ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Цэрэг татлага зохион байгуулах зургаан байршил

П.Зоригт, IKON.MN
2022 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны татлагыг тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулах талаар мэдээлсэн. Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг дараах сургуулиудад зохион байгуулахаар болжээ. Үүнд: 

  • Баянгол дүүргийн 96 дугаар сургууль
  • Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургууль
  • Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль
  • Сонгинохайрхан дүүргийн 83 дугаар сургууль
  • Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургууль
  • Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуульд тус тус цэрэг татлага явагдана. 

КОВИД-19 цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан дүүрэг бүрийн Цэргийн штаб бэлтгэлээ хангаж, Улсын Онцгой комиссын зөвлөмж, зааврын дагуу цэрэг татлагын байранд ариутгал, халдваргүйжүүлэлт хийн ажиллаж байна. Цэргийн албанд татагдагч нь иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, их, дээд сургууль төгссөн диплом зэрэг бичиг баримтыг авчирч, тогтоосон хугацаанд цэрэг татлагын байранд ирэх үүрэгтэй хэмээн мэдээллээ.

"Нийслэлийн цэрэг татлагыг төвийн зургаан дүүрэгт зохион байгуулна"

зураг
 

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт "Энэ жил цэрэг татлагыг нийслэлийн зургаан дүүрэгт явуулж, алслагдсан гурван дүүргийг ирэх намрын цэрэг татлагад хамруулна. Мөн иргэдийг зөвхөн хилийн цэрэг болон дотоодын цэргийн анги, салбаруудын хугацаат цэргийн албанд татна" хэмээн хэлсэн юм.

"Цэргийн алба хааснаар төрийн албанд ажиллах, төрийн үйлчилгээг авах зэрэг олон гарц нээгддэг"

зураг
 

НЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах офицер М.Мөнгөнтулга “Залуучуудын хувьд цэргийн алба хаах сонирхол их болсон. Цэргийн алба хааснаар төрийн албанд ажиллах, төрийн үйлчилгээг авах зэрэг олон гарц нээгддэг. Зэвсэгт хүчинд алба хааж буй залуус эх орныхоо бүтээн байгуулалтад оролцож, өөрийн гэсэн мөнгөн хуримтлал бий болгож, бие бялдрын хувьд ч мөн өв тэгш болж хүмүүждэг. Энэ мэт олон шалтгаанаар залуусын цэрэг татлагад оролцох идэвх нэмэгдэж байгаа” гэв.

 

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.131.225.197] 2022/5/6
За 2 талцаж хэрэлддэг үе нь ирчихэв үү, явсан нь яваагүйгээ миалж, яваагүй нь ямар ч хэрэггүй 1 жил алдана амьдрал үрж байна гэх мэтчилэн хаха
0 | 0 Хариулах
зочин [66.181.161.52] 2022/5/3
Тэнэгүүдийн цагаа нөхцөөдөг газар бол цэрэгт явах сурах сонирхолгүй хүмүүжлиын доголдолтой модон толгойтууд очдог газар улам л тэнэг дээр нь солиот болоод ирдэг тэгээд золбин ажил хийх чадваргүй болдог
3 | 0 Хариулах
Зочин [192.82.81.159] 2022/5/3
Алба хаах нь нэр төрийн хэрэг болно.эрчүүдийг өөрийн биеэр хаадаг болгож хугацааг нь 2 жил болгох хэрэгтэйг амьдрал харуулж бна.
0 | 9 Хариулах
Би [59.153.112.227] 2022/5/2
Сургуулийн байр орчиныг цэрэг татлагад ашиглахаа болих хэрэгтэй. Хог хаягдал, машины бөөгнөрал, хүүхдийн апулгүй байдал гээд олон асуудал энд хамаатай. Ядаж л биеийн тамирын бүх хичээлүүдийг хэд хоногоор орох аргагүй болгодог шүү. Болоод л ирсийн, болж л бн гэсэн байдлаар битгий хандаачээ.
3 | 0 Хариулах
Зочин [126.194.221.144] 2022/5/3
Шийдэл амархан цэрэг татлага болих
3 | 1 Хариулах
Зочин [66.181.185.151] 2022/5/2
Цэргийн штабийхан цэрэг татлагаас чөлөөлнө гэж хахууль авдаг бас цэрэгт татагдсан хүүхдүүдээс үс зассан гэж мөнгө авдаг гээд боддоо. Бас Халх голын дайнд оролцсон ахмад дайчдад өгдөг мөнгийг хүртэл гарын үсгийг нь дуйрайлгаад мөнгийг нь авчдаг гээд боддоо. 2 жил дүйцүүлэх алба хаахдаа нүдээрээ харсан зүйлс маань.
2 | 0 Хариулах
Зочин [202.131.225.197] 2022/5/2
31 r surguuli deer hiihiig eserguutsej bna, jil bolgon ene haviig shees baas hog novsh bolgoj bna ireeduin eh ornoo hamgaalagchid chin
0 | 0 Хариулах
Зочин [150.129.140.77] 2022/5/2
umnud solongost buh erchuud alba haadag manaid ch gesen bugd tsergiin albaa haadag boloh yostoi.
1 | 6 Хариулах
Зочин [150.129.141.212] 2022/5/2
Өмнөд солонгос чинь Хойд Солонгостой одоо хүртэл байлдаж байгаа зүгээр түр гал зогсоох хэлэлцээр хийсэн учраас цэрэгт татах нь араггүй.
3 | 1 Хариулах
Чингис [103.57.93.100] 2022/5/2
Монгол улсын Батлан Хамгаалах Салбарт эрс шинэчлэл хэрэгтэй байна. Жил болгон мөнгө үрж Цэргийн бүртгэл хийдэг энэ утгагүй ажлыг болих хэрэгтэй. Бүх юм цахимжсан байхад заавал өөрийн биеэр очихыг шаардана. Бас болоогүй, очихгүй бол Зөрчийн хуулиар торгоно гэж дарамтална. Монгол улсад цомхон, чадварлаг, мэргэжлийн арми хэрэгтэй. Албан хүчээр цэрэгт дайчилдаг энэ тэнэг тогтолцоог нэн даруй засах хэрэгтэй. Дэлхий дээр ингэж албадаж хүчээр цэрэгт татдаг орон Монгол, Орос, Хойд Солонгос, БНСУ л байгаа. Хүнийг албан хүчээр дайчлах биш, харин ч залуусыг цэрэгт алба хаах тэр боломж, нөхцөлийг сайтар бий болгож өгөх хэрэгтэй. Ямар нэгэн урамшууллын хэлбэр байх хэрэгтэй. Ер нь бол Монгол улс байнгын, мэргэжлийн, цомхон армитай байхад болно. Жирийн ардын хүүхдүүдийг цэрэгт яргалж байгаагаа "эр хүн үг даадаг болдог" гэсэн утопи филосифиор ард түмний тархийг угааж байгаа офицерүүд өөрсдөө хилийн цэргээ манавал таарна. Ард түмний хүүхдүүд та нарын зугаа биш!
16 | 1 Хариулах
Зочин [66.181.161.25] 2022/5/3
Yag zuv. Ene tseregt albaar yavuulna gesen humuusiig tsaazlah heregtei.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.69] 2022/5/2
Uhsnn. Tiim l ih yvah huseltei humuus olon baigaa ym bol tedniigee avaad yvaachde
2 | 1 Хариулах
Irgen [66.181.161.25] 2022/5/3
Hsrin tiimbee, erguu teneguud bi tsereg yavahgu gsn chin avna geed mal tsarailtsan erunhiilegchiin l burvv
0 | 0 Хариулах
irgen [202.21.103.226] 2022/5/2
tseregt yavahgui bol toriin uilchilgee avahguim uu te?
2 | 2 Хариулах
. [66.181.161.25] 2022/5/3
Chamd uguhgui.
0 | 0 Хариулах