Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Баянхонгор, Ховд аймагт халдварын хамгийн олон буюу 400-448 тохиолдол бүртгэгдлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг

COVID-19 халдварын тархалт огцом нэмэгдэж, хоногт шинээр илрэх халдварын тоо өнгөрсөн хугацааны дээд хэмжээнд хүрлээ.

Тодруулбал, сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 3,726 тохиолдол нэмж бүртгэгдэв. Үүнээс 2,810 нь буюу 75.4 хувь нь орон нутагт илэрсэн байна.

Шинээр илэрсэн халдварын тохиолдлыг аймаг тус бүрээр нь харвал Ховд болон Баянхонгор аймагт хамгийн олон буюу 400-448 хүн шинээр халдвар авчээ.

Түүнчлэн Баян-Өлгий аймагт 113, Архангайд 105, Булганд 129, Говь-Алтайд 105, Дорнод аймагт 279, Дархан-Уулд 220, Завханд 112, Өвөрхангайд 200, Увсад 154 тохиолдол бүртгэгдсэн бол бусад аймагт 100-аас доош тохиолдол бүртгэгджээ.

Өнөөдрийн байдлаар орон нутагт бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 87,662 боллоо.

Коронавируст халдварын тархалт есдүгээр сарын дундуур оргил үедээ хүрч болзошгүй гэх тооцооллыг мэргэжлийнхэн анхааруулж байсан. Гэвч үүнээс хагас сарын өмнөөс халдварын тархалт ийнхүү огцом өсөж, өнгөрсөн зургаадугаар сарын оргил үеийн түвшинг даваад байна.

Халдварын тархалт эрчимтэй нэмэгдсэн энэ үед хичээлийн шинэ жил эхэлсэн тул эцэг, эхчүүд хүүхдүүдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалтаа тогтмол зүүн, хүн хоорондын зайгаа баримтлахыг уриалж байна.

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тохиолдол аймаг тус бүрээр: