Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Монголдоо сайхан амьдаръя" жагсаалыг цагдаагийн алба хаагчид тараав

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Монголдоо сайхан амьдаръя" жагсаал Пүрэв гарагийн өдөр эхэлсэн.

Үнийн өсөлтийг бууруулахад дорвитой арга хэмжээ авах, тэгш боломжоор хангах, хүүхдэд ээлтэй нийгмийг бүтээх гэхчлэн товчхондоо Засгийн газар ажлаа чанартай ажиллаж, хэмнэлтийн горимоо төр өөрсдөө баримтлахыг шаардсан юм. 

Жагсаалын үеэр цагдаагийн байгууллагаас аюулгүй байдлыг нь хангахын тулд ажиллаж байгаагаа илэрхийлж байлаа. 

Хэдийгээр жагсаал тайван үргэлжилж байсан ч цагдаагийн алба хаагчид Баасан гарагийн 04:00 цагийн орчимд жагсаалыг хүч хэрэглэн тараажээ.

 

Мэдээллийг сенсаци.мн шууд дамжуулав.