Гэрэл зурагчин, соёлын тэргүүний ажилтан Б.Бат-Эрдэнэ өнөөдөр "Монголын жүжигчид - 2022" хөрөг зургийн үзэсгэлэнгийнхээ нээлтийг Норпей арт галерейд хийлээ.
Үзэсгэлэнд өнөө цагийн дэлгэцийн уран бүтээлийн дүр төрхийг тодорхойлж буй 100 жүжигчний 121 хөргийг дэлгэж байгаа юм.
Ташрамд дурдахад, үзэсгэлэн нь "Lotus pictures"-ийн portfolio.mn сайтын нээлтийн арга хэмжээ болж буйгаар онцлогтой. Portfolio.mn нь кино уран бүтээлчдийн нэгдсэн дата сан бөгөөд үүгээр дамжуулан аль ч орны уран бүтээлчид манай уран бүтээлчидтэй хамтран ажиллах, жүжигчин сонгох, холбоо тогтооход хялбар байхаар хийсэн аж.
"Монголын жүжигчид - 2022" үзэсгэлэн өнөөдөр болон маргааш бүтэн өдрийн турш олон нийтэд нээлттэйгээр гарч байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!