Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баатархүү: Жагсаал хийж буй залуусыг Үндсэн хуульд заасан эрхээ ямар нэгэн хууль, дүрэм зөрчихгүй эдлээсэй гэж хүсэж байна

А.Намуун, iKon.mn
2022 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төв талбайд жагсаал болж буйтай холбогдуулан Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэл өгч байна.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Жагсаал цуглааны үеэр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид ажиллаж байсан. Насанд хүрээгүй хүүхдүүд жагсаалд оролцож байгаа талаар мэдээлэл ирж байна. Тиймээс эцэг эхчүүд насанд хүрээгүй хүүхдүүддээ анхаарал тавих хэрэгтэй.

Жагсаал цуглааныг өдөр эхэлсэн шигээ тайван замаар хийхэд хамтарч ажиллахыг хүсэж байна. Жагсаалын үеэр гал гаргах, дуу чимээ гаргах, тээврийн хэрэгслээс цугаараа гарч, суух зэрэг зүйлүүд байлаа. Цагдаагийн алба хаагч нар тухай бүрд нь зөвлөгөө өгөөд ажиллаж байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төрийн ордны орчимд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байх чиглэлээр цагдаагийн хамгаалалт гарсан. Үндсэн хуульд заасан эрхээ ямар нэгэн хууль, дүрэм зөрчихгүй эдлээсэй гэж хүсэж байна.  Залуучууд дарвиж байгаад хууль бус үйл ажиллагаа руу орох вий гэж сэрэмжилж байна. Гал гаргах, дуу чимээ гаргаж байгаа нь залуучуудыг буруу зүйл рүү уриалж байгааг анхааруулъя" гэв.