ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

ЖАГСААЛ: 2020-2021 оны улсын төсвөөр барилга барьж буй компаниудын 70-80% нь дампуурахад бэлэн болчихоод байна

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

2020-2021 оны улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй барилгын ажлыг гүйцэтгэж буй барилгын компаниудын төлөөлөл Сангийн яамны гадна тайван жагсаал зохион байгуулж, УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүллээ. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Барилгын салбарын төлөөлөл "Барилгачид энэнээс цааш тэвчихгүй. Бидэнд үнэхээр хэцүү байна. Энд орон сууц барьдаг компаниуд хамрагдаагүй гэдгийг ойлгоорой. Зөвхөн улсын төсвөөр улсын ажил хйиж байгаа барилгын компаниуд хамрагдсан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдэж байгаа 1,100 орчим төсөл арга хэмжээ чинь дутуу баланс боллоо. 

Барилгын материалын үнэ цаашид буурах ямар ч боломжгүй болсон. Цаашид улам өсөөд барилгаа барих ямар ч боломжгүй болчихлоо. Бид аль болох тайван замаар шийдэхийг нь хүлээж байхад нэг ч төрийн өндөрлөг энэ талаар ярихгүй дуугарахгүй байгаа нь харамсалтай. Өмнө нь өгсөн шаардлагын хариу ч ирээгүй. Энэ асуудлаа шийдэхгүй бол бид цаашид тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ.

Энэ асуудлыг шийдэхгүй бол татвар төлөгчдийн мөнгө үнэгүйдэх гээд байна. Бидэнтэй Сангийн сайд Жавхлан та өөрийн биеэр уулзаж, тайлбар хийхийг хүсье. Барилгын материалын үнийн өсөлт түр зуурынх гэдгийг та ямар судалгаанд үндэслэн хэлсэн юм. Үнэхээр алдсан байвал үнийн өсөлтийн зөрүүг шийдэж, 2022 оны улсын төсөв батлагдахад хугацаа үлдсэн учраас засаж оруулах боломж байна" гэв. 

"Барилгын материалын үнийн өсөлтийн зөрүүг 2022 оны төсөвт тусгахыг хүсье"

Барилгын салбарын төлөөлөл "Улсын төсвийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэг, эмнэлэг барьж барьж байгаа. Барилгын материалын үнийн өсөлтийн зөрүүг 2022 оны төсөвт тусгаж өгөхийг хүсмээр байна. Энэ байдлаараа байсаар байвал бидний тооцоолсноор 2020-2021 оны улсын төсвөөр барилга барьж буй барилгын компаниудын 70-80 хувь нь дампуурахад бэлэн болчихсон. Барилгын материалын үнэ өссөнтэй холбоотойгоор тус компаниуд багадаа 300 саяас нэг тэрбум төгрөгийн алдагдалд орсон” гэв.

ФОТО СУРВАЛЖИЛГА: 
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.57.95.109] 2021/10/18
УНГАС АЛДМОЙ
3 | 0 Хариулах
[66.181.188.159] 2021/10/18
эд нар ч бишдээ, бүх л салбар дампуурч бнадаа, аялал жуулчлал, цайны газар, зоогийн газар, урлаг соёлынхон гээд бүгд л хэцүү бнаадээ, монгол улс одоо эртхэн үнэнтэйгээ нуур тулж, хурдан төрийн авилгалаасаа салж, зөв хүнлэг энэрэнгүй ардчилалаа хурдан түргэн хөгжүүлэх замдаа хурдан орох хэрэгтэй, ардчилалын нэрийг барьж 30 жил төр самуурууллаа, төрийн хулгайчид
3 | 0 Хариулах
Зочин [64.119.18.124] 2021/10/18
Buh businessuud dampuurch bnadaa! Darga nariin business yumuu top heden bayachuudiin business l uldeh bhdaa!!
3 | 0 Хариулах
zochin [202.21.117.2] 2021/10/18
hahuul;daj tendert yalgaraad bas chamlaad
3 | 1 Хариулах
Зочин [103.80.211.219] 2021/10/18
Oyunerdene iig zailuulaachee
3 | 0 Хариулах
Зочин [202.9.47.41] 2021/10/18
Үнийн зөрүүг өгөхгүй гээд байгаа юм уу. Юу н сүртэй юм бэ Алив хүндрэлийг битгий улс төржүүлээд байгаа ч Эрдэнэ Бидон нар л барилгачдыг турхирч байгаа биз Үнийн зөрүүг соц үеэс өгдөг байсан шүү дээ. Юун тэмцлийн хэлбэр вэ. Юун жагсаал цуглаан бэ. Одоо болиочээ. Энэ Эрдэнэ Бидон хоёрыг яая даа
2 | 3 Хариулах
хохино долоогоод л байсан [66.181.160.98] 2021/10/18
монгол компаниуд дампуурна шүүдээ. эд нар дампуурч зайлж байж МАНай хужаа нарт боломж олдоно зах зээл нээгдэнэ.
4 | 1 Хариулах
Зочин [202.55.183.178] 2021/10/18
Дампуурахаас гадна илүү аюултай зүйл төсвийг нь нэмэхгүй бол барилгыг дуусгахын тулд хамгийн хямд, чанаргүй материал ашиглаж орлуулан хийвэл энэ нь барилгын насжилт, тэсвэржилтэнд маш муу нөлөө үзүүлнэ. 50 жилийн настай барилга 10 жил ч хүрэхгүй овоолсон шороо болно, гал газар хөдлөлт тэвсрэлэхгүй гэсэнүг.
0 | 0 Хариулах
зочин [66.181.168.82] 2021/10/18
Барилгачид аа. Нэг удаа ч болов төр түмнээ гэх сэтгэлтэй байгаач ээ. Та нар өөрийнхөө мөнгөөр нэг ч барилга барьж үзээгүй байж алдагдал гэж юугаа яриад байгаа юм бэ? Төр өөрөө алдагдалд орж байгаа юм биш үү? Төрөөр угжуулж байгаад дампуурч байвал хохино гэж хэлье дээ.
6 | 3 Хариулах