ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Баруун бүсэд ногоон эрчим хүч үйлдвэрлэх 10 МВт-ын Алтай нарны цахилгаан станц барих ажлыг "М-Си-Эс Интернэйшнл" эхлүүллээ

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Эрчим хүчний оргил ачааллынхаа үед дизель станц ажиллуулдаг ганц аймаг бол Говь-Алтай. 

Тэгвэл өөрсдийн эрчим хүчний эх үүсвэртэй болох алтайчуудын мөрөөдөл энэ сарын 21-нд биелэв.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж буй, Төвийн эрчим хүчний системээс алслагдсан аймгуудад Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Говь-Алтай аймгийн Алтай хотын Есөнбулаг сумын нутагт хэрэгжүүлэх 10 МВт (МегаВатт)-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын шав тавих ёслол энэ өдөр тохиож, барилгын ажил эхэллээ.

Есөнбулаг сумын Алтай 10 МВт нарны цахилгаан станц нь Алтай-Улиастайн эрчим хүчний системийн бүтэц дэх нарны эрчим хүчнээс цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хоёр дахь том эх үүсвэр болох бөгөөд жилд 17.2 сая киловат.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, баруун бүсийн 14,000 өрх, 49,000 иргэнийг цэвэр цахилгаан эрчим хүчээр хангана. 

Мөн нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтыг жилд 15,313 тонноор, нарны цахилгаан станцын нийт ажиллах хугацааны туршид 382,816 тонноор бууруулах тул уур амьсгалын өөрчлөлтийн энэ үед өндөр ач холбогдолтой төсөл болох юм

зураг
 

"Алтай 10 МВт-ын нарны цахилгаан станц"-ын төслийн ерөнхий гүйцэтгэгчээр "М-Си-Эс Интернэйшнл" ХХК шалгарсан ба барилга угсралт, туршилт тохируулгыг нэг жилийн хугацаанд гүйцэтгэж, 2023 оны зургаадугаар сард дуусган байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх юм байна.

Тус компанийн хувьд Дорноговь, Төв, Завхан аймагт нарны цахилгаан станцын төсөл амжилттай хэрэгжүүлж байсан туршлагатай тул энэ удаагийн төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа шав тавих ёслолд оролцогчдын зүгээс онцолсон юм.

зураг
 

Алтайчуудын хүсэн мөрөөдөж байсан ажлын эхлэл тавигдаж, Говь-Алтай аймгийн эрчим хүчний эх үүсвэр 10 МВт-аар буюу ногоон эрчим хүчээр нэмэгдэж байгаад баяртай байгаагаа тус аймгийн ИТХ-ын дарга Д.Даваадорж нээлтийн үеэр хэлсэн юм.

"М-Си-Эс Интернэйшнл компани Алтай 10 МВт-ын нарны цахилгаан станцын төслийн ажлыг нэг жилийн хугацаанд хийж гүйцэтгэхээр ажлаа эхлүүлж байна"

зураг
 

"М-Си-Эс Интернэйшнл" ХХК-ийн Алтай 10 МВт-ын нарны цахилгаан станцын төслийн удирдагч Ө.Цогтбаяр “Манай компани 2017 онд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 15 МВт-ын “Замын-Үүд Гэгээн нарны цахилгаан станцыг, 2018-2019 онд Хөшигийн хөндийд байрлах 15 МВт-ын “Бөхөг” нарны цахилгаан станцыг барьсан. 2021-2022 онд Завхан аймгийн Алдархаан суманд 5 МВт-ын нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төслийг гүйцэтгэж байгаа бөгөөд төслийн гүйцэтгэл 95 хувьтай явна.

Харин одоо Алтай хотын 10 МВт-ын нарны цахилгаан станцын төслийг эхлүүлэх ерөнхий гүйцэтгэгчээр сонгогдон ажлаа эхлүүлж байна. Станц ашиглалтад орсноор алслагдсан бүс болох Алтай Улиастайн эрчим хүчний системийн найдвартай ажиллагаа сайжирч, өөрийн гэсэн шинэ эх үүсвэртэй болох юм. Бид нэг жилийн хугацаатайгаар энэхүү төслийн барилгын ажлыг хийж гүйцэтгэхэд нутгийн ард иргэд нутгийн ард иргэд бүх талаараа туслан дэмжиж ажиллана гэдэгт итгэж байна” гэв.

"Дотоодоос эрчим хүчний хэрэглээгээ хангах, импортын хараат байдлаас гарах, эрчим хүч экспортлогч улс болох томоохон төсөл хөтөлбөрүүд бодит ажил болж эхэллээ"

зураг
 

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан дотоодоос эрчим хүчний хэрэглээгээ хангах, импортын хараат байдлаас гарах, урт хугацаандаа эрчим хүч экспортлогч улс болох томоохон төсөл хөтөлбөрүүд бодит ажил хэрэг болж эхэлж байна. Зөвхөн өнөөдөр гэхэд эрчим хүчний дөрвөн төслийн барилга угсралтын ажлыг эхэлж буйн нэг нь Баруун бүсийн цахилгаан хангамжид ногоон эрчим хүч үйлдвэрлэж, нийлүүлэх 10 МВт-ын хүчин чадалтай Алтай нарны цахилгаан станц юм. Эрчим хүчний хэрэглээний чанар, хүртээмжийг сайжруулах томоохон төслүүд эхэлж байна” гэв.

"Нарны станц баригдах энэ ажлыг манай аймгийн иргэд олон жил хүлээсэн"

зураг
 

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг дарга А.Алтанхуяг “Энэ сайхан өдөр Алтай хотод маань 10 МВт-ын хүчин чадалтай Алтай нарны цахилгаан станцын төслийн нээлтийн үйл ажиллагаа болж байгаад сэтгэл өндөр байна. Монгол Улсад оргил ачааллынхаа үед дизель станц ажиллуулдаг ганц аймаг нь манайх. Тэр утгаараа энэхүү нарны станц ашиглалтад орсноор Говь-Алтай аймгийн хөгжилд өндөр хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаа. Энэ ажлыг манай аймгийн иргэд олон жил хүлээсэн. Говь-Алтай аймаг 59 мянга орчим хүн амтай. Алтай хотын хувьд 2022 онд 19,004 хүн тоологдсон. Эрчим хүчний яам болон төслийг хэрэгжүүлэх гол үүргийг хүлээсэн "М-Си-Эс Интернэйшнл" компанийн туршлагатай хамт олонд нийт иргэдийнхээ зүгээс талархсанаа илэрхийлж байна” хэмээв.

зураг
 

Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга Ё.Энхтуяа Баруун бүсэд сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд нийт 40.5 МВт-ын нийлбэр хүчин чадалтай нар, салхи, цэнэгт хураагуур, газрын гүний дулааны сэргээгдэх эрчим хүчээр дулаан хангамжийг шийдэх төслүүд хийгдэж байгаа. Үүний нэг хэсэг нь Есөнбулаг суманд хэрэгжиж буй уг төсөл юм. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол Улс хүлээсэн үүргийн хүрээнд баруун бүс нутгаа ногоон эрчим хүчний эх үүсвэрээр хөгжүүлэх бодлогыг эрчим хүчний салбар барьж ажиллаж байна" гэлээ.

Баруун бүсийн эрчим хүчний систем өнөөдөр нийт хэрэглэдэг эрчим хүчнийхээ 70 орчим хувийг ОХУ-аас импортоор авч байна. Иймд тус бүс нутагт баригдахаар төлөвлөгдсөн томоохон станцууд ашиглалтад орсноор Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээг дотоодоос ногоон эрчим хүчээр хангах бүрэн боломжтой болох юм.

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
24
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Хн [139.5.216.227] 2022/5/24
10 MBt .... Тэгээд сэргээгдэх .... Тогтмол гүйдэл... Сайн бод л доо . Сайдаа. 10 мвт ... Хийвэл нэг мөр эрчим хүч дулааныг нь эцэслээд шийдчээч. Хумсын чинээхэн юм хийгээд явахын....
2 | 1 Хариулах
005 [192.82.77.23] 2022/5/24
ХӨӨЁ ТАВИНБЭХ ЭЭ. ЭРДЭНЭБҮРЭН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ОДОО 4-Р САРД ЭХЭЛЛЭЭ ГЭЭД БАЙСАН ЯАСАН. ШААЖ ДУУСАХГҮЙ ЮМАА
2 | 1 Хариулах
Зочин [103.57.92.132] 2022/5/24
Цахилгааных нь төлбөр маш өндөр доллароор хийгдэнэ. Нөгөө сар бүр гар дээрээ авдаг 500 мянган төгрөгнөөс чинь л хорогдоно доо. Яана дааах
1 | 2 Хариулах
Зочин [103.80.211.131] 2022/5/24
Эрдэнэбүрэнгийн УЦС-аа хурдан явуулаачээ, зун хэдийн эхэлчээд байдаг бүр таг шүү, жонхуурсан газрын маргаан шиг л байх юм. Үлбэгэр юм бэ.
9 | 2 Хариулах
za buraad l [192.82.87.89] 2022/5/24
nogoo taishiriin usan stans bariad l barag zabhan govialtai baruun aimagiig hangan geed l baisan sh odoo 3 hon sumiig arai chvv hangaj bgaa daa. dalan usaar dvvrdegui neg dvvreheed l jaahan tog garahaar dalan dundaaraad l usgui bol boldog do. ene bol us bagatai nutagd us baga gol deer usan stans barisangui gai l daa.manai h us ni bagatai goluud deer tom usan stans barih ogt heregui ee. asar ih horongo mongoor bariad ashigui bna.dorgon taishiriin usan stansuud bainga aldagdaltai ajildag ortog zardalaa ch nohoj chadahgui bgaa sh dee..
2 | 0 Хариулах
Ариунаа [66.181.188.228] 2022/5/25
Энэ юм мэддэг хүмүүс нь яриад байгаа асуудлаа олигтойхон сэвээчээ.сошолоор сэв.ард иргэдээр дамжуулж дээш хүргэ
0 | 1 Хариулах
west [64.119.26.100] 2022/5/24
хувхай путлер гацаах вий дээ
3 | 4 Хариулах
Зочин [59.153.113.78] 2022/5/24
Buteen baiguulaltiin ajild ni amjilt husie
2 | 0 Хариулах
005 [192.82.87.83] 2022/5/24
Дэмжих тариф нэмэгдэж алах нь дээ
2 | 5 Хариулах
harin timee. [192.82.87.89] 2022/5/24
shine barij bui nar salhinii stansuud ondor vneer bosdog bas erchim hvch ni vnetei tul tarif ni bas ih dee. tegeed gol ni baigaliin ersheel noloolold baidag nargui bvrheg odor togui tsahilgaangui geed naidvartai erchim hvch bish l dee. zvgeer demjih maygaar sistemd demjileg vzvvleh bhaa..
3 | 0 Хариулах
зочин [183.203.27.248] 2022/5/24
яасан сайхан инээдэг залуув, амжилт
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.208] 2022/5/24
ОРОСУУДААС ЗӨВШӨӨРӨЛ АВСАН ЮМ УУ, ПУТИН ДАРАНГУЙЛАГЧ НЬ ЗӨВШӨӨРСӨН ЮМ УУ ООРКУУД АА???????
2 | 7 Хариулах
Оссо [202.9.46.242] 2022/5/24
Яг зөв Путинээс сүнсээ зайлтал айдаг хөлдүүснүүд нээрээ эзнээсээ асуусан юм болов уу
0 | 0 Хариулах
Хариулт [150.129.143.136] 2022/5/24
Тэнэг мал вэ.Дотоодын нарны станц гэж байна тэмээ гэхээр гахай гэдэг тэнэг байна уу даа
0 | 0 Хариулах
уншигч [202.21.102.226] 2022/5/24
"биелэлээ олов" гэж бичихгүй ээ. "биелэв", "биеэлж байна", "биелэллээ" гэвэл зохилтой. тэгдэг байгаа, ингэдэг байгаа, биелэлээ олов, тусгалаа олов, эргэн ирэлт ч гэх шиг. ингэж хэлээ эвдэж болохгүй шүү дээ.
5 | 0 Хариулах
Зочин [103.14.37.6] 2022/5/24
Манай улс нар салхины дундрашгүй их нөөцтэй байжээж өмхий тэнэг иванаас хараат бж болохгүй ээ Зөв шүү
3 | 1 Хариулах
naidvargui erchim hvch shuu garaa. [192.82.87.89] 2022/5/24
erchim hvch chin naidvartai baij l vildverlel hogjdog yumaa. nar salhiniih bol baigaliin noloond baidag yumaa. nargui salhigui odor tog tsahilgaangui esvel mash baga gargaj baidag yumaa.baruuniihan salhini stansuud dalain eregeer asar ihiig baiguulij eko erchim hvch ged magtaad baisan chin svvliin heden jil tengesd salhigui tul ihenh zogsoj togui bolj orosoos asar ih hii neft abdag bolson za. hervee govialtain emenlegd mes zasal hiij bhad erchim hvch tasarval yah be de. talhinii gazar talh barij bhad tog tasarval yu boloh be geed l..
3 | 0 Хариулах