . Бид олсон хүнд 50 сая төгрөг өгнө гээд зар тавиад, аргаа бараад хувийн мөрдөгч тавьсан. Тэгээд ил болсон. Хувийн мөрдөгчид “Местний оросуудтай нийлээд цагдаагийн удирдах бүрэлдэхүүн хийсэн байна” гэсэн.
- Дээрэм хийхэд цаана нь хүлээж байгаад аваад явсан жолооч илэрсэн. Тэгтэл эргээд жолоочоо нухах гэж үзсэн. Жолооч өөрөө шоронд олон удаа орсон хүн байсан. Тэр хүн өөрөө хүн алаад шоронд орчихсон. Шоронд орсон хойноо бүх үнэнээ хэлсэн, би өөрөө алуулах гээд байсан тул амь гарсан гэж. Гэтэл энэ мэдүүлэг Эрүүгийн цагдаа дээр очоод таг.
- Хууль бус барааг Оросын хилээр Улаанбаатар руу оруулж ирдэг мафиуд хийсэн гээд хэлчхэж байгаа юм. Тэрний цаана цагдаагийн удирдлага орж байгаа. Энэний араас би гүйгээд байхаар цагдаа намайг үзэхээ больсон.
- Дэд захирал Батмөнхийг гэнэт баривчлаад хорьсон. Гэрт нь нэгжлэг хийтэл буу гарсан. Буруутгах баримт байхгүй. Энэний араас би зөвлөхөө тавьсан. “Нэмэргүй, зүгээр хая. Наадахаа барахгүй. Оросууд ингэдэг. Эд нар чинь Оросод төгссөн. Гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна. Цагдаа ингэж мөнгө олдог” гэж ярьсан.
- Тэгээд . Хэн нэгэн манайхаас УИХ-ын гишүүн, сайд байсан бол хамгаална. Манайд ямар ч төлөөлөл байхгүй. Ард түмэн л байсан. Эцэст нь цагдаа миний дайсан болж байгаа юм.
- . Бүгд ашиг сонирхлын зөрчилтэй.
- Энэ дээрмийн эсрэг би тэмцтэл хүчин мөхөстөөд, жинхэнэ эрүүдэн шүүж байгаа байхгүй юу. Чамайг бид дийлж байгаа биз гээд үзүүлсэн шүү дээ надад. . Хүн амьсгалахгүй байж чадахгүй. Гэтэл амьсгалаар хорт утаагаар боох бол хамгийн аймшигтай эрүү.
- Би батлан даалтад гарчхаад тэмцээд л байсан. Гэтэл хийчхээд байсан. Дөрвөн удаа орсон. Үнэхээр дийлэхгүй юм билээ. Төр бол төр юм билээ.
- Ганцаараа Багануурын чангын чангад орсон. Нэг хоног ч хасаагүй. Нэхэмжлэл нь Монголбанкны нэг мэргэжилтэн дурынхаа тоог тавина. Шүүх нь хангачихдаг. Хэлэлцэх ч үгүй. Ямар ч нотлох баримтгүй хүнийг “үгсэн хуйвалдаж” гэдэг юм билээ. Зүгээр л намайг боол болгож байгаа юм. 14 жил өнгөрсөн ч би түрүүний долоо хоногт бас л дээрэмдүүлсэн. .
- . Би хувь хүнийхээ хувьд улс орондоо хөрөнгө оруулалтыг Казахстан, Японоос гээд бараг 300 сая доллар оруулсан. Улс орон ургацаа хурааж чадахгүй байсан үед бид “Самсунг”-аас 30 сая доллар аваад Казахстанаас шатахуун оруулж ирээд ургацаа авч байсан. Түүхэнд анх удаа Казахстанаас шатахуун авч байсан. Тухайн үеийн Үйлдвэр худалдааны сайд “та нар л туслахгүй бол ургацаа алдлаа” гэсэн хүсэлтээр л бид зүтгэсэн. Тэр бүхний хариуд зүгээр л боол болсон.
- Монголбанкны ерөнхийлөгч, Хууль зүйн сайд, Ерөнхий прокурор, Цагдаагийн дарга нар тэр чигээрээ бидний эсрэг дайрч байхад банкийг хамгаалж чадахгүй шүү дээ. Хэдэн тэрбумын зохиомол юм гаргаад, 10,000 төгрөг өгөөд самбар бариулж байгаад энэ банк болохоо байлаа гээд зүв зүгээр байхад нь мөнгийг нь татуулсан. Хоёрхон хоногийн дотор Хятадын Элчингийн урд байсан салбар дахь Хятадын их хэмжээний мөнгийг татуулсан. Ингээд биднийг оршин тогтнох ямар ч боломжгүй болгосон. Дараа нь цагдаагийн ажилтнаас сонссон. Тухайн үед том зээлдэгчид та нарыг шоронд хийлгэх гэж зөндөө мөнгө төлсөн гэж.
- . Хүчирдэггүй юм билээ.
- . Одоо ч гэсэн амархан зарагдана. Одоо биднийг боол болгож байхаар зарчих л даа, болоо шүү дээ. Бид ганц л юм хүсэж байгаа. Заавал хүмүүст хохирол учруулаад, улсыг хохиролд учруулаад бидний тамлах ямар хэрэгтэй вэ. Жамаар нь хийчих л дээ. Бүх л улс зардаг.
- Монголд ямар ч гаднын банк оруулж ирдэггүй. Энэний цаана бага хүүтэй зээлийг оруулахгүй байгаа гол шалтгаан нь Банкны холбоо. Жилийн 3-4 хувийн хүүтэй зээл авмаар байна. Гэтэл өөрийн банкуудаа ашигтай байлгах гэдэг.
- .
- Хэрэв Монгол Улсын эдийн засгийн эрх чөлөөний үзүүлэлт ийм байвал хэзээ ч хөрөнгө оруулагч орж ирэхгүй.
- Сөрөг хүчнийхээ намын даргыг барьж аваад шоронд хийгээд банкийг нь унагадаг тийм зэрлэг улс руу хэн мөнгө оруулах вэ. Би Иргэний хөдөлгөөний намын дарга байсан. Африкийн орнууд ч энэнээс гайгүй байгаа.
- Улс орон хөрөнгө орж ирж байж л хөгждөг. Хөрөнгө орж ирэхгүйгээр хөгжсөн түүх хаана ч байхгүй. .
- Жишээ нь, манай банкны хувьцааг Солонгосын нэг компанийн захирал 5 сая доллар хийгээд авсан байсан. Тэр хүн маш их судалсан. Банк унангуут "Үнэхээр ардчилсан улс гээд зарлаад байсан. Улс, ардчиллыг ерөөсөө хараагүй миний алдаа байлаа. Улсыг бодоогүй юм байна. Би та нарыг л судлаад, тооцоод байсан" гэж хэлсэн.
- Анодын асуудлыг шийдэхгүйгээр Монголд гаднын хөрөнгө оруулагч орж ирэхгүй, Ерөнхий сайдын чинь хэлж байгаа бол үлгэр.
- 10-20 жилийн дараа бид цагаадна аа гээд хэлж байсан. Би үүнд итгэлтэй байгаа. .
- .
- Орос бол ганц нам төр барьж байгаа, ямар ч өрсөлдөгч байхгүй. Путин бүх эдийн засгийн 50 хувийг авсан. Олон юм яривал шоронд хийнэ, буудчихна. Манайх төстэй. .
- . Эдийн засаг маш хүнд байна.
Эдгээр дурдагдсан мэдээллийн талаарх анхан шатны баримтыг “Монголо гэдэг эрхэм номд” бичсэн байгааг тэрбээр дурдав.