Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн харьяа 25 сургуулийн орчны хүртээмжийн ҮНЭЛГЭЭ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын орчны хүртээмжийн байдлыг Монголын тэргэнцэртэй иргэдийн холбоо болон нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хамтран судалсан байна.

Энэ хүрээнд нийслэлийн харьяа 25 сургуульд орчны хүртээмжийн байдалд үнэлгээ хийжээ.

Ингэхэд сургуулиудын 53 хувь нь хүртээмжийг буруу буюу дутуу хэрэгжүүлсэн гэж дүгнэгдсэн. Харин 32 хувийнх нь орчин огт хүртээмжгүй байгаа бол ердөө 16 хувь нь хүртээмжтэй орчин бүрдүүлсэн байна.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн 75, Налайх дүүргийн 109, Баянгол дүүргийн 53, Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль хөгжлийн бэрхшээлтэй сурагчийн саадгүй сурах орчинг сургуулийн бүх газарт хангасныг тайланд онцолжээ.

Гадаад орчны тухайд сургуулиудын

  • 56 нь тэгш боловч хөтөч замгүй
  • 22 хувь нь борьдурт налуулалт хийгээгүй талбай тэгш биш
  • 22 хувь нь тэгш саадгүй хөтөч замтай байв.

Мөн хийгдсэн налуу замын 56 хувь нь стандарт бус байжээ. Түүнчлэн сургуулиудын 44 хувь нь стандарт ариун цэврийн өрөөтэй бол 48 хувь нь ариун цэврийн өрөөг хүртээмжтэй болгоогүй байсан талаар тайланд дурджээ.

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5