ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Автомашинаа ачуулсан жолооч журмын хашаанаас гарахын тулд бүх торгуулиа төлдөг болно

Р.Оюунцэцэг, IKON.MN
2022 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгуулиа төлөөгүй машинууд хөдөлгөөнд оролцсоор байгааг иргэд шүүмжилдэг.

2015 онд торгуулийг цахимаар тооцож эхэлснээс хойш 2022 оны наймдугаар сарын байдлаар нийт 3,424,971 удаагийн зөрчилд 81 тэрбум төгрөгийн торгууль ногдуулжээ. Гэвч үүнээс 2,305,153 удаагийн торгуулийн 47.9 тэрбум төгрөг төлөгдөж, 33 тэрбум төгрөгийн торгууль буюу 41% нь төлөгдөөгүй байна.

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахаар 36 цогц арга хэмжээ хэрэгжүүлж байгаагийн нэг нь Замын хөдөлгөөний ухаалаг систем. Тэгвэл уг системийг нэвтрүүлснээр торгуультай машинуудыг хянах боломж бүрдэж байгааг Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн захирал С.Адьяасүрэн хэллээ. 

Инфографик. Баталгаажсан зөрчлийн тоо болон төлөгдсөн зөрчлийн тоо 

Мөн түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгох ажлыг 2023 оны нэгдүгээр сарын 1-н гэхэд дуусгахаар төлөвлөж байгааг Нийслэлийн Авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг танилцуулсан. Энэхүү хоёр цахимжилтын үр дүнд торгуулийг дараах байдлаар шийдэх юм байна. 

Дүрэм зөрчсөн жолоочид 

  1. Хугацаатай сануулга өгнө
  2. Торгох арга хэмжээ авна
  3. Ачна
Гурав дахь шатны хариуцлага тооцуулсан буюу автомашинаа ачуулсан жолооч машинаа журмын хашаанаас гаргаж авахын тулд өөрийн нэр дээрх бүх торгуулийг төлж, машины үзлэг оношилгоонд орж, тээврийн хэрэгслийн ямар нэгэн зөрчилгүй болсон байх шаардлага тавих нь. 

Зам тээврийн ухаалаг системийг хэрэгжүүлэх хүрээнд Энхтайваны өргөн чөлөөнд 21 цэг дээр байсан хуучин камеруудыг бүрэн шинэчилж байгаа ба камер бүхий цэгийн тоог 44 болгон нэмж байгааг Ч.Батзориг хэллээ. Мөн нийслэлийн авто замын 161 уулзварт камер байршуулахын зэрэгцээ Удирдлага хяналтын системийг төвийн зургаан дүүрэгт нэвтрүүлэх юм байна. 22 тэрбум төгрөгийн өртөг бүхий эдгээр ажлыг хийснээр хүний хүчин зүйлээр хийдэг байсан тээврийн цагдаагийн ажлыг цахимжуулж, төлбөрийн бүхий л хэлбэр мөн цахим болохыг тайлбарлав. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
136
Зураг
ЗӨВ, ГОЁ
14
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
БУРУУ
4
Зураг
ХАХА
4
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
58 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
рон [103.206.195.34] 2022/9/12
өрьэй байж жийп унаад өөрийгөө гэр бүлээ хохироож байгаа нэрэлхүү байгий нарыг харахаас өрөвдөх бас уур хүрэх юм түүний оронд хоолоо ахиу авчидээд
0 | 0 Хариулах
Зочин [124.158.104.64] 2022/9/12
Zuw shuu
0 | 0 Хариулах
Зочин [122.201.24.148] 2022/9/9
Зайл
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.218] 2022/9/8
Жийп уналаа гэж нүд үзүүрлэх шинжтэй болоод эхэллээ. Улаанбаатар хот чинь их тойруу дотроо л засмал замтай, бусад газар нь уул толгод жалга шороо чулуу шавар дундуур тахирласан шороон замтай шдээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.140] 2022/9/7
Lalariin tsagdaa naraa torguuli bichhe bagsagmaar ymaaa mongold amidrah unheer hetsuu ymaaaaaa mt kolonkon ch bizin bku edr geed
1 | 0 Хариулах
Зочин [172.225.55.63] 2022/9/11
Дүрэм зөрчихгүй бол торгууль бичдэггүй юм шүү дээ орк минь!
0 | 0 Хариулах
Зочин [202.131.236.93] 2022/9/7
Монголд орж ирсэн шинэ машин худалдаж аваад, шинэ улсын дугаар авсан чинь, Нөгөө дугаар нь хуучин торгуультай болж таарсан кккк Одоо энийг хэн төлөх вэ? Энийг цэгцлээчээ.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.183.56] 2022/9/7
Энэ нэг эмнэлэг үйлчилгээний газраа зогсоолтой болгочихооч. Элэгний хүнд өвчтэй хүн Элэг төвд шинжилгээ өгчөөд хэдэн мину болоод гараад ирэхэд жижиг тэргийг нь ачаад явчихсан. Биe нь тааруу бөөн бухимдал. Ядахдаа зогсоол хийлгэчихээч. Шинжилгээ төлбөртэй үзлэг төлбөртэй машин нь ачуулсан ийм аз жаргалтай хотын эрүүл монгол хүн гэж уи байхав дэээ.
6 | 0 Хариулах
Зочин [66.181.180.249] 2022/9/7
Нийслэлд өргөдөл бичээд өгөөч тэгээд
0 | 0 Хариулах
..I.. [103.26.193.165] 2022/9/7
Хэлээд юу гэх вэ. Эмнэлэгт аагаа багтааж ядсан хүн ирэхгүй нь л тодорхой, дандаа өвдсөн зовсон яарсан сандарсан улсууд л байдаг шд.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.164.192] 2022/9/7
Zovoo zov
1 | 0 Хариулах
Зочин [192.82.81.121] 2022/9/7
бензиний үнийг нэм, машин ашиглах татвараа нэм, торгуулиа нэм аандаа түгжрээ алга болж цэгцрээд ирнэ дээ. олсон орлогоороо нийтийн тээврээ хөгжүүл
4 | 3 Хариулах
Зочин [103.229.120.49] 2022/9/7
emnelguudiin orchimd mashin bitgii ach, tend chin dur zorgooroo yavaa humuus ochdogguim shde, baingiin l hulgaich shig bh yum.
2 | 0 Хариулах
Хэн нэгэн [137.68.198.99] 2022/9/7
Дараагийн өвчтөнг боддоггүй жолоочийн тээврийн хэрэгслийг ачих нь зөв. Ялангуяа эмнэлгийн зогсоол, замд жолооч нар хариуцлагатай байх хэрэгтэй.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.180.249] 2022/9/7
Яагаад иймхэн юм ойлгодоггүй тэнэг юм бэ? Эмнэлэгт хэвсэн хүмүүс машинтайгаа хэвтчихдэг юм бас ажилчид нь машинаа хаячихдаг юм, үнэгүй болвол бүр зогсоол олдохгүй тэг зогсоол болношдээ.
0 | 0 Хариулах
Зочин [78.27.108.84] 2022/9/6
Би яг одоо Финляндын нийслэл Хэлсинкид б. Энд тоо баримтаараа бол монголоос их машинтай юм б гэтэл зам нь сэлүүхэн (хүүхэд насны социализмын үед л Улаанбаатар ийм бсан байх) автуснууд, метро нь байнга сэлүүхэн. Нийтийн унааны билет нь өдрөөр элдэв хөнгөлөлтгүй 8евро/27.000₮. Хөнгөлөлттэй бол 63евро/200.000₮ болох юм б. Бензин 6500₮/1л үнэтэй юм б. Жолооч нар нь балиар соёлтой юм б, явган хүнд хаана ч зам тавьж өгнө. Том жийп ерөөсөө харагдахгүй юм. Машины даатгал хамгийн хямддаа 600евро/2 сая ₮ дөхөх юм б. Торгууль 80евро/260.000₮-оос эхэлдэг юм б. Хүртээмжтэй тохитой тухтай нийтийн тээвэр, Өндөр даатгал, өндөр торгууль, өндөр бензиний үнээр далимдуулж автомашин унах утгагүй болгодог юм б. Унадаг дугуй авч унадаг юм билүү гэж бодож б яагаад гэвэл нийтийн унааны мөнгөндөө монгол хүн болсон хойно гороогоод б аа. Хаха. Монголд зөв талдаа хүрдтэй шинэввтэр жийп унадаг том гао блаа шд. Хаха
7 | 2 Хариулах
haahah [216.165.95.186] 2022/9/6
umdunduu shee
1 | 0 Хариулах
Зочин [66.181.165.44] 2022/9/9
Монголд машин унах маш хямдхан. Ихэнх нь жолоочын албан даатгал гэж 100 мянга хүрэхгүй даатгал төлж байна. Татварууд нь ч маш хямд, уул нь машин унах ялангуяа саяас дээш хүн амтай хотуудын төвөөр явах нь үнэтэй тансаглал байдаг гэдгийг монголд дарга энгийн иргэдээс авхуулаад бүгд ойлгохгүй байна.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.188.107] 2022/9/6
Том жипүүдийг ачихгүй жижиг суудлын тэрэгнүүдийг түүж ачдагаа болих хэрэгтэй ш дээ. Машиныг ачвал том жижиг гэлтгүй адилхан ачдаг байх хэрэгтэй.
8 | 1 Хариулах
Ачигч компанийн менежер [202.9.40.70] 2022/9/6
Том машин ачвал авч явахад хэцүү, очоод буулгахад том талбай эзэлнэ, ачигч машины түлш шатахуун хүртэл их зарцуулдаг. Эзэд нь бүр ядаргаатай. Тиймээс хөнгөн нимгэн жижиг машин ачих нь хамгийн амар байдаг.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.161.92] 2022/9/6
hutsdag novsh
2 | 3 Хариулах
Иргэн [202.55.188.120] 2022/9/6
Эхлээд наад ачилтын компаниудаа E баримт өгдөг болгочих. Хулгайлж Машин ачаад татвар бас завшаад тэр чигтээ дээрэм!!!!
11 | 0 Хариулах
Зочин [202.126.90.18] 2022/9/7
Ebarimt gheesee iluu torguuliin huudas awii gej bichih ni zow shuu durem zorchij mashinaa achuulj baigaagaas hoish tulsun torguuliin ihenh huwi ni ulsad shuud tatwar bolj ochdog baihaa banknaas mungu zeelcheed zeelee tuluhduu ebarmit nehehgui bizde hha
0 | 0 Хариулах
Зочин [112.72.2.134] 2022/9/7
Ачлитын компаний 60к нь улсад ордоггүй ачсан компанийн орлого болдог гэж хэдэн жилийн өмнө Ийглийн мэдээгээр хэлж байсан. Тийм бол И-баримт өгөх л ёстой.
0 | 0 Хариулах
lIRGEN [59.153.114.66] 2022/9/6
ZOV MASH ZOV
6 | 1 Хариулах
Зочин [66.181.161.1] 2022/9/6
Торгуулиа төлдөг байсан ч төлдөггүй хүмүүс сонгуулиар өршөөл гээд бүх торгууль нь тэг болсонг харсанаас хойш дахиж хэзээ ч торгууль төлөхгүй гэж шийдсэн. Торгууль төлсөн миний хохь болсон мэт санагдсан
13 | 0 Хариулах
Зочин [202.126.88.147] 2022/9/6
тэглээгүй. Хугацаа заагаад 50% хөнгөлсөн
0 | 1 Хариулах
Зочин [64.119.18.237] 2022/9/7
Ehnii urshooloor teglesen, 2 dahi urshooloor 50% dsaan , medej bj bich
1 | 0 Хариулах
it guy [202.131.242.42] 2022/9/6
Durmere yaw malnuudaa tegvel torguulahgui!
7 | 2 Хариулах
Зочин [202.21.111.10] 2022/9/6
хотод онцын шаардлагагүй чихцэлдэж амьдарч байгаа бол аль нэг аймагт очиж тэнд хөрөнгө оруул, хөгжүүл
2 | 1 Хариулах
Зочин [192.82.91.44] 2022/9/6
Ноднин 9 сард өршөөл үзүүлсэн. Тэрнээс хойш хүмүүс торгуулиа төлөхөө болсон харагдаж байна. Өршөөл үзүүлж буруу жишиг тогтоосноороо төр өөрөө буруу байна
22 | 1 Хариулах
хуцоо псдаа [66.181.160.76] 2022/9/6
үхсэн нохой оцгор, хотхон гудамнаасаа гархаар заавал зүүн эргэж шугам давхаас аргагүй байдалтай зохион байгуулалт хийдэг, тэр болгонд автоматаар хий торгууль бичигддэг байхад яагаад тэрийг төлөх ёстой юм. гэтэл 500 тэрбумыг хуссан хулгайч 40 саяын торгууль төлөөд ялгүй, 50 жил хэдэн зуун тэрбум улсад орох ашигийг зарчихсан МАНин хулгайч 50 саяын торгуультай.
6 | 3 Хариулах
Зочин [203.91.115.48] 2022/9/6
Баруун явж байгаал буцаад эргээч дээ
3 | 0 Хариулах
Зочин [202.126.90.37] 2022/9/6
Torguulia tuluugui bol tuv zamaar yavuulahgui baival iluu tugjree buurah bhdaa
5 | 1 Хариулах
Зочин [122.201.22.86] 2022/9/6
Харин оновчтой зөв шийдвэр байна
3 | 0 Хариулах
Онош [66.181.161.29] 2022/9/6
журмын хашаанд байгаа машиныг хэрхэн оношлогоонд оруулах вэ?
2 | 0 Хариулах
Зочин [203.23.49.153] 2022/9/6
Үнэнчээр төлдөгүүд нь хохирдог байдлыг зогсоо !!!!
22 | 1 Хариулах
Зочин [66.181.161.84] 2022/9/6
харин тиймээ
4 | 0 Хариулах
Зочин [203.23.49.153] 2022/9/6
Маш зөв шүү! Эртнээс тэгэхгүй дээ
3 | 1 Хариулах
Зочин [202.126.92.98] 2022/9/6
Зөв зөв, алийн болгон гуйдаг юм бэ
6 | 0 Хариулах
Зочин [202.55.188.93] 2022/9/6
ЖИЛИЙН ЭХНИЙ ХАГАСТ ТЕХНИКИЙН ҮЗЛЭГТ ОРОХДОО АВТОМАШИН ЭЗЭМШИГЧИД БҮХ ТОРГУУЛИА ТӨЛЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ !!! АЧИЛТЫН КОМПАНИЙ ХУВИЙН ӨМЧИД ХАЛДДАГ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ОДОО БҮР ДАВХАР БАТАЛГААЖУУЛЖ БАЙГАА НЬ ХЭНИЙ БИЗНЕС ВЭ ??? АВТО ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ОНОШИЛГОО БОЛ УЛСЫН ҮЗЛЭГ !!! ГЭТЭЛ НӨАТ, ТАТВАРТ ОГТ ХАМРАГДДАГГҮЙ АЧИЛТЫН КОМПАНИЙГ ТАТАН БУУЛГАХ ЁСТОЙ БАЙТАЛ ТӨРИЙН ҮҮРГИЙГ ҮҮРҮҮЛНЭ ГЭДЭГ БАЙЖ БОЛОМГҮЙ Л САНХГДХЖ БАЙНА
4 | 8 Хариулах
Зочин [202.126.90.42] 2022/9/6
Өршөөлийн хууль гээл!!!, торгуулиа төлөх ямарч бодол байхгүй сонгууль хүлээгээл бэ бдаг наасан...
0 | 0 Хариулах
Зочин [103.136.254.8] 2022/9/6
автын үзлэгт орсоншдээ. татвараа төл гэж байгаа амьтан алга. зүгээр л машин шалгаал гаргасан
1 | 0 Хариулах
Зочин [202.131.233.179] 2022/9/6
Сонгулиар торгууль өршөөдгөө л болчихоо
23 | 0 Хариулах
Зочин [202.179.24.147] 2022/9/6
сонгууль болохоор бүгдийг нь тэглээд хугацаандаа төлдөг, зөрчил гаргадаггүй нь хохироод үлддэг шдээ...
23 | 0 Хариулах
Зочин [43.242.242.8] 2022/9/6
Графикаас харахад бараг 80%-тай байсан төлөлт 2021 оноос 50% орчим, 2022 онд 30% болтлоо буурчээ. Энэ нь өршөөл үзүүлдэг шийдвэр буруу байсныг харуулж байна.
42 | 0 Хариулах
Зочин [66.181.161.19] 2022/9/6
Яг зөв
1 | 0 Хариулах
Зочин [103.212.118.171] 2022/9/6
Зүгээр л ковид шүү дээ илүүдээ гарсан мөнгөтэй биш
0 | 4 Хариулах
Зочин [43.198.13.35] 2022/9/6
ZOV
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.162] 2022/9/6
Сайн татвар ав, таксинаас арай хямд зардал гардаг болго. Утгаа алдлаа энэ түгжрэл, хэрүүл, стресс.
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.115] 2022/9/6
Зөв оркуудыг алаад өг!
1 | 1 Хариулах
Зочин [66.181.180.249] 2022/9/6
Өршөөлөөр тэгэлчихдэг болхоор торгуулиа огт төлдөггүйшд
25 | 2 Хариулах
Зочин [202.70.34.70] 2022/9/6
Би ч гэсэн. Өмнө нь төлдөг байсан, одоо төлөх шаардлага байхгүй
4 | 0 Хариулах
Зочин [202.21.114.196] 2022/9/6
Torguuli ch yahav mashin ni jurmiin hashaand baihad yaj uzlegtee oroh yum bol? Manaihan haaya yumaa sain bodoj bichehguim aa
1 | 4 Хариулах
ХҮНД СУРТАЛ [202.21.102.226] 2022/9/6
БУЦААД СОЦИАЛИЗМ РУУГАА МАРШ.
3 | 23 Хариулах
Зочин [202.131.254.10] 2022/9/6
tatvar torguulaa tuluuch ardchilal nertei zarim n tuluud zarim neg uhamsargui garuudaas bolood changarch bn.
2 | 1 Хариулах
Зочин [202.9.40.180] 2022/9/6
мал орк
1 | 0 Хариулах
Зочин [202.179.24.147] 2022/9/6
шууд халаастай нь ярьдаг харин ч капитализм шдээ хө... чи наад үгнүүдийнхээ учрыг ойлгодоггүй юм бишүү хаха
5 | 0 Хариулах