Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Хархорум хотыг сэргээн босгож харуулсан нь үзэгчид тухайн орчинд очсон мэт сэтгэгдэл төрүүлнэ

А.Намуун, iKon.mn
2021 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын Үндэсний музей “Монголын эзэнт гүрэн” танхимдаа 2D, 3D, VR (Virtual Reality), AR (Augmented Reality) технологийг бүрэн хэмжээгээр нэвтрүүлж дижитал танхимын үйлчилгээг өнөөдөр нээлээ.

Монголын Үндэсний музейн захирал Л.Жаргал “Дэлхийн музейнүүд үзүүлбэр, үзэсгэлэнгээ виртуал, дижитал технологид шилжүүлж цахим шилжилт хийж байна. Бид музейнхээ байнгын үзвэрийн IV танхим "Монголын эзэнт гүрэн" танхимын үзмэрүүдийг Зэв контентын интерактив контенттой хослуулан шинээр дэглэн үзэгчдэдээ бэлэг болгон барьж байна” гэв.

“Монголын эзэнт гүрэн” байнгын үзвэрийн танхимд дэглэгдсэн XIII-XIV зууны үеийн хот суурин болон булш оршуулгын дурсгалаас олдсон биет олдворуудад тулгуурлан "Мифокс анимэйшн" студийн хамт олон 2D, 3D, VR (Virtual Reality), AR (Augmented Reality) зэрэг технологийг ашиглан хийж гүйцэтгэжээ.

Тус үзэсгэлэнд Монголын эртний нийслэл Хархорум хотын дэвсгэр зураг болон малтлагаас олдсон барилгын үлдэгдэл дээр тулгуурлан VR технологийн тусламжтайгаар хотыг сэргээн босгож харуулсан нь үзэгчид тухайн орчинд очсон мэт сэтгэгдэл төрүүлэх юм.

Мөн AR технологийг ашиглан монголчуудын эртний гэр сууц, ан авын багаж хэрэгсэл, гоёл чимэглэлийн зүйлс, зэр зэвсэг, адуу малын тоног хэрэгсэл, туг сүлд, гэр тэрэг, зоос мөнгө, барилгын чимэглэлийн холбогдолтой үзмэрүүдийн үүрэг зориулалт, утга бэлгэдэл, түүхэн уламжлал зэрэг мэдээллийг багтаасан дэлгэрэнгүй тайлбарыг сонсож, видео контентыг үзсэнээр Монголын эзэнт гүрний үеийн түүхийн талаарх ойлголтыг сонирхолтой байдлаар үзэгч олонд хүргэж эхэллээ.

Дэлхий нийтэд тархсан цар тахлын энэ хүнд цаг үед үзэгчид, хүн хоорондын зайгаа баримтлан өөрийн гар утас, таблет зэрэг төхөөрөмжийг ашиглан энэхүү үзэсгэлэнг үзэх бүрэн боломжтой боллоо.

Фото

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг