ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

ЖАГСААЛТ: Монгол Улсын иргэд визгүй зорчих орнууд

А.Намуун, iKon.mn
2022 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гадаад паспорт

2021 оны аравдугаар сарын 1-ний байдлаар Монгол Улсын энгийн паспорттой иргэн гадаадын 25 улс руу 14-90 хоног визгүй зорчих эрхтэй байна. Харин дипломат болон албан паспорттой бол 34 улсад визгүй зорчино. 

Бусад хөнгөлөлтийн тухайд:

  • Монгол Улсын иргэдэд АНУ руу 3-10 жилийн хугацаанд олон удаа зорчих виз
  • Их Британи улсад 1 удаа 6 сар хүртэл хугацаагаар суурьших эрхтэй, 6 сараас 10 жилийн хугацаатай олон удаа зорчих виз
  • Канад улс руу энгийн паспорттой иргэдэд 10 жил хүртэлх, дипломат болон албан паспорттой иргэдэд 4 жил хүртэлх хугацааны олон удаагийн виз тус тус олгоно.
  • Японы Засгийн газраас Монгол Улсын иргэдэд 3 хүртэлх жилийн хугацаатай /нэг удаа 15 хүртэлх хоног/ "Богино хугацааны олон удаагийн виз" олгох шийдвэр гаргасан байдаг.
  • Монгол Улсын энгийн паспорттой иргэдэд Швейцар руу 3-5 жилийн хугацаатай олон удаа зорчих виз олгох нөхцөл хүчин төгөлдөр үйлчилдэг байна. 
  • Доорх жагсаалтад ороогүй улс орон руу визтэй зорчих юм.

Монгол Улс болон Украин улсын иргэд харилцан зорчиход 1979 онд байгуулсан “Иргэд харилцан визгүй зорчих нөхцөлийг хөнгөвчлөх тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” үйлчлэх бөгөөд иргэд албан ёсны урилга авсан байх шаардлага тавигддаг байна.

Цаашид Арабын Нэгдсэн Эмират, Катар улстай бүх төрлийн паспорттой иргэдийг, Египет улстай дипломат болон албан паспорттой иргэдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг байгуулахаар ажиллаж байгааг Гадаад Харилцааны сайд Б.Батцэцэг мэдэгдэв.

Улс орон

Зорчих нөхцөл, визгүй зорчих хугацаа, Хүчин төгөлдөр болсон огноо

1

Хятад

Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 1989.03.30

2

Филиппин

Бүх төрлийн паспортоор 21 хоног хүртэл / 1994.05.13

3

Малайз

Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 1994.06.06

4

Казахстан

Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 1994.12.02

5

Израйл

Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 1996.03.12

6

Хонконг/БНХАУ/

Бүх төрлийн паспортоор 14 хоног хүртэл / 1998.06.18

7

Киргиз

Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 1999.12.04

8

Куба

Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2001.10.08

9

Макао/БНХАУ/

Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2004.07.03

10

Лаос

Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2007.10.14

11

Tайланд

Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2008.01.13

12

Беларусь

Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2013.09.04

13

Турк

Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2013.10.10

14

Серби

Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2013.11.08

15

ОХУ

Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2014.09.03

16

Бразил

Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2015.09.21

17

Индонез

Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2016.03.22

18

Сингапур

Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2017.06.08

19

Украин*

Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл/Албан ёсны урилгатай тохиолдолд/

20

Аргентин

Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2018.02.19

21

Уругвай

Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2018.06.10

22

Чили

Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2018.12.29

23

Узбекистан

Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2019.02.01

24

Эквадор

Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2020.10.23

25

Перу

Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2021.10.01

ДИПЛОМАТ, АЛБАН ПАСПОРТ

26

Румын

Дипломат, албан паспортоор 30 хоног хүртэл / 1974.10.14

27

БНАСАУ

Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 1986.11.14

28

Словак

Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 1992.06.26

29

Чех

Дипломат паспортоор 90 хоног хүртэл / 1992.06.26, 2011.07.29

30

Вьетнам

Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2000.01.07

31

Мексик

Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2001.11.09

32

Энэтхэг

Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2005.12.23

33

Болгар

Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2011.01.18

34

Кипр

Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2011.03.30

35

Польш

Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2011.06.29

36

БНСУ

Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2012.05.31

37

Камбож

Дипломат, албан паспортоор 30 хоног хүртэл / 2012.08.27

38

Кувейт

Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2013.04.16

39

Перу

Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2013.04.30

40

ХБНГУ

Зөвхөн Цахим дипломат паспортоор 90 хоног хүртэл / 2013.05.08

41

Бруней

Дипломат, албан паспортоор 14 хоног хүртэл / 2013.07.01

42

Колумб

Дипломат, албан паспортоор 30 хоног хүртэл / 2013.09.23

43

Франц

Дипломат паспортоор 90 хоног хүртэл / 2013.10.26

44

Мьянмар

Дипломат, албан паспортоор 30 хоног хүртэл / 2013.11.18

45

Эстони

Зөвхөн Цахим дипломат паспортоор 90 хоног хүртэл / 2014.04.28

46

Латви

Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2014.06.12

47

Итали

Дипломат паспортоор 90 хоног хүртэл / 2014.07.14

48

Туркменистан

Дипломат, албан паспортоор 30 хоног хүртэл / 2015.06.03

49

Унгар

Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2016.05.18

50

Япон

Дипломат паспортоор 30 хоног хүртэл / 2016.11.15

51

Балба

Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2016.12.1, 2017.01.18

52

Албани

Цахим дипломат, цахим албан паспорт 90 хоног хүртэл / 2017.03.30

53

Хорват

Дипломат, албан паспортоор 30 хоног хүртэл / 2017.04.26

54

Мальта

Дипломат, албан паспортоор 30 хоног хүртэл / 2018.02.08

55

Литва

Дипломат, албан паспортоор 30 хоног хүртэл / 2018.04.29

56

Швейцарь

Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2018.06.16

57

Азербайжан

Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2019.02.07

58

Армян

Дипломат, албан паспортоор 30 хоног хүртэл / 2019.06.02

59

Грек

Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2020.05.10

60

Словени

Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2021.05.21

БУСАД ХӨНГӨЛӨЛТ

61

АНУ

Монгол Улсын иргэдэд 3-10 жилийн хугацаанд олон удаа зорчих виз олгоно. 2001.07.06

62

ИБУИНВУ

Монгол Улсын иргэдэд 1 удаа 6 сар хүртэл хугацаагаар суурьших эрхтэй, 6 сараас 10 жилийн хугацаатай олон удаа зорчих виз олгохоор, Их Британийн Дипломат паспорт эзэмшигч иргэд Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчихоор харилцан тохиролцсон. 2009.06.29

63

Канад

Монгол Улсын энгийн паспорттой иргэдэд 10 жил хүртэлх, дипломат болон албан паспорттой иргэдэд 4 жил хүртэлх хугацааны олон удаагийн виз олгоно. 2013.06.04

64

Япон

Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын иргэдэд 3 хүртэлх жилийн хугацаатай /нэг удаа 15 хүртэлх хоног/ "Богино хугацааны олон удаагийн виз" олгох шийдвэр гаргасан. 2015.08.10

65

Швейцар

Монгол Улсын энгийн паспорттой иргэдэд 3-5 жилийн хугацаатай олон удаа зорчих виз олгоно. 2018.06.16

Бусад оронд визтэй зорчино

Цар тахлын дэгдэлт дэлхий нийтэд буурч, Азийн зарим болон Европын улс орнууд дэглэмээ сулруулж хилээ нээгээд байгаа билээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
60
Зураг
ЗӨВ, ГОЁ
12
Зураг
ХАРАМСАЛТАЙ
4
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
jojo [192.82.74.50] 2022/5/15
эвий дэ яваад ч яах юм билээ олигтой мөнгө хэл ус сахилга бат соёл гээд бүгд багадах юм чинь
3 | 2 Хариулах
Зочин [202.21.108.18] 2022/5/11
Хамгийн миа улс ийм цөөхөн улсад визгүй зорчдог. Дэлхийд 200 гаруй улс байгаа шүү.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.101] 2022/5/11
Ene odoo hdn onii medeelel be?
0 | 0 Хариулах
Kiki [66.181.161.33] 2022/5/10
Zl zl IIM ulsuud tsusaa hiij yvahiin
2 | 1 Хариулах
Зориг [202.179.21.197] 2022/5/10
Төв америкт Мексик улсруу 2021 оны 11 сард энгийн паспортой иргэд визгүй аялалж байсан даа
0 | 0 Хариулах
Bymbadorj [202.126.89.59] 2022/5/9
Yu yu burduuleh ve ywh huseltei bn a
14 | 0 Хариулах
Цэрэннадмид [202.55.188.39] 2022/5/9
Миний бодлоор аялаж зугаалах гэж байгаа хүмүүст энэ орнууд таалагдах л байх.Төр засгын удирдлагууд ард түмний амьдралыг тэдний дунд орж байж л юу хүсч ,ямар ажил хийвэл тэдний амьдрал дээшилнэ гэдгийг ойлгоно шүү дээ.Бидэнд ялангуяа ахмад настнуудад бүх л оронд визгүй зорчуулдаг болгочихвол тэд өөрийн хүслээр аялаж,эмчлүүлж зарим нь ажил хийж үр хүүхэд,эх орондоо бага ч гэсэн хөрөнгө оруулалт хийгээд төр засгаасаа тэтгэвэр нэмээд өгөө гэж шаардаад зүгээр суухгүй шүү дээ.Та бүхнийг алсын хараатай шийдвэр гаргаасай л гэж бид сонгосон шүү дээ
11 | 0 Хариулах
Зочин [192.82.73.145] 2022/5/9
Тэнгэр заяа босоо хийморь халуун цустууд визний асуудал гошного заяат шаас
14 | 1 Хариулах
Kiki [66.181.161.33] 2022/5/10
Haha yoo savlaa
0 | 0 Хариулах
Би өөрөө [103.9.88.98] 2022/5/10
Хахаха үнэншд🤣гошогногног🤣🤣🤣🤣
0 | 0 Хариулах
Зочин [114.158.36.109] 2022/5/9
Сингапур Хонгконгоос бусад нь үнэн дампуу улсууд шаасан. Хараад бсан чинь дандаа Хар Тамхи Хүний наймааны эх орнууд шаасан. Өмнөд Америк Зүүн Өмнөд Азийн орнууд руу чинь Хүний наймааны золиос болохыг хүсэхдэг эргүү малнууд л явах бхдаа
6 | 3 Хариулах
Зочин [66.181.161.2] 2022/5/10
yag2
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.207] 2022/5/9
Энэ сайтын дагуу бол 25 улсад визагүй, 42 оронд шууд хил дээр нь виза авна гэж байна https://www.passportindex.org/passport/mongolia/
6 | 6 Хариулах
Зочин [59.153.115.251] 2022/5/9
Очсон улсынхаа хууль дүрмийг хүндэтгээд, хэрэг зөрчилд холбогдохгүй, зорчих хугацаандаа ороод гарчихдаг бол визгүй зорчих орнууд нэмэгдэнэ. Ерөөсөө л статистик. Энэ гадаадад гэмт хэрэг үйлдэж, асуудалд орсон тохиолдолд тодорхой хугацаанд хилийн хориг тавьдаг л болмоор байгаа юм даа. Нэг хэсэг хүмүүсээс болж дандаа улсаараа хохирох юм. Жаахан сахилга баттай байх сэдэл өгчихвөл дээрдэнэ дээ.
21 | 0 Хариулах
Тэр дээрх 25 [150.129.140.68] 2022/5/9
аасаа украйнь ийг хас хас .. хэн бидэнд уриллага өгхийм!
2 | 3 Хариулах
Hog2 [202.179.21.208] 2022/5/9
25han uls tsu2
3 | 2 Хариулах
Зочин [202.126.89.115] 2022/5/9
Монголыг чи тэгээд юу гэж бодсон юм вэ? Оросын ачаар арай шүү гэж улсанцар болсон Азийн төвд оршдог нэг өчүүхэн юм ш дээ. Өөрсдөө нэг энэ тэр юм яриаад л худлаа өөрсдийгөө дөвийлгөөд шааадаг тэнэг юмнууд.
5 | 12 Хариулах
Зочин [103.161.242.130] 2022/5/9
Оросын ач биш бид ухаанаа сийлж оросуудад ашигтай санал тавьж оруулж ирж тусгаар тогтноллоо олж авсан тэглээ ч орос хятад 2 -н хооронд зайглах buffer улс хэрэгтэй байсан
17 | 1 Хариулах
Зочин [192.82.82.15] 2022/5/9
Оросын ачаар ч гэх шиг. Битгий солиор. орос руугаа далд ор
9 | 1 Хариулах