• 6 сарын 15, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Иргэд, байгууллагаас гэмт хэргийн талаар төлбөртэй мэдээлэл авах жишиг үнэ 50 мянгаас таван сая төгрөг"

Б.Манлай
2022 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад цаг алдалгүй мэдэгдэх үүрэг иргэнд бий. Хууль зүйн болон Сангийн сайдын хамтарсан "Иргэд, байгууллагаас төлбөртэй мэдээлэл авахад баримтлах үнэлгээний жишиг" тушаал байдаг. Иймд иргэд зам тээврийн ослын болон доорх гэмт хэргүүдийн талаар үнэн бодит мэдээллийг 88106295, 99091581 дугаарт мэдээлэх боломжтой хэмээн Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээллээ.

Гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгаа, завдсан эсвэл үйлдсэн тухай мэдээллийг 50,000-аас хоёр сая төгрөг.
12 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан илрээгүй хүнд гэмт хэргийн болон үндэстэн дамнасан зохион байгуулалттай, террор үйлдэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, хүн худалдаалах гэмт хэргийн мэдээллийг иргэн, байгууллагаас таван сая төгрөгөөр авдаг.
Эрэн сурвалжлагдаж буй түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйл, бусад эд зүйлсийн тухай мэдээллийг хоёр сая төгрөгөөр авахаар тушаал баталсан.
зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Zochin [202.126.90.98] 2022/9/24
Хуурамч мэдээлэгчидийг хөхүүлэн дэмжигч хүний эрхийн зөрчигч цагадаагын албадыг төссөвийн хөрөнгөөр цалинжуулж байгаа
1 | 0 Хариулах