ГРАФИК: ЭЕШ-д газар зүйн хичээл дээр ердөө нэг шалгуулагч 800 оноо авсан бол орос хэлнийхэд хамгийн их буюу 67 хүн 800 оноо авчээ
Элсэлтийн Ерөнхий Шалгалт(ЭЕШ) зургаадугаар сарын 23-26-нд улсын хэмжээнд боллоо.
Шалгалтад 36,253 шалгуулагч бүртгүүлснээс 92 хувь нь оролцож, ерөнхий дундаж оноо нь 501.09 байв. Шалгуулагчдын дүн оноог өмнөх жилийн шалгалтын дүнтэй харьцуулж үзэхэд нийт 10 хичээлээс долоон хичээлийн дундаж оноо буурч, гурван хичээлийнх хэвээр хадгалагдсан байна.
График #1: ЭЕШ-ын анхны онооны дундаж 2020-2022
Хүснэгт #1: Хичээл тус бүрийн шалгуулагчид, дундаж болон медиан оноо, 800 авсан сурагчдын тоо.
| Сурагчид | АО.Медиан | АО.Дундаж | ХО.Медиан | ХО.Дундаж | 800 авсан | |
|---|---|---|---|---|---|---|
| Түүх | 1292 | 38 | 42 | 498 | 500 | 3 |
| Физик | 8258 | 27 | 30 | 503 | 499 | 14 |
| Хими | 6532 | 23 | 26 | 505 | 500 | 10 |
| Газар зүй | 792 | 46 | 47 | 501 | 499 | 1 |
| Англи хэл | 20365 | 28 | 34 | 502 | 500 | 24 |
| Биологи | 6531 | 39 | 42 | 498 | 500 | 10 |
| Математик | 21811 | 23 | 26 | 499 | 500 | 31 |
| Монгол хэл | 10776 | 51 | 51 | 498 | 499 | 15 |
| Орос хэл | 920 | 81 | 73 | 670 | 612 | 67 |
| Нийгэм судлал | 19473 | 49 | 50 | 497 | 499 | 33 |
2022 оны ЭЕШ-д орсон шалгуулагчдаас 208 нь 800 авсан байна. Өмнөх жилүүдтэй харьцуулж үзвэл:
- 2019 онд -109
- 2020 онд -182
- 2021 онд -209 шалгуулагч 800 оноо авч байжээ.
аймаг, хотуудын ЭРЭМБЭ, өөрчлөлт
Медиан оноо
Энэ жил бүх хичээлийн анхны онооны медиан үнэлгээгээр Дархан-Уул аймаг таван байр ахиж нэгдүгээрт орсон бол, Баян-Өлгий аймаг хамгийн тааруу үзүүлэлттэй байлаа. Түүнчлэн Орхон, Говь-Алтай аймгууд 10 байр ахисан, бол Хөвсгөл аймаг есөн байр ухарсан байна.
Зураг #1: Аймаг, хотуудын дундаж оноо ба эрэмбэ хичээл тус бүрээр.
Дундаж оноо
График #2: Аймаг хотын ЭЕШ-ын анхны онооны дундаж үзүүлэлт хичээл тус бүрээр
Анхны онооны тархалт хичээл тус бүрээр
График #3: 2022 оны ЭЕШ-ын анхны онооны тархалт. Аймар тус бүрээр болон харьцуулан харах боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

