ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Apple компани iPhone-ий дөрвөн шинэ загварыг танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Жил бүрийн есдүгээр сард болдог Apple компанийн шинэ бүтээгдэхүүний танилцуулга энэ жил “California Streaming” нэрийн дор болж өнгөрлөө.

Энэ удаа тус компани iPhone ухаалаг гар утасныхаа дөрвөн шинэ загвар, iPad төхөөрөмжийнхөө хоёр шинэ загвар болон том дэлгэцтэй Apple Watch ухаалаг бугуйн цагийг танилцуулжээ.

Ингээд шинээр танилцуулсан бүтээгдэхүүнүүдтэй товч танилцъя.

 

iPhone 13 - Өмнөх загвартай ижил хэлбэр, хийц, дэлгэцний жижгэрүүлсэн оруулга

 

Шинэ iPhone 13 ба iPhone 13 Mini загварууд нь гадаад хэлбэр, хийцийн хувьд өмнөх iPhone 12 загвартай ижил болсон байна. Ялгаруулах хоёрхон зүйл нь диагональ байрлалтай (iPhone 12-ынх босоо байрлалтай) арын хос камер, хэмжээ нь жижгэрсэн дэлгэцийн дээд талын хар оруулга байлаа.

Шинэ iPhone-ууд шинэ A15 Bionic чипээр тоноглогдож, өмнөх загваруудаасаа илүү багтаамжтай батарейтай болсон байна. Тодруулбал бүрэн цэнэгээр iPhone 13 Mini нь өмнөхөөсөө 1.5 цаг, iPhone 13 нь 2.5 цаг удаан ажилладаг болжээ.

Мөн дэлгэц нь 28 хувиар илүү тод дүрслэлтэй болж, төв процессор нь 50 хувиар илүү, график процессор нь 30 хувиар илүү хурдтай болсон байна.

Санах байгууламжийн багтаамжийн сонголтыг 128GB-аас эхлүүлсэн нь өмнөх оны загваруудаас хоёр дахин нэмэгджээ.

iPhone 13 ба iPhone 13 Mini загварууд таван өнгөний сонголттой худалдаанд гарах ба шинээр нэмэгдсэн өнгө нь ягаан (Pink) юм.

iPhone 13 Mini нь $729,  iPhone 13 нь $829 эхлэх үнээр есдүгээр сарын 17-ноос захиалгаа эхэлж, есдүгээр сарын 24-нд худалдаанд гарахаар болжээ.

 

iPhone 13 Pro - Сайжруулсан дэлгэц, илүү хурд, багтаамж

 

Шинэ iPhone-ий өндөр үзүүлэлттэй загварууд болох iPhone 13 Pro, iPhone 13 Pro Max-ийг бас танилцуулжээ.

Эдгээр шинэ загварууд нь 2020 оны iPhone 12 Pro, iPhone 12 Pro Max загваруудаас гадаад хэлбэр, хийцийн хувьд ялгаагүй. Гол том дэвшил нь дэлгэцний давтамжийг Apple-ийн ProMotion adaptive refresh reate технологийн тусламжтай 120Hz хүртэл болгон нэмэгдүүлжээ.

Өөрөөр хэлбэл тоглоом тоглох зэрэг илүү хүчтэй график шаардсан хэрэглээний үед дэлгэц автоматаар секундэд 120 хүртэл удаа шинэчлэгддэг горимд шилжинэ гэсэн үг юм.

Шинэ A15 Bionic чипний ачаар камерны чадал нэмэгдэж, батарейн ажиллагаа өмнөх загваруудаасаа мөн 1.5-2.5 цагаар уртассан байна.

Бас iPhone 13 Pro ба iPhone 13 Pro Max нь анхны 1TB хэмжээ бүхий санах байгууламжийн сонголттой iPhone загварууд болжээ.

iPhone 13 Pro нь $999, iPhone 13 Pro Max нь $1,099 эхлэх үнээр есдүгээр сарын 17-ноос захиалгаа авч, есдүгээр сарын 24-нд худалдаанд гарна.

 

Шинэ iPhone загваруудын бас нэг дэвшил Cinematic Mode, Photograph Styles

 

Бүх iPhone 13 загваруудын камер нь Cinematic Mode, Photograph Styles гэсэн хоёр шинэ боломжтой болсон байна.

Cinematic Mode нь видео дүрсийг бичихдээ гол объектыг тодруулж, арын хэсгийг бүдгэрүүлэх Portrait (хөрөг) маягийн горим юм. Өөрөөр хэлбэл гэрэл зурагт байсан боломжийг видео дүрсэнд нэвтрүүлжээ. Ингэснээр iPhone-ий камераар мэргэжлийн түвшний видео бичих боломжтой болж байна.

Нөгөө нэг шинэ боломж нь Photograph Styles юм. Энэ нь гэрэл зураг авахдаа Vibrant, Rich Contrast, Warm, Cool зэрэг хэд хэдэн горимоос сонгож, зурагныхаа өнгө аяс, уур амьсгалыг өөрчлөх боломжтой гэсэн үг. 

 

Есдүгээр үеийн iPad, зургаадугаар үеийн iPad Mini

 

Apple компани өнгөрсөн шөнө iPad бүтээгдэхүүнийхээ хоёр шинэ загварыг танилцуулсан нь есдүгээр үеийн iPad, зургаадугаар үеийн iPad Mini байлаа.

Шинэ iPad нь А13 Bionic чипээр тоноглогдож, 12MP-ийн өргөн тусгалтай нүүрний камертай болсон байна. Хамгийн багадаа 64GB-ийн санах байгууламжтай гарах шинэ iPad нь есдүгээр сарын 24-нөөс $329 эхлэх үнээр худалдаалагдаж эхлэх гэнэ.

Сүүлийн 2.5 жил орчим хугацаанд огт шинэчлээгүй байсан iPad Mini бүтээгдэхүүнээ Apple энэ удаа том загваруудтай ижил түвшний техник үзүүлэлттэйгээр гаргасан байна.

Тухайлбал илүү хурдтай чип, 12MP нүүрний камераар тоноглож, 5G холболтыг нэмж, USB-C порттой болгожээ. Мөн соронзон тогтоогчтой хоёрдугаар үеийн Apple Pencil үзэгтэй ажиллах боломжийг  нэмсэн байна.

8.3 инчийн дэлгэцтэй шинэ iPad Mini есдүгээр сарын 24-нд $499-өөс эхлэх үнээр зарагдах ажээ.

 

Хамгийн том дэлгэцтэй Apple Watch

 

Apple-ийн зарласан бас нэг шинэ бүтээгдэхүүн нь ухаалаг бугуйн цаг Apple Watch Series 7 байлаа. 41 ба 45 мм-ийн хэмжээтэй дэлгэцтэй гарч байгаа нь өмнөх бүх загваруудаас хамгийн томд тооцогдож байна. Тодруулбал Series 6 нь 40 ба 44 мм-ийн хэмжээтэй дэлгэцтэй юм.

Таван шинэ өнгөний сонголттой Apple Watch Series 7 энэ намрын сүүлээр (тодорхой өдөр зарлаагүй) $399-өөс эхлэх үнэтэй худалдаанд гарах тухай Apple мэдээлжээ.

 

iOS 15, iPadOS 15, WatchOS 8 үйлдлийн системийн шинэ хувилбарууд

iOS 15, iPadOS 15, WatchOS 8 зэрэг Apple-ийн үйлдлийн системүүдийн шинэ хувилбарууд есдүгээр сарын 20-нд зах зээлд нэвтрэхээр болжээ.

 

“California Streaming” арга хэмжээний хураангуй дүрс бичлэгийг дараах холбоосоор үзэх боломжтой.

 

Эх сурвалж: Apple

 


Apple брэндийн хамгийн том борлуулагч Summit apple authorized reseller болон PCmall хэрэглэгч та бүхэнд өмнөх загваруудыг цаг алдалгүй хурдан шуурхай нийлүүлж ирсэн энэ удаагийн шинэ загваруудыг тун удахгүй албан ёсны эрхтэйгээр Монголын хэрэглэгч та бүхэндээ худалдаанд гаргана.

Apple брэндийн албан ёсны борлуулагч Pcmall , Summit Apple Authorized Reseller

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7575-3535

Веб сайт: https://pc-mall.mn/

📍Хаяг1: Мишээл экспо орох замын зүүн талд Apple store

📍Хаяг2: Хүнсний 4-ийн хойно AB төвийн 2-р давхарт Apple store

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
103
Зураг
ЗӨВ, ГОЁ
30
Зураг
ТЭНЭГЛЭЛ
6
Зураг
ХАХА
3
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ГАЙХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
65 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.190.229] 2021/9/15
chaavaas daa
0 | 2 Хариулах
Зочин [45.76.44.117] 2021/9/15
Manaixan xvnees mungu zeelj awchixaad ergvvleed yagaad butsaaj ugduggvi goloo tsoxison luiwarchin xvmvvs baidag ium be??? Ixenx n shvv. Tiim turliin xvmvvs unshij baigaa bol xariult uguuch. Tegeed bas iphone muulaastai.
2 | 0 Хариулах
Зочин [107.117.172.17] 2021/9/15
Хүн ер нь лаагаа иднэ үү луувангаа иднэ үү….хэнд ямар хамаа байна аа….баахан писканууд I phone авчихаж чадахгүйдээ атаархсандаа өмдөндөө шээс алдаад байгаа юм уу хаашаа юм……
0 | 0 Хариулах
Зочин [107.117.172.17] 2021/9/15
Хүний хэрэгт хөндлөнгөөс хошуугаа бүү дүр…..
0 | 0 Хариулах
Зочин [202.21.109.126] 2021/9/15
Jobs-s hoish oligtoi yum garahaa bjdee, m1 -g es tootsvol, uzuulelt bol ugasa l tehnology hugjij bgagiin buyanaar l nemj bn
1 | 0 Хариулах
Зочин [107.117.172.17] 2021/9/15
Чи нэг юм хийгээч хөө……
2 | 2 Хариулах
Зочин [202.126.89.152] 2021/9/15
Модоо барьсан Азийн ганц гуйлгачин улсын иргэд бас iphone яриастай. Авдаг цалин нь 300 доллар хүрэхгүй iphone ий үнэ 1000 доллар. Хүнээс мөнгө зээлж авчихаад эргүүлж өгөхөө мэдэхүй. Хувааж төлөх гэрээ байгуулаад сар бүр авдаг цалингийнх нь тал нь алга болчихно. Тэгсэн хэрнээ л аав ээжээсээ найз нөхдөөсөө гуйлга гуйгаал яаж ийгээд амьдраад л бгаам даа. Гайхалтай хүмүүс шүү.
24 | 2 Хариулах
хэхэ [209.141.50.178] 2021/9/15
мань бүр ажилгүй мөртлөө энэ хавар 3.7 сая бэлэн тоолж өгөөд Iphone 12 pro авсийшд. хэхэ
4 | 2 Хариулах
Sweatie [202.126.88.192] 2021/9/15
Би жижиг компаны захирал. Зүв зүгээр ажиллаж байгаа iphone 8 барьдаг. Утасны өр зээл дарамтанд дургүй. Энэ бол хэрэглээ. Манай ажилчид зээлтэй Iphone 12 барьдаг.
6 | 0 Хариулах
Зочин [202.9.40.72] 2021/9/15
2уулаа ижил юм. Манай ажилтан 12 про макс 4 сая гарангаар зээлээр аваад сар болоогүй алдсан байдаг. 2 жил зээлтэй явна. Гэтэл би наана нь байрны урьдчилгааг хийж өгөх гээд сард 2 сая төг тэрэнд зориулж цааш хийдэг байх жишээний. Хөгийн сэтгэхүйг нь хараад үнэхээр ой гутсан шд.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.101] 2021/9/15
Hamgiin suuliin uyiin tech gadgetiig ooriin hurunguur avaad teriig heregleh medremj ch bas l amidralaas avch boloh goy medremj shuudee. Dolby r n netflix apple tv uzeh tasarhai shuu. Nom unshihad Pro zagvar bol hangalttai bdg. Deer n tged edelj hereglej bga zuil chine bi iim tiim geed yarih shaardlagagui chinii omnoos iltgej ogdog bolood udaj bndaa
6 | 1 Хариулах
Зочин [202.21.126.10] 2021/9/15
uuruu uurtuu kaif awhad l boloo blgvidee
2 | 0 Хариулах
зочин [57.70.80.63] 2021/9/15
Авах тэнэг байхаар зарах тэнэг байлгүй яахав. Технололгийн дэвшлийг нь бүрэн ашиглах болмжтой Америк шиг газар авах нэг өөр. Монголд дуудлага хийж, FB ухаж, selfie авахад юу ч барьсан яахав дээ. Тооны цуглуулга 200 сая хүрдэг тэнгэрлэг Монголчуудад ашиглаж чадахгүй корпус 4 саяар авах ч зүгээр байх л даа
21 | 6 Хариулах
HornyBoy [202.131.230.90] 2021/9/15
Шалдан үнэн шүү
4 | 1 Хариулах
Зочин [107.117.172.17] 2021/9/15
Чадахгүйдээ атаархсан хүмүүсийн л үг байх доо
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.72] 2021/9/15
Гар утасны хөгжилд нэг үсрэлт гэх үү? эргэлт хийх цаг болжээ. Загвар хийцийн тал дээр нэг л явцгүй боллоо шүү. Самсунг нугалдаг энэ тэрээр хийж үзээд л байна. Даанч бүтэлгүй. Хятадууд ухаалаг нүдний шил хийгээд эхэллээ. Нэг тийм час хийсэн өөрчлөлт шинэчлэл л хэрэгтэй байна даа. Яг л товчлууртай утаснаас том дэлгэц болсон шиг нэг тийм час хийсэн өөрчлөлт хийсэн компани нь л одоо гар утасны зах зээлийг базахаар боллоо доо.
15 | 2 Хариулах
HornyBoy [202.131.230.90] 2021/9/15
Чиний час гээд байгаа зүйл чинь өөрөө яг юу вэ? Өөрийнхөө ярьж буй часыг ч мэдэхгүй байж олон юм хуцахаа болимоор юм.
4 | 1 Хариулах
Зочин [193.176.86.61] 2021/9/15
хэхэ Amoled дэлгэц хумсны цавуугаар наачихдаг гар утасны технологи.
1 | 1 Хариулах
HornyBoy [202.131.230.90] 2021/9/15
Not ur fckn amoled shit. it's oled u doggo
0 | 1 Хариулах
Зочин [1.230.61.101] 2021/9/15
uniig n buruu bichtsn bn tsts
1 | 0 Хариулах
Хаха [118.235.24.135] 2021/9/15
120hz давтамжтай дэлгэцтэй утсыг сони аль жилийн өмнө хийсэн шд. Малуудаа сони бариач
4 | 6 Хариулах
al [103.142.76.38] 2021/9/15
atsnii chin sony. REDMI, SAMSUNG, GOOGLE bugd 144 hiicheed baina.
5 | 0 Хариулах
Зочин [192.82.64.69] 2021/9/15
Автоматаар шилжилт хийнэ гэсэн байна бусад утаснууд заавал орж тохируулдаг
3 | 1 Хариулах
Зочин [192.82.74.209] 2021/9/15
atsnii chine sony redmi samsung google МАНАЙ агуу ЭХЛЭЛ брендын Хулан 21+ ийг барахуу
3 | 2 Хариулах
Tng ymu [103.212.118.188] 2021/9/15
Technology mdku ym baij bitii ingej yri
1 | 0 Хариулах
tghee iphone [192.82.76.85] 2021/9/16
ene chine tghdee iphone shdee shit hha
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.225] 2021/9/15
Where is m2 or mx?
0 | 0 Хариулах
Зочин [192.82.74.209] 2021/9/15
manaihan ugaasaa niiteeree X bas tuunees doosh zagvar baridag, huuhdiin formoo avahdaa 60k deer uildag uls 4 sayar utas avlaa yu?
5 | 11 Хариулах
Зочин [202.55.191.45] 2021/9/15
that's not your concern
4 | 0 Хариулах
Зочин [192.82.75.144] 2021/9/15
Aviishdee t1 [хориотой үг] ve
0 | 0 Хариулах
Зочин [192.82.74.209] 2021/9/15
tgd ygd zamiin hudulguunii torguulia tolj chadahgui uilaad bdgimbe?
0 | 0 Хариулах
Корона [107.189.30.23] 2021/9/15
Avdiishde
0 | 0 Хариулах
Зочин [192.82.74.209] 2021/9/15
tgd yagaad form avahdaa uilaad bdgimbe?
2 | 0 Хариулах
Зочин [202.21.126.10] 2021/9/15
it's none of your business . bequate .
0 | 0 Хариулах
tghee iphone [192.82.76.85] 2021/9/16
yuu gutsaad bgaan be huuhdiin form ymar iphone ymuu tsu2
0 | 0 Хариулах
Зочин [202.21.125.246] 2021/9/15
Odoo jailbreak cydia ntr bgaa yu
5 | 0 Хариулах
Зочин [185.137.137.58] 2021/9/15
ЭНЭ БҮҮР УТГАА АЛДЛАА. ЗҮГЭЭР Л ТЭНЭГҮҮДИЙН ТАРХИЙГ УГААЖ МӨНГӨ ХИЙХ ГЭСЭН Л АРГА БАЙНА.
13 | 2 Хариулах
Зочин [202.21.108.238] 2021/9/15
Boovoo saagaad suujii chi
7 | 7 Хариулах
tghee iphone [192.82.76.85] 2021/9/16
chi [хориотой үг] zgr boovoo saagaaad baij bai bid hed avna za
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.112] 2021/9/15
Pad ni padmini geesee hyamd gej uu
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.54] 2021/9/15
Тийм бнаа, мини нь бараг утас шиг болцым бн, тэхээр энгийн паднаасаа үнэтэй болжээ
3 | 0 Хариулах
HornyBoy [202.131.230.90] 2021/9/15
iPad гэдэг загвар нь өөрөө iPad-н бусад загварууд (Pro, Air, Mini)-аасаа чип болон бусад үзүүлэлтээр арай бага байдаг байгаа шүү. Утсаар яривал дундаж үнэтэй л гэсэн үг.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.44] 2021/9/15
120Hz delgets chin ali 2 jiliin omno busad utsand gartsan bsn lda, Xiaomi-iin note 10, cc9 pro zereg suulinn ueinn buh utasnuud n 120Hz delgetstei, cinematic bol bas ali deer ued gartsan MI-iin 64mp-s camertai buh utdand bdg
9 | 0 Хариулах
Зочин [192.82.75.29] 2021/9/15
Tegeed naad xiamo ntree l bariachdee
2 | 4 Хариулах
tghee iphone [192.82.76.85] 2021/9/16
tghdee ene chine iphone gomo bandi mine
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.234] 2021/9/15
Crapple
3 | 0 Хариулах
Зочин [202.131.244.122] 2021/9/15
Энэ жил ёстой аваад дэмий Pro, ProMax-ын 120hz л гэхээс
6 | 0 Хариулах
6060 [103.229.121.202] 2021/9/15
Хэтэрхий ойрхон дараагийн загварууд нээлтээ хийгээд одоо ч сэтгэл хөдлөл хүлээлт байхгүй болжээ. Samsung бол бүүр утагаа алдсан
6 | 2 Хариулах
Tuvshuu [66.181.161.56] 2021/9/15
Jiliin hugqtsaand 1l udaa taniltsuuldag bgashu jhn yum uzj nud tailaarai
2 | 3 Хариулах
6060 [103.229.121.202] 2021/9/15
Iphone 3 дараа жил нь 3g, жилийн дараа 4 дараа жил нь 4s, iphone 5 tegeed 5s, iphone 6 дараа жил нь 6s ipone x, xs гээд үргэлжилдэг байсныг чамаар хэлүүлэлтгүй мэднэ л дээ. Харин одоо 11ээс 12, 12оос 13 гээд үсрээд байна л даа тэр тухай би бичиж байна үхэрээ хааха
4 | 5 Хариулах
Зочин [103.229.120.14] 2021/9/15
Apple, Samsung 2 лаа жил бүрийн тогтсон саруудад шинэ загвар гаргадаг байгаа шүү :))
4 | 0 Хариулах
Зочин [202.126.89.39] 2021/9/15
Urd umnuxuusuu ilvv xuchirxeg processortoi bolj. Bas Ulvv zunduu saijruulaltuud xiisen baina.
3 | 0 Хариулах
Зочин [192.82.74.209] 2021/9/15
Apple 1 utsaa 5 udaa zarsanii daraa l uurchildug yumshdee. Gesnes ta nar nasaara 12mp cameratai yvj bgaga medne zde
5 | 9 Хариулах
Зочин [192.82.75.29] 2021/9/15
Toogoor zurag dardagguim shuu minii huu
0 | 1 Хариулах
Зочин [192.82.74.209] 2021/9/15
Yadaj sony-n imx 586 sensor, 50x optical zoom-tei bolsoniih daraa nadtai yriarai minii ohin
0 | 0 Хариулах
Zochin [66.181.169.122] 2021/9/15
unen unen. Ip8-iin uldegdlee SE gej zarsan daa
1 | 0 Хариулах
Anir [66.181.161.21] 2021/9/15
Shaa3 odo bur haltuurddag bolje aytaihan yum hiigese
13 | 1 Хариулах
wow [202.21.108.248] 2021/9/15
аххахахах
0 | 0 Хариулах
WAVY [202.9.40.182] 2021/9/15
Гоё юмөө, ирээдүйд угаасаа гар утас гэдэг зүйл өөрөө таны түрүүвч, түлхүүр болон цүнх, зөөврийн компьютерийг тань орлох болно, тэгэхээр гар утасны хурд, багтаамж, мөн камерны хүч чадалд ач холбогдол өгөх нь зүйн хэрэг юм. Тэрнээс гангарах гэж сонирхох биш шүү.
25 | 1 Хариулах
Зочин [193.176.86.61] 2021/9/15
хаха PayPal тооцоо хийж чадахгүй байж битий хуцаад бай. Түрийвч, цүнх, Laptop байсаар л байна улам илүү хөгжинө.
2 | 5 Хариулах
зочин [57.70.80.63] 2021/9/15
наадах чинь Монголчуудад хамаагүй, Land 300 уначихаад утсаа машинтайгаа холбож чадахгүй, машин барингаа чихэндээ наагаал явдаг шд. Гар утсаараа тооцоо хийх нь бүү хэл дэлгүүрүүд нь картныхаа пин код гэж орилдог. Компьютер бол компьютер, мэргэжлийн ажил хийдэггүй, имэйлд хариулах төдий ашигладаг бол iphone 13 байтугай, 3 байхад та нарт болноо
14 | 0 Хариулах
Зочин [202.9.40.72] 2021/9/15
гар утсандаа PDF файл татаад үзэж чадахгүй хүмүүс Iphone 13-г 4, 5 саяар лизингдээд авна гээд боддоо. Би I phone 13 лизингээр авсан найзаасаа асуусан юм? 11-с чинь ялгаа юу байнаа? гэж. Ялгаагүй юм байнөө л гэж байна. Спакууд шүү нээрэээ.
6 | 1 Хариулах
зочин [57.70.80.63] 2021/9/15
тэгснээ сарын орлого нь сая гэсссс.
3 | 0 Хариулах
Зочин [202.9.47.30] 2021/9/15
12 pro max аваад харамсаагүй шүү. Камер үнэхээр сайжирсан, над шиг зураг сонирхдоггүй хүн хүртэл зураг дарах дуртай болсон. Бас батерей барилт нь сайн болсон бнлэ, 6 сар барихад health 100% бгаа. Яг бариад үзэхээр сайжирч бгаа нь мэдэгддэг юм бнлээ
2 | 0 Хариулах
Зочин [118.169.20.108] 2021/9/15
Технологи мэддэг хүмүүс нь зөвөлгөө өгөөч,please, iphone 13 болон Samsung Galaxy S21 Ultra 5G хоёрын нь аль нь дээр вэ, тэр тусмаа монголд өвөл хүйтэнд. Олон жил iPhone 5 барьлаа, энэ жил утасаа шинчлэх гэж байгаа юм.зөвөлгөө please
0 | 0 Хариулах