ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 6-наас эхэлнэ

П.Зоригт, IKON.MN
2022 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг эхлүүлэхээр аймаг, орон нутагт цэргийн насны залуусыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна. Нийслэлийн цэрэг татлага тавдугаар сарын 6-наас эхлэх бөгөөд гурван хоног үргэлжлэх юм. Тодруулбал, энэ сарын 6-8 өдрүүдэд цэрэг татлагыг зохион байгуулна. 

Цэрэг татлагад цагдаа, онцгой байдлын алба, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд болоод нийслэл, дүүргүүдийн ЗДТГ-ын албан хаагчид дайчлагдан оролцоно гэдгийг НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт тодотгож байлаа. 2022 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага буюу хаврын цэрэг татлагыг төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохион байгуулах бөгөөд ирэх намрын цэрэг татлагад алслагдсан гурван дүүргийг хамруулах аж.

Хаврын цэрэг татлагад тэнцсэн албан хаагчид хилийн цэрэг, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнд багтана гэдгийг мэдээллээ. 

 

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
БУРУУ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.161.192] 2023/5/5
цэрэгт ер олигтойхон юм заамаар юм. байлдах урлаг, довтлох, эзлэх бүслэх, байлдааны тактик хувилбар, мөн хамгийн гол нь амьд үлдэх, амьд үлдсэн тохиолдолд хэрхэн амь гарах, анхны тусламж үзүүлэх зэрэг бодитой сургалт ордог баймаар байна. шаал дэмий жагсаалын бэлтгэл, музейд тавигдах болсон бууны гол төмөр зүлгэх, шалыг толь болтол зүлгэх, ор ёотон болтол хураах мөн дээрээс нь хэнд ч хэрэггүй дэглэлт нтр огт хэрэггүй шд яг л хэрэгтэй зүйлээ заамаар юм. усгүй газар хэрхэн ус гаргаж авах, гал асааж сурах, зүг чигээ олж гэх мэт наад захын амьд үлдэх аргуудыг заадаг баймаар юм ю.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.192] 2023/5/5
аа бас нэмээд хүнийг алж, аварч сурах хэрэгтэйшдэ новш
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.163] 2022/5/2
Хүүхдээ цэрэгт явуулж араатны гарт өгөх үү?
4 | 0 Хариулах
Иргэн [202.21.126.30] 2022/5/2
Энэ китель, өмд, пилотка малгайны өнгийг нь бараандуу ногоон болгомоор. Загвар нь ч яахав угаасаа бүр дэлхийн 2-р дайны үеийнх, хамгийн гол нь өнгө нь нь бүр үхмэл гандмал. БХЯ, цэргийн мэргэжилтнүүд анхаараасай. Цэргийн сүр жагсаалдаа, хувцсандаа.
3 | 1 Хариулах
Zochin [126.166.255.171] 2022/5/2
Tuhain ulsiinhaa gazar shoroo, baigaliin unguteiguu ijil bdag. Gazar, oir haviin mod urgamlaasaa yalgarch haragdahguin tuld. Bor tald tod nogoon yum bval doroo buuduulna
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.74] 2022/5/6
Hend buuduulah yum? Herev daitah bolvol Mongol ter chigtee archuulna shdee
2 | 1 Хариулах
Зочин [126.208.209.184] 2022/5/2
Ер нь албадан татхаар болвол яасан юм бэ? Украинд дайн яаж явагдаж байгааг харж байгаа байлгүйдээ татлагаар очсон Орос цэргүүд сайн дурынхан мэргэжлийнхэн нийлсэн Украин цэргүүдэд яаж хядуулж байгааг. Тэгээд ч цэрэгт бүтэн жилд буудлага яг хэрэгтэй дадлага 3-5 удаа л ордог юм байна дээр шд.
2 | 1 Хариулах
Зочин [126.208.209.184] 2022/5/2
*боливол гэх гэж байгаад алдчихлаа
2 | 1 Хариулах
Чингис [103.57.93.100] 2022/5/2
Монгол улсын Батлан Хамгаалах Салбарт эрс шинэчлэл хэрэгтэй байна. Жил болгон мөнгө үрж Цэргийн бүртгэл хийдэг энэ утгагүй ажлыг болих хэрэгтэй. Бүх юм цахимжсан байхад заавал өөрийн биеэр очихыг шаардана. Бас болоогүй, очихгүй бол Зөрчийн хуулиар торгоно гэж дарамтална. Монгол улсад цомхон, чадварлаг, мэргэжлийн арми хэрэгтэй. Албан хүчээр цэрэгт дайчилдаг энэ тэнэг тогтолцоог нэн даруй засах хэрэгтэй. Дэлхий дээр ингэж албадаж хүчээр цэрэгт татдаг орон Монгол, Орос, Хойд Солонгос, БНСУ л байгаа. Хүнийг албан хүчээр дайчлах биш, харин ч залуусыг цэрэгт алба хаах тэр боломж, нөхцөлийг сайтар бий болгож өгөх хэрэгтэй. Ямар нэгэн урамшууллын хэлбэр байх хэрэгтэй. Ер нь бол Монгол улс байнгын, мэргэжлийн, цомхон армитай байхад болно. Жирийн ардын хүүхдүүдийг цэрэгт яргалж байгаагаа "эр хүн үг даадаг болдог" гэсэн утопи филосифиор ард түмний тархийг угааж байгаа офицерүүд өөрсдөө хилийн цэргээ манавал таарна. Ард түмний хүүхдүүд та нарын зугаа биш!
15 | 0 Хариулах
gg [59.153.114.114] 2022/5/5
ystoi yaaag zow ingeh l heregtei hunii hairan 1 jiliig alj bga bhgui yu unuugiin niigemd 3say hvn daitna ch gej yu baidgiin [хориотой үг]
1 | 0 Хариулах
Зочин [103.161.242.142] 2022/5/2
Байнгийн армитай болох хэрэгтэй. Жирийн иргэдийн хувьд бол 20 нас хүрэхээр нь 3 сарын хугацаатай байлдааны мэдлэг олгох сургалтыг зохион байгуулах хэрэгтэй.
4 | 1 Хариулах
Зочин [103.57.95.135] 2022/5/2
Ungursun jil jild neg l udaa tatdag bolson ged hutsaad baisan shal hudla.
6 | 0 Хариулах
Зочин [66.181.164.157] 2022/5/2
Хойд со болох замдаа л явж байна даа.
2 | 0 Хариулах
Зочин [202.21.108.234] 2022/5/2
Цэргийн бүтэн 365 хоног, нэг жилд автоматаар 3 хан удаа л буудсан гэсэн алдар цуутай ирдэг цэргийн албаар яах ч юм билээ. Одоо ч хүрз барьж шороо цацсаар ирдэг болж.
7 | 0 Хариулах
[103.80.210.183] 2022/5/2
хүрзний алба ч мөн л дээ. эрдэнийн хүү бат үүлийн хүү цэрэгт явж хүрз гэдэг юм таньж үзвэл бас дээр л байх. хужаа хүрз орос хүрзийг ялгаж сурвал эрдэм л болох гээд байна.
1 | 2 Хариулах
g [202.5.198.13] 2022/5/2
humuus torguulaa tolson ch hamaaq tseregt yvmaargu bga bhda
6 | 0 Хариулах