Монгол Улсад ажиллаж амьдарч буй Украины улсын иргэд дайныг эсэргүүцсэн цуглааныг хоёр дахь өдрөө зохион байгуулж байна. Монголд тус улсын 90 гаруй иргэн байдаг аж.
Уг цуглаанд Украин улсын иргэдээс гадна тус улсад их, дээд сургууль төгссөн монголчууд нэгдсэн байна.
Тэд өчигдөр буюу гуравдугаар сарын 4-нд "The Beatles"-ийн хөшөөний дэргэд үзэл бодлоо илэрхийлсэн бол өнөөдөр Улсын драмын эрдмийн театрын гаднах талбайд цуглажээ.
Дайныг эсэргүүцсэн Украин иргэдийн жагсаалаас фото сурвалжилга хүргэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!