ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Бямба гарагт төв замыг хаах тул троллейбус явахгүй. Нийтийн тээврийн 39 чиглэлд орох өөрчлөлтийг танилцуулж байна"

ikon.mn
2022 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Улаанбаатар марафон-2022” гүйлтийн тэмцээн энэ Бямба гарагт буюу тавдугаар сарын 28-нд болно. Үүнтэй холбоотойгоор тухайн өдөр 07:00-18:00 цагийн хооронд зарим авто замын хөдөлгөөнийг хязгаарлах тул нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орж, троллейбусны гурван чиглэлийн үйлчилгээ түр зогсоно.

Тодруулбал, Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлах юм. Иймээс эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн чиглэлүүд нь дараах төлөвлөлтийн дагуу иргэдэд үйлчилнэ.
Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замаас Зүүн 4 зам хүртэлх хөдөлгөөнийг хаах тул тухайн өдөр троллейбусны үйлчилгээ үзүүлдэг Т:2 "5 шар - Ботаник", Т:4 " Ботаник-Вокзал", Т:5 "3,4 хороолол-Офицеруудын ордон" чиглэлүүд зогсох болохыг иргэдэд анхааруулж байна.
зураг
 
  1. Их тойруугаар явах чиглэлүүд Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС-ын нийтийн тээврийн зогсоол,
  2. Нарны замаар явах чиглэлүүд Жигүүр гранд, Замын цагдаагийн газар, Миний дэлгүүр нийтийн тээврийн зогсоол,
  3. Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн нийтийн тээврийн зогсоол,
  4. Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүд МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титэмийн нийтийн тээврийн зогсоол,
  5. Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүд Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын эмнэлгийн нийтийн тээврийн зогсоолуудаар үйлчлүүлэх боломжтой.

Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсаар хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

 

Эх сурвалж: Нийслэлийн Нийтийн Тээврийн Газар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
46
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
irgen [202.126.89.238] 2022/5/27
jiremsen hu. tsag nar ni hagassaind taaraad bhd yaj neg talaas nuguu talruu alhah ve
0 | 0 Хариулах
Зочин [66.181.165.189] 2022/5/25
Өрөндөө баригдсан энэ улсад ингэх нь тэгээд ямар утга ч бгаа юм?
1 | 0 Хариулах
Зочин [192.82.74.17] 2022/5/24
Япон солонгосын актны хуучин хог блсн машины түгжрэл дуу чимээнээс залхжиишдэ ганц өдөр ч гсн ингмээрсэндээ
8 | 2 Хариулах
Зочин [202.21.122.166] 2022/5/24
Сардаа ч юм уу, аль эсвэл улиралдаа нэг удаа автомашингүй 7 хоног гэж хийвэл бүр л гоё.
4 | 9 Хариулах
Зочин [66.181.165.189] 2022/5/25
Өөрөө хөдөө гар орк оо
0 | 5 Хариулах
Зочин [192.82.74.17] 2022/5/24
Хаа хаа хаа хдн тао няр гсн сэг холихуулж бхр нэг ч гсн өдөр амар зүгээр
0 | 0 Хариулах
Иргэн [150.129.143.177] 2022/5/24
Ард түмэнд ингэж таалагдана гэж бодоо юү?????Толгойн ажиллахгүй юм.трелобус л явж бна !!!!!автбус нь Замаа хаяад явчихдаг шүү мангар Толгойнууд амьдрал мэдэхгүй юмнууд удирдаад байгаа юм уу чааваас чавганцаас дор м!!!!!!!!
3 | 7 Хариулах
Зочин [192.82.74.17] 2022/5/24
Эргүү ацаа нэг ч гсн өдөр хдн сэг блсн машин нь явхгү дуу чимээгү бвл амар бшүү
9 | 0 Хариулах
zochin [192.82.70.224] 2022/5/24
event zohion baiguuliylda
7 | 0 Хариулах