Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

“Улаанбаатар марафон-2022” гүйлтийн МАРШРУТ ба ХӨТӨЛБӨР

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Улаанбаатар марафон-2022” тавдугаар сарын 28-ны Бямба гарагт олон улсын гүйлтийн болно.

Энэхүү марафоныг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд цар тахлын улмаас хоёр жил завсарлаж, энэ жил долоо дахь удаагаа зохион байгуулж буй юм. Марафоны зохион байгуулалтын талаар өмнө нь мэдээлсэн бол энэ удаад гүйлтийн маршрутыг хүргэж байна.  

зураг
 

5,000 м: /ГАРАА/ - Д.Сүхбаатарын талбай - Төв шуудан - Энхтайваны өргөн чөлөө - Цэцэг төв - Зоос гоёл - МУИС - Бээжингийн гудамж - Чингис зочид буудал - Бөхийн өргөө - Энхтайваны өргөн чөлөө - СЭЗИС - МУБИС - Дуурь бүжгийн эрдмийн театр – Д.Сүхбаатарын талбай /БАРИА/ 

зураг
 

 10,000 м: /ГАРАА/ - Д.Сүхбаатарын талбай-Төв шуудан - Сөүлийн гудамж - "Норе" шүдний эмнэлэг - Бишрэлт дэлгүүр - Зоос гоёл - V сургууль - Хүүхдийн урлан бүтээх төв - МУИС - ШУТИС-ийн уулзвар - Чингис Зочид буудал - Сансарын туннель /Сансарын туслах зам/ - Баянцээл дэлгүүр - Зүүн 4-н замын уулзвар - Бөхийн өргөө - СЭЗДС - МУБИС - Элчингийн гудамж - ДБЭТ – Д.Сүхбаатарын талбай /БАРИА/ 

зураг
 

Хагас марафон: /ГАРАА/ - Д.Сүхбаатарын талбай-Төв шуудан - Сөүлийн гудамж - "Норе" шүдний эмнэлэг - Бишрэлт дэлгүүр - Зоос гоёл - V сургууль - Хүүхдийн урлан бүтээх төв - МУИС - ШУТИС-ийн уулзвар - Чингис Зочид буудал - Сансарын туннель /Сансарын туслах зам/ - Баянцээл дэлгүүр - Зүүн 4-н замын уулзвар - Бөхийн өргөө - СЭЗДС - МУБИС – 103 - Элчингийн гудамж – Япон улсын ЭСЯ – Шангри Ла зочид буудал – Баянгол зочид буудлын уулзвал – Драмын театр – Сөүлийн гудамж – /10 км-ийн замыг 2 тойроод барианд орохдоо/ - МУБИС – 103 - Элчингийн гудамж - ДБЭТ – Д.Сүхбаатарын талбай /БАРИА/

зураг
 

Бүтэн марафон: /ГАРАА/ - Д.Сүхбаатарын талбай-Төв шуудан - Сөүлийн гудамж - "Норе" шүдний эмнэлэг - Бишрэлт дэлгүүр - Зоос гоёл - V сургууль - Хүүхдийн урлан бүтээх төв - МУИС - ШУТИС-ийн уулзвар - Чингис Зочид буудал - Сансарын туннель /Сансарын туслах зам/ - Баянцээл дэлгүүр - Зүүн 4-н замын уулзвар - Бөхийн өргөө - СЭЗДС - МУБИС – 103 - Элчингийн гудамж – Япон улсын ЭСЯ – Шангри Ла зочид буудал – Баянгол зочид буудлын уулзвал – Драмын театр – Сөүлийн гудамж – /10 км-ийн замыг 4 тойроод барианд орохдоо/ - МУБИС – 103 - Элчингийн гудамж - ДБЭТ – Д.Сүхбаатарын талбай /БАРИА/ 

10 км, 21 км, 42 км-т гүйх гүйгчдийн амжилтыг олон улсын жишгээр автомат хэмжигч /чип/-ээр тодорхойлохоор гүйгчдийн хувийн мэдээллийг урьдчилан онлайн программд оруулах шаардлагатай тул эдгээр зайнд оролцогчдыг тавдугаар сарын 27-ныг хүртэл бүртгэж, бүртгэлийг хаана.

БАРИАНД ОРСОН БҮХ ТАМИРЧНЫГ ДУРСГАЛЫН МЕДАЛЬ ӨРГӨМЖЛӨЛӨӨР УРАМШУУЛНА

Марафон гүйлтийн 10 км, хагас буюу бүтэн марафоны 21,095м, 42,195м зайд гүйж эхний 1-10 дугаар байрт шалгарсан эрэгтэй, эмэгтэй тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал, өргөмжлөлөөр шагнана.

Мөн барианд орсон бүх тамирчныг дурсгалын медаль өргөмжлөлөөр  урамшуулах юм.  5,000 м зайд гүйх 12-17 насны ангилалд эхний 1-8 дугаар байрт шалгарсан эрэгтэй, эмэгтэй тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал, өргөмжлөлөөр шагнана.  Марафон гүйлтийн олон улсын тэмцээний үеэр  нийтийн тээврийн хэрэгслийн төлөвлөлт зохицуулалтыг энэхүү холбоосоор орж үзнэ үү.

 “УЛААНБААТАР МАРАФОН – 2022” ОЛОН УЛСЫН ГҮЙЛТИЙН ХӨТӨЛБӨР

2022 оны тавдугаар сарын 27-ны өдөр (Баасан)

17:00 цагт “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн техникийн зөвлөгөөн

2022 оны тавдугаар сарын 28-ны өдөр (Бямба)

09:00-09:30 цагт Урлагийн тоглолт

09:30-09:50 цагт “Улаанбаатар Марафон-2022” олон улсын гүйлтийн нээлтийн ажиллагаа

09:50:10:00 цагт “Улаанбаатар марафон”-д оролцож байгаа нэр хүндтэй тамирчдыг  танилцуулж, гарааны шугамд урина.

10:00-10:20 цагт Гарааны дохионы буудлагаар Элит гараа буюу 42195, 21095м 10000м-ийн зайн гүйгчид гараанаас гарна.

10:30-10:40 цагт “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн 5000 м-ийн зайн 12-17 насны ангиллын гүйгчдийн гараа гарна.

10:40-11:00 цагт “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн 5000 метрийн 18-аас дээш насны ангиллын гүйгчдийн гараа гаргана.

10:30-16:00 цагт Гүйлтийн тамирчдыг барианд барих ажиллагаа явагдана.

 Гүйлтийн бариа барих

10:40-12:00 цагт 5,000 метрийн гүйлтийн барианд барих ажиллагаа

10:30-13:00 цагт 10,000 метрийн гүйлийн бариа барих ажиллагаа

11:30-15:00 цагт 21,095 метрийн гүйлтийн барианд барих ажиллагаа

12:00-16:00 цагт 42,195 метрийн гүйлтийн барианд  барих ажиллагаа

14:00-14:20 цагт 1,500 метрийн Гэр бүлийн гүйлтийн гараа, бариа

14:20-14:30 цагт 1,500 метрийн Тэргэнцэртэй, Хараагүй иргэдийн гараа, бариа

14:30-15:00 цагт Оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн гараа, бариа 

5000м-ийн зайн уралдааны шагнал гардуулах ажиллагаа

15:00-15:30  цагт Марафоны 5,000 метрийн зайн 12-17 насны ангиллын эхний 1-8-р байруудад шалгарсан эрэгтэй, эмэгтэй 16 гүйгчдэд шагнал гардуулах ёслолын ажиллагаа

15:00-16:00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, Гэр бүлийн ангиллын эхний 1-3-р байрны шагнал гардуулах ёслолын ажиллагаа 

10,000 м, 21,097 м, 42,195 м-ийн зайн уралдааны шагнал гардуулах ажиллагаа

16:00-16:20 цагт 10,000 м-ийн шагнал гардуулах ажиллагаа

16:20-16:30 цагт 21095 м-ийн 18-34 насны ангиллын шагнал гардуулах ажиллагаа

16:30-16:40 цагт 21,095 м-ийн 35-54 насны ангиллын шагнал гардуулах ажиллагаа

16:40-16:50  цагт 21,095 м-ийн 55-аас дээш насны ангиллын шагнал гардуулах ажиллагаа

16:50-17:00 цагт 42,195 м-ийн ангиллын шагнал гардуулах ажиллагаа

зураг
 

 

Эх сурвалж: Нийслэлийн Сургалт, Судалгаа, Олон Нийттэй Харилцах Газар