Цахим хөгжил, харилцаа холбооны яам Үндэсний статистикийн хороотой хамтран “Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээний судалгаа”-г олон нийтэд танилцуулж байна.
Энэхүү судалгаа нь Олон улсын цахилгаан холбооны байгууллагын зөвлөмжийн дагуу хийгдсэн Үндэсний хэмжээний анхны түүвэр судалгаа бөгөөд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн шалгуур үзүүлэлтүүдийг бодитой тооцоход Монгол Улсын тоо баримтыг тусгах, цаашид салбарын хөгжлийн бодлогыг боловсруулах, стратегийн ач холбогдол бүхий төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах суурь судалгаа, статистик мэдээ мэдээллээр хангах, харилцаа холбоо, мэдээллийн технологийн өнөөгийн байдлыг үнэлэх ач холбогдолтой.
Монгол Улсын 335 сум, суурин газарт өндөр хурдны интернэт сүлжээ орсноор нийт өрхийн 80 хувь нь интернэт хэрэглэж байна.
Монгол Улсын 15 ба түүнээс дээш насны нийт хүн амын 98 хувь нь үүрэн утас, үүнээс 90.4 хувь нь ухаалаг утас сүүлийн гурван сард хэрэглэсэн байна.
Үүрэн ба ухаалаг утас хэрэглэдэг иргэдээс боловсролгүй гэж хариулсан иргэдийн 79.5 хувь нь үүрэн утас, үүнээс 54.8 хувь нь ухаалаг утас хэрэглэж байна.
Түүнчлэн Монгол Улсын нийт өрхийн:
Монгол Улсын нэг өрх МХХТ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахад зарцуулсан зардлын дундаж хэмжээ сүүлийн гурван сарын хугацаанд 246.1 мянган төгрөг байна. Үүний
Эх сурвалж: Цахим хөгжил, харилцаа холбооны яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!