Алтанбулаг боомтоор өнөөдрийн байдлаар ОХУ-ын 3,000 гаруй иргэн манай улсад нэвтрээд байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 21-ний өдөр цэргийн дайчилгаа зарласан бөгөөд үүнээс хойш тус улсаас гарах иргэдийн тоо огцом нэмэгдэж, тэр дундаа Монгол руу нэвтрэх гэсэн орос иргэд хилийн боомт дээр урт дараалал үүсгэсэн тухай өмнө нь мэдээлсэн.
Гэхдээ хилээр нэвтэрсэн иргэдийг дайнаас дүрвэсэн гэж үзэх боломжгүй талаар ХХЕГ-ын албаны эх сурвалж тайлбарлаж байв.
ОХУ-ын иргэд манай улс руу 30 хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэй бөгөөд одоогоор ямар нэгэн зөрчил илрээгүй байна.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!