Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийг эсэргүүцсэн иргэд төв талбайд морьтойгоо ирэв

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын Холбооноос (МҮМУУХ) “Монгол наадам-Монгол адуу” тайван жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Тэд "Монгол наадам монголчуудын дархлаа", "Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна", "Азарганыхаа сэлдийг огтлоод төрийн сүлдээ гутаав" хэмээн бичсэн лоозон барьсан байв.  Түүнчлэн Монгол наадамд зөвхөн зургаан насны адуугаар уралдах хуулийг батлуулах зорилготой тус жагсаалыг зохион байгуулж байгаа гэдгийг онцолж байна.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн Газраас УИХ-д өргөн барихдаа үндсэн хуулийн хоёр заалтыг зөрчсөн хэмээн үзэж,  эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Үндсэн хуульд,

  • Тавдугаар зүйлийн 5 Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна
  • Долдугаар зүйлийн 1 Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна хэмээх заалтыг эсэргүүцэж байгаа аж.
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ талаар МҮМУУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Ариунболд "Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажил 2019 оноос хойш яригдсан. Улмаар 2022 оны хаврын чуулганаар 14 хоногийн хугацаанд хэлэлцэж, хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байдаг.

Тодруулбал, морьдыг зөвхөн сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулах нь зүйтэй хэмээх зохицуулалтыг тусгаж байгаа. Зөвхөн сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулбал намхан эрлийз морьдын уралдаан л болж хувирна. Улмаар цэвэр цусны адууг импортоор худалдаж авах тоо нэмэгдэж, монгол адуу устах аюул учирч болзошгүй. Тиймээс дээрх хоёр заалтыг эсэргүүцэж байна. 

Монгол адуу соёлын биет бус өвд бүртгэгдсэн байдаг. Засгийн газраас соёлын өвийг хамгаалах үүрэг хүлээдэг. Гэтэл үүргээ зөрчиж өв соёлыг устгах хуулийн төслийг санаачилж буйг эсэргүүцэж тайван жагсаалыг эхлүүлж байна" гэлээ. 

Энэхүү морьт жагсаалын үеэр цагдаагийн алба хаагчид зохицуулалт хийж байна. 

ФОТО:

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав