Засгийн газар өнгөрсөн Баасан гарагт ээлжит бусаар хуралдаж, жагсаал хийсэн залуус, иргэдээс тавьсан шаардлагуудыг хэлэлцэж, үнийн өсөлтийн эсрэг хэрэгжүүлэх боломжтой шийдвэрүүдээ танилцуулсан.
Энэ хүрээнд төсөвт байгууллага, газрын тос болон уул уурхайн чиглэлийн аж ахуйн нэгж байгууллагаас бусад аж ахуйн нэгжүүдийн ажилтан төлдөг НДШ-ийн дүнгийн 50%-ийг он дуустал сар бүр төрөөс буцаан олгох шийдлийг Засгийн газраас гаргаж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлсэн.
Засгийн газар энэ асуудлыг УИХ-д оруулж батлуулснаар тавдугаар сараас хэрэгжиж эхлэх хүлээлттэй байна.
Уг шийдвэр албажсанаар иргэн та ямар хэмжээний НДШ-ийн төлбөрийг буцаан авах боломжтойг доорх хүснэгтэд үндсэн цалингийн дүнгээ оруулснаар тооцох боломжтой.
ҮНДСЭН ЦАЛИН:
Агуулга |
ОДОО 2022 (5-12 сар) |
---|
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!