Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт төв банкны таамгаас давав.
Үндэсний статистикийн хорооноос танилцуулснаар 2022 оны нэгдүгээр сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 14.6, Улаанбаатар хотод 16.6 хувьтай гарлаа.
График. Инфляц
Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа өнгөрсөн оны арванхоёрдугаар сард инфляцын талаар тайлбарлахдаа “Инфляц 10.5% байгаа нь оргил үзүүлэлт биш. Ирэх оны эхний хагас жилд 12 орчим хувьд хүрээд гуравдугаар улирлаас буцаад буурч, жилийн эцэс гэхэд 7% орчимд хүрнэ гэсэн төсөөлөлтэй байна. Ирэх жил мөнгөний бодлогын шаардлагатай тохиргоонуудыг хийгээд энэ түвшинд хүрнэ гэх хүлээлттэй байгаа” гэж байв.
Харин уг таамаг 2022 оны эхний сард ийнхүү давлаа.
Монголбанкны таамаг анх удаа зөрж байгаа хэрэг биш.
Хүснэгт. Төв банкны эдийн засгийн өсөлт болон инфляцын таамаг
Төсөөлөл | 2020.10 сард | 2021.9 сард | 2021.12 сард |
2021 оны Эдийн засгийн өсөлт | 6-8% | 5.10% | 4% |
Бодит байдал | 1.4% |
2021 | 2022 | |
Инфляцын төсөөлөл (2021.9 сард) | 7.60% | 6.90% |
2021.12 сард | 8% | 12% (2022.06) |
Бодит байдал | 13.4 | 14.6% (2022.01 сард) |
Монголбанк 2021 оныг хэт өөдрөгөөр төсөөлсөн ч ийнхүү бодит байдал дээр үзүүлэлтүүд дээрх байдлаар гарлаа.
Харин үүний цаана үнэ өсөж, иргэд орлогоо инфляцад “идүүлж”, өрхийн бодит мөнгөн орлого буураад байна.
Тодруулбал, өрхийн сарын дундаж /үнийн нөлөөллийг арилган тооцсон/ бодит орлогын хэмжээ 2021 оны дөрөвдүгээр улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх улирлаас 32 (2.8%) мянган төгрөгөөр буурсан байна. Харин эсрэгээрээ өрхийн сарын дундаж нийт зарлага, оны үнээр 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 69.7 (4.8%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 31.9 (2.1%) мянган төгрөгөөр нэмэгджээ.
Инфоргафик. Үнийн өсөлт хамгийн өндөр байгаа бүтээгдэхүүнүүд
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!