ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Түгжрэлийг бууруулах ₮420 тэрбумыг хэрхэн зарцуулж байна вэ?

Р.Оюун
2022 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор анх удаа 420 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт суулгаж байгаа буюу улсын төсөвт төвлөрүүлэх мөнгийг үлдээж буй. Энэ хүрээнд 2022-2024 онд 36 цогц ажил хэрэгжүүлж байгааг Нийслэлийн Авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг танилцуулав. 

Анхны хөрөнгө оруулалт болох 414 тэрбум төгрөгийг 2022 онд баталснаар 12 багц арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм байна. Үүнд:

  • Газар чөлөөлөлтөд 75 тэрбум төгрөг зарцуулж байна. Авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд нийт 390 тэрбум төгрөгийг газар чөлөөлөлтөд зарцуулах шаардлагатайгаас энэ жил 20 орчим хувийг нь 2022 онд төсөвлөжээ. 
  • Парк шинэчлэлт. Улаанбаатар хотын 106 чиглэлд 1,000 хүрэхгүй автобус үйлчилж байгаагийн 600-г нь энэ жил шинэчилж байгаа юм байна. Нийт 1,430 автобус шаардлагатайгаас 2022-2024 онд 1,100-г оруулж ирэх ба урьдчилгаанд энэ жил 74 тэрбум төгрөг зарцуулжээ. Одоогоор 100 автобус ирээд байгаа аж. Үлдсэн автобусыг арваннэг, арванхоёрдугаар сард оруулж ирэх нь. 
  • Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах. Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах нь түгжрэл бууруулахад 20% нөлөөлнө гэсэн судалгаа гарсан байна. Энэ хүрээнд 2022 онд 100 гаруй тэрбум төгрөг зарцуулжээ. 

Эдгээр гурван төсөлд нийт 270 орчим тэрбум төгрөг зарцуулсан байна. 

Бусад төслийн тухайд:

  • Зам барьж байгуулах хүрээнд 13 байршилд 228 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэхээс энэ онд 70 тэрбум төгрөгийг хуваарилжээ. Үүнд Энхтайваны өргөн чөлөөг Наадамчдын гудамжтай холбох, Зайсангийн гүүрийг шинэчлэх, Шард хаданд гүүр тавих газар зам засварлах, шинээр гарц, гүүр байгуулах ажил багтаж байгаа юм байна.
  • 188 байршилд буулгасан гарааш, хашаа хайсны байршилд ногоон байгууламж, тохижилт хийхэд 31 тэрбум төгрөг зарцуулж байна. 
  • 2024 онд нийслэлийн түгжрэлийг 50% бууруулах зорилтын 30%-ийг хангах хөшүүрэг болох Зам тээврийн ухаалаг систем, удирдлага хяналтын систем байгуулахад 22.3 тэрбум төгрөг зарцуулж байна. Энэ хүрээнд хийгдэж буй нэг ажил нь Энхтайваны өргөн чөлөө дагуу 21 цэгт байсан камеруудыг бүрэн шинэчилсэн бөгөөд 44 байршил болгон нэмжээ. 
  • Улаанбаатар хотод 37 км зам шинээр барьж байгуулах нь. 
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн буюу Бага тойруугийн 10 байршилд 5 болон 9 давхар бүхий их багтаамжтай зогсоол байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд газар чөлөөлөлт 52%-тай байна. 
  • Улаанбаатар хот дахь 74 авто зогсоолыг шинэчилнэ. 
  • Явган хүн, унадаг дугуйн замыг гэхэд бид 80 м2 буюу явган зам 16.8 км, дугуйн зам 14.4 км-ийг шинээр хийхэд 11.2 тэрбум төгрөг зарцуулж байгааг тэрбээр танилцууллаа. 

Эдгээр 12 багц ажлын 62% нь он дамнан хэрэгжих юм байна. 

Түгжрэлийг бууруулах хүрээнд мөн эдийн засгийн хөшүүргийг ашиглан томоохон ажлуудыг төлөвлөж, Үндэсний хороонд танилцуулахаар зэхэж байгааг бид мэдээлсэн. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
30
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
22 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Төрөө [64.119.21.51] 2022/9/8
Эхлээд газраа замбараагүй зарчаад одоо буцаагаад газар чөлөөлөлтөнд маш их мөнгө зарж байх юм
0 | 0 Хариулах
Зочин [103.161.242.161] 2022/9/7
Жил бүр ингэж их мөнгө зарцуулснаас олигтойхон хөрөнгө оруулаад метротой болвол замын түгжрэл шууд 80% -р буурна гэдгийг гадны экспертүүд(япон) дээр хэлсэн. Японууд метро барьж өгье гэж хэлж байсан шүү дээ...
1 | 0 Хариулах
Hehe [202.126.90.35] 2022/9/7
Paaa arai arai mungu bish uhaan heregteishde enuugere Ter mod tsetserleg uildveree barina bgada
1 | 0 Хариулах
зочин [66.181.161.26] 2022/9/6
Цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын хороолол хотхонууд, Баянмонгол, Саруул, Кирстал, Олимп, Парк виюү гээд за тэгээд енканто, Гэр лүг, Хурд, япон таун, Маршал тоун, Ску гарден, ривер гарден хавьд үнэндээ л автозам дутагдаж байна. Яахаараа ийм дуракын төлөвлөлт хийж шавж хаядаг байнаа. Хойноос урагшаа нэвт гарсан нэгч зам байдаггүй. Ийм балай түгжрэл дунд мянга сайхан юм барилаа гээд үнэндээ хэрэг алга.....
3 | 0 Хариулах
зочин [66.181.161.26] 2022/9/6
Дахин төлөвлөж байгаа гэр хороололдоо автозамуудаа анхнаас нь хангалттай их төлөвлөхгүй бол одооны цэцэрлэгт хүрээлэнг тойрсон хотхонууд шиг ямар ч зай завсаргүй болно шүү. Гадаад оронуудад хотхон хороололуудыг автозамаар тусгаарладаг байтал манайд бетонон хашаагаар хашиж аваад машин битгий хэл явган хүн ч гишгэх газаргүй болтол нь газрыг шаглаж зарсан байдгийн. Харин улсад сохор зоосч ороогүй байдгийн.
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.118] 2022/9/6
СУМТАЙБУЗАРАА, чи тэр дампуу Ундэсний Херенге Оруулалтын банкандаа хийсэн "Эрдэнэт үйлдвэр"-ийн 44 тэрбум төгрөг, "Эрдэнэс Тавантолгой"-н 27 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 24 тэрбум төгрөгийг терд нь гаргаж егеечээ муу луйварчин минь бутэн 4 жил телехгуй луу унжиж байнa. Бас тэр Монгол Банкнаас авсан 14 тэрбум, Монголын циркийг буцааж ег муу ухэж далд орж байхдаа таарсан луйварчин Одоо хотын тесев (тугжрэлийг багасгах) 420 тэрбумаар дураараа дургиж байгаа муу луйварчин
1 | 0 Хариулах
Зочин [66.181.185.24] 2022/9/6
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд олигтой төсөв баталж далайцтай ажил хийх хэрэгтэй
1 | 0 Хариулах
Зочин [150.129.141.115] 2022/9/6
Энэ 420 тэрбумаас гадна хотын өөрийнх нь төсөв байгаа даа.Энэ хийсэн гээд байгаа ажлууд тэр мөнгөөрөө л хийчих ажлууд шүү дээ Сайхан хуцах юм аа
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.61] 2022/9/6
Heden dargoon ehnwr huuhduud gadad dodtoodod delguurt urj bga blgude
1 | 0 Хариулах
Зочин [150.129.141.115] 2022/9/6
Агаарын бохирдол утаа гэж их идсэн одоо түгжрэл бууруулна гэсэн бас аргатай боллоо Сумъяабазарын алдарт "Түүхэн шийдвэр", идэж ханадаггүй новшнууд ЗГ ын 420 тэрбум бол зүгээр л эд нарын тэвчинд орно Он гараад сонгуульдаа бэлдэх байлгүй
3 | 0 Хариулах
зочин [66.181.182.35] 2022/9/6
Нөгөө албаны машиныг журамлах тусгай тэидэглэл хийх яаасан вэ? иймэрхүү юмаа цэгцлэж чадахгүй байж олон юм яриад яахав дээ. Зүгээр л түгжрээд л явж байхаас. Харин тэр төсөвлөсөн 420 тэрбумаа төсөвтөа нэмэрлэх хэрэгтэй
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.43] 2022/9/6
Түгжрэл бууруулах 420 тэрбум төгрөг чинь 130 сая ам.доллар болж байна. Энэ бол маш их мөнгө. Наад 420 тэрбум төгрөгөөрөө японоос эсвэл өмнөд солонгосоос олон тооны цоо шинэ автобуснууд оруулж ирж хотын нийтийн тээвэрийн үйлчилгээнд явуулаачээ. Тэгвэл иргэд хувийн унаанаас татгалзаж түгжрэл утаа осол эндэгдэл буурна. Иргэдийн эдийн засагт хэмнэлттэй, автобус компанид ч орлого орно.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.43] 2022/9/6
Түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөг, нүхэн жорлонгүй болохын тулд 100 тэрбум төгрөг. Ёо энэ бол зүгээр л мөнгө завших сайхан далим. Хайран мөнгө салхинд хийслээ.
3 | 0 Хариулах
Зочин [103.212.116.189] 2022/9/6
ah huu zeelee tuluud duusgah blgui dee
1 | 0 Хариулах
Зочин [203.23.49.163] 2022/9/6
Ойлгосонгүй. Юу ч хийгээгүй байхад батлагдсан төсөв нь дуусаж байгаа юм байна.
2 | 0 Хариулах
Зочин [119.40.98.177] 2022/9/6
Яаралтай аудит оруул.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.160.76] 2022/9/6
хүрэлсүг, сумтайбузар 2-н халаасруу орж байгаа.
6 | 0 Хариулах
Зочин [119.40.98.177] 2022/9/6
Ийм их төсөв дээр Үндэсний аудитын газар хяналт хийж ажиллах ёстой.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.180.249] 2022/9/6
Suraaguin bish idej uugaa l biz
2 | 0 Хариулах
raiden [66.181.161.36] 2022/9/6
barih zogsool ni bas tulburte l gh bhda
0 | 3 Хариулах
Зочин [202.126.88.209] 2022/9/6
270terbumiig zartsuulaad zartsuulaad yamar ch ur dun alga bna daa
3 | 2 Хариулах
Zochin [202.21.96.212] 2022/9/6
Naad mongoo hulgaid aldaad duusaj baigaa ium bish biz. Naad deeree shalgalt yavuulah heregtei.
1 | 1 Хариулах