Манай улсад 1998 оноос анх НӨАТ татварыг 15 хувьтайгаар хэрэгжүүлж эхэлсэн. НӨАТ-ын хэрэгжилтийг сайжруулах, иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх үүднээс 2016 оноос урамшууллын системийг нэвтрүүлсэн нь сугалаа болон хоёр хувийн буцаан олголт юм.
БУЦААН ОЛГОЛТ (2 хувь)
Татварын Ерөнхий Газраас мэдээлснээр борлуулалтын орлого нь 50 сая төгрөг хүрсэн бол НӨАТ төлөгч болдог. Өнөөдрийн байдлаар НӨАТ төлөгчөөр 49.4 мянган татвар төлөгч бүртгэлтэй байна. Эдгээр татвар төлөгч хоёр хувийн буцаан олголттой баримтыг өгдөг.
Урамшууллын систем хэрэгжиж эхэлснээс хойш хамрагдах иргэдийн тоо, буцаан олголтын дүн тогтмол өсөж 2021 онд 1.1 сая иргэнд 206 тэрбум төгрөгийн буцаан олголтыг өгчээ.
СУГАЛААНЫ УРАМШУУЛАЛ
Борлуулалтын орлого нь 50 сая хүрээгүй 160 гаруй мянган татвар төлөгч зөвхөн сугалааны дугаар бүхий баримтыг олгодог. Сугалааны урамшуулалд жилд дунджаар 300 гаруй мянган иргэн хамрагдаж байна. Өнгөрсөн онд 363,6 мянган иргэн 16.3 тэрбум төгрөгийн урамшууллыг авчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!