ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Цар тахлын үед төвхнөсөн шинэ нисэх буудал жилд гурван сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай

Г.Номин, iKon.mn
2021 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нисэх буудлын хоёрдугаар давхрын зорчин явагчдын танхимын гол том дэлгэц дээр нислэгийн мэдээлэл харагдана. Доош харвал зорчин ирэгчдийн танхим буюу нэгдүгээр давхар харагдах бөгөөд дэлгэцийг тойруулан шилэн хаалт хийжээ. Шилэн хаалтыг бүдүүн нарийн, өнгө өнгийн олсоор бүрсэн байв. Япон хэв маяг шингээсэн чимэглэл бололтой хэмээн бодож явтал нисэх буудлыг танилцуулж буй хөтөч "Энд таван төрлийн олс байгаа. Энэ нь хоёрдугаар давхарт явж байгаа даашинз, юбкатай зорчигчийн хөл, гуяыг нэгдүгээр давхарт байгаа хүмүүст харуулахгүй байх зорилготой" хэмээн тайлбарлав. 

Эндээс дараагийн хэсэг буюу үйлчилгээний талбайг чиглэн явлаа. Хамгийн эхэнд нүдэнд тусах, хаалганы дэргэдэх талбайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гар урлалын бүтээгдэхүүнийг зарах дэлгүүрийг нээжээ. 

Хаалганаас танхимын гол хэсэг хүртэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тэмдэглэгээ бүхий зам хөтлөн явсаар мэдээллийн цэгт хүргэнэ. Энд мэдээллийн ажилтан, тэргэнцэр, хүүхдийн тэрэг, түргэн тусламжийн багаж хэрэгсэл, санал хүсэлт хүлээн авах хэсэг бий. 

Түүнчлэн өлзий хээтэй ханын хавтан, хог ангилах хаях зориулалт бүхий нэвт харагдах хогийн сав гээд энгийн мэт зүйлс нь утга учир, тайлбартай, нарийн нямбай төлөвлөсөн нь хаалгаар орсон даруйд ийн мэдрэгдэнэ. Цааш уужим саруулхан танхимын зохион байгуулалт, нарны гэрэл шууд тусах хүлээлгийн хэсэг, бүх төрлийн үйлчилгээ зэрэг нь олон улсын шинэ нисэх буудлын стандартыг хангасан гэдгийг хөтөч танилцууллаа.

Монгол Улсад анх удаа нисэх буудлын менежментийг хувийн хэвшил хариуцна

 
Гэрэл зургийг Mpa.mn

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага/ЖАЙКА/-ын 65 тэрбум иений хөнгөлөлттэй зээлийн төслөөр баригдсан 33,000 м/кв талбай бүхий нисэх буудлын бүтээн байгуулалтын ажил 2013 онд эхэлж, 2020 оны долдугаар сард дууссан хэдий ч коронавируст халдварын нөхцөл байдлаас шалтгаалан энэ оны долдугаар сарын 4-нд албан ёсоор нээлтээ хийгээд буй. 

Дээрх хөнгөлөлттэй зээлийн төслөөс гадна ЖАЙКА байгууллагаас техникийн хамтын ажиллагааны төслөөр дамжуулан нисэх буудлын үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах,  нислэгийн зурвас болон шатахуун хангамжийн ашиглалт засвар үйлчилгээ, үнэ тариф тогтоох болон түрээсийн менежмент, зорчигчийн тав тух, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлжээ. Энэ хүрээнд нислэгийн салбарын 150 орчим албан хаагч Япон улсад дадлагажиж, сургалтад хамрагдсан байна. 

Шинэ нисэх буудал хүчин чадлын хувьд Буянт-Ухаа дахь хуучин буудлаас 2.5 дахин их бөгөөд жилд 3 сая жуулчин хүлээн авах хүчин чадалтай. "Шаардлагатай үед үйл ажиллагааны зохицуулалтаас хамаараад хүчин чадлаа нэмэгдүүлж дээд тал нь 4.5 сая жуулчин хүлээн авах боломж бий. Аялал жуулчлалын нөөц бололцоог сайжруулах тал дээр Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллана" гэдгийг "Нью Улаанбаатар интернейшнл эйрпорт" ХХК-ийн Санхүү хариуцсан захирал бөгөөд удирдлагын газрын дарга Норико Кишикава хэлж байв. 

Нисэх буудлын менежментийн тогтолцоог Монгол Улсад анх удаа хувийн хэвшил хариуцахаар болж буй нь "Нью Улаанбаатар интернейшнл эйрпорт" ХХК юм. Япон компаниудын түншлэл болон Монголын төрийн өмчит компанийн хамтарсан хэлбэрээр байгуулагдсан тус компани Монгол Улсын Засгийн газартай концессын гэрээ байгуулан нисэх буудлын менежментийг 15 жил хариуцахаар болжээ.

Үндсэндээ Япон менежментээр үйл ажиллагаа явуулах Чингис хаан олон улсын нисэх буудал нийт 620 ажилтантай бөгөөд Японоос томилогдон ирсэн зургаан ажилтан байгаа аж. 

Шинэ нисэх буудлын бүх байгууламж хуучнаас 1.5-2.5 дахин том 

Гэрэл зургийг Mpa.mn

Нисэх буудлын бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн оны долдугаар сард дууссан бөгөөд Япон улсын хамгийн орчин үеийн дэвшилтэт технологиудыг нэвтрүүлсэн гэдгийг хөтөч хэлж байв. 

Шинэ нисэх буудлын зорчигч үйлчилгээний талбай Буянт-Ухаад байсан хуучин нисэх буудлаас 1.5 дахин, автомашины зогсоол 2.5 дахин, ачаа тээшний терминал хоёр дахин, онгоцны ангар дөрөв дахин том юм байна.

Зорчигчийн терминалаас гадна удирдлагын цамхаг, дулааны станц, гал команд, ангар, захиргаа удирдлагын байр гэх мэт нийт 10 гаруй барилга байгууламжтай бөгөөд үндсэн бүх байгууламжууд хуучнаасаа 1.5-2.5 дахин том хэмжээтэй.

Эдгээр барилга байгууламжид суурилсан тоног төхөөрөмж нь хамгийн сүүлийн үеийнх. Тухайлбал, онгоцны нисэх буудалтай холбогдох хоолой/gate/-н доод хэсэг хүртэл 1,900 метр хоолойгоор шатахуун татах системтэй бөгөөд нэг минутад 3,780 литр түлшийг онгоцонд шахаж, сумлах хүчин чадалтай. Буянт-Ухаа нисэх буудалд автомашинаар буюу нэг минутад 900 литр түлш шахдаг байсан бөгөөд ийнхүү онгоцыг сумлах хурдан дөрөв дахин нэмэгдсэн.

Түүнчлэн 3,600 метр урт нислэгийн зурвастай. Салхины чигээс хамааран  баруун, зүүн аль ч талаасаа онгоц буух боломжтой" гэдгийг Шуурхай удирдлага хяналтын төвийн аэродромын үйл ажиллагаа зохицуулалтын мэргэжилтэн Э.Дөлгөөн хэллээ.

Зорчигч үйлчилгээний терминалын хувьд орон нутгийн зорчигчдод зориулсан хэсэгтээ 10, олон улсын зорчигчдод зориулсан хэсэгтээ бүртгэл хийх 16 цонхтой, хэсэг тус бүрд ачаа тээш баглах цэг, паспортоор бүртгэл хийх КИОСК-г байршуулжээ. 

Түүнчлэн олон улсын стандартыг хангасан татваргүй барааны дэлгүүрүүд үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн байв. Буянт-Ухаа нисэх буудалд байгаагүй тээш хадгалах, валют арилжаа, авто машин түрээсийн үйлчилгээг шинэ нисэх буудалд үзүүлж байна. Түүнчлэн зорчигчид цагаа ая тухтай өнгөрүүлэх лоунж, ресторанууд ч үйл ажиллагаагаа эхлүүлжээ. 

Фото

Гэрэл зургийг Д.Занданбат /MPA.mn/

Шинэ нисэх буудлыг танилцуулах арга хэмжээний төгсгөлд Японы ЭСЯ-ны гуравдугаар нарийн бичгийн дарга Катанода Томоки "Чингис хаан олон улсын нисэх буудал бүс нутгийн ачаа тээврийн үйлчилгээг нэвтрүүлж, Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.

Ирэх жил Япон Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Хоёр орны харилцааг дараагийн 50 жилд авч явах залуу үедээ  зориулан бид тус ойн арга хэмжээг өргөн хүрээнд тэмдэглэнэ. Манай улсын стратегийн чухал түнш Монгол Улстай хамтын ажиллагаагаа улам бүр хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна" гэдгийг хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
50
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
43 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
LOL [150.129.142.138] 2021/8/25
Хѳѳшээ үлдсэн 397 сая жуулчнаа яаж авхийн? мэдэх хүн байноо
0 | 0 Хариулах
Irgen [202.9.47.6] 2021/8/24
Shine buudal uneheer gomdmoor jijig huuchnaasaa tom baij shalihgui bna le. Korean air neg ongotsnii burtgel hj bhad olon ulsiin zaal ni bituu bna lee. Yana daa. Hairan ulsiin horongo. Yadaj 5 ongots burtgel hiihed hangalttai bh heregtei. Yostoi haramsmaar horongo oruulalt bolson bna lee
0 | 0 Хариулах
Зочин [64.119.19.174] 2021/8/25
Tsagt neg ongots irj neg ongots yavdag ulsad tomdnuu ghees bagadahgui ashiglaltiin zardal gj yum bn hun amiinhaa toond haritsuulj baridag yum
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.100] 2021/8/24
Сайхан буудал барьж өгсөн боловч ажилчдын орон сууц , зарим оффисын барилга баригдаагүй мөнгийг цавчаад газрыг нь луйварчид дээрэмдээд авчихсан юм гэнэлээ. Үргэлж салхилж байдаг тул онгоц буухад хүндрэлтэй , засвар үйлчилгээний болон нисэх бүрэлдэхүүн амрах , ажлаа хийх оффисын барилга байхгүй юм чинь энэ өвлөөс буцаад Буянт -Ухаад ирэхээс өөр ямар ч арга байхгүй гэж мэргэжлийн хүмүүс ярьж байсан шүү.
2 | 1 Хариулах
Зочин [66.181.161.11] 2021/8/24
Манайхан ч сүйдэлнэл дээ. Юу ч мэдэхгүй чадахгүй хамаатнуудаа авчираад л тавьчихна. Боловсон хүчний бодлого бхгүй. Япончуудад л даатгах хэрэгтэй
0 | 0 Хариулах
mongol [64.119.19.77] 2021/8/24
huleeh tanhim bol uneheer jijighen bainlee bur umnuhuusuu jijighen gadnaas irsen humuus garj irenguuut ih tom tanhim haragdaj baival iluu goyo haragdsana daa tiim bish zgr l neg jijig mall dotor yvj bga ymshig l ym bnlee gadnii buudaluudiin huleeh tanhim nuser tom bdg daa
0 | 2 Хариулах
зочин [27.1.232.46] 2021/8/24
Тэр буудал хуучнаасаа дордсон.Бөөн бужигнаан яг л хар зах дээр яваа мэдрэмж төрнө.Ажилчид нь ажлаа мэдэхгүй сандарч тэвдсэн уулга алдсан голдуу хөгшин авгай нар
0 | 0 Хариулах
Зочин [64.119.16.38] 2021/8/24
хоролмаа удахгүй самрана биздээ шонхор гаргана өөрөө бүх дэлгүүрийн эзэн эсвэл хувь эзэмшигч болсон бх вий
0 | 0 Хариулах
Зочин [31.10.164.90] 2021/8/24
Chamlahaar changa atga.yadaj naadahaa balgas bolgolgui heden jil bolchih daraan manai soyolt hoich uy barih yumaa barichihna.uursduu barij chadahgui, hunii ugsniig chamalna.beurk oi gutchihlaa.
1 | 0 Хариулах
иргэн [203.91.115.49] 2021/8/24
Сайхан бүтээн байгуулалт болсон байна лээ. Олон жуулчин гийчин, хөрөнгө оруулагчид ирэх болтугай.
1 | 0 Хариулах
Зочин [202.21.100.254] 2021/8/24
Хүүшээ жилд 400 саяыг авч чадахгүй юмуу? 400 сая жуулчин авч чаддаг буудал барисан дээргүү юу
6 | 0 Хариулах
Зочин [66.181.169.116] 2021/8/24
Арай том буудал бариад өгөхөд яадаг байнаа. Голоо цохисон Япончууд
3 | 9 Хариулах
сдаөс [202.21.108.198] 2021/8/24
дажгүй том цэвэрхэн л болсон байна лээ.
0 | 0 Хариулах
сдаөс [202.21.108.198] 2021/8/24
зээлээр барьсан юм чинь мөнгөндөө тааруулж барина шдээ
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.135] 2021/8/24
Хэдүүлээ арай багадуулчижээ, 397 саяар дутуудуулчиж. Одоо гүйцээж 397 саяыг авч чадах о/буудал барияаа.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.74] 2021/8/24
Ene ni tegeed yg hna ym bol doo
1 | 0 Хариулах
сдаөс [202.21.108.198] 2021/8/24
УБ баруун урд талд
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.135] 2021/8/24
400 Сая жуулчин биш юмуу хаха
1 | 0 Хариулах
Зочин [192.82.67.148] 2021/8/24
Zailaa
0 | 1 Хариулах
сдаөс [202.21.108.198] 2021/8/24
хуц
1 | 0 Хариулах
Зочин [89.187.163.177] 2021/8/24
одоо нэг ч жуулчингүй 18 сар болж байна. Оюунэрдэнэ мэтийн хулчгар юмнууд жуулчин авч чадахгүй. энэ буудлаа зах болго
1 | 2 Хариулах
сдаөс [202.21.108.198] 2021/8/24
эргүү мал КОВИДын тухай сонссон уу
7 | 2 Хариулах
Zochin [202.21.96.212] 2021/8/24
Uls ornii nuur tsarai ongotsnii buudlaas medegddeg gesen.
0 | 0 Хариулах
инж [202.55.188.81] 2021/8/24
хуучин буянт ухаа гж замарцан газар байсан яг тийм болох вий одооноос хүнээ бод ядаж байхөд гадна тал нь хог ургамалд шинээрээ даруулцан
3 | 0 Хариулах
архитектор [202.55.188.81] 2021/8/24
жол болсрн байна лэ манай монгол барилгачид брл илүү хийх байсан
0 | 4 Хариулах
сдаөс [202.21.108.198] 2021/8/24
чи илүү бариад үзүүлчих
6 | 0 Хариулах
Зочин [202.21.108.247] 2021/8/24
400 сая жуулчин яаж хүлээж авах юм бэ тэгээд
3 | 0 Хариулах
фцу [122.201.31.138] 2021/8/24
үлдэж байгаа 397сая нь яах болж байна аа
2 | 0 Хариулах
Зочин [192.82.80.252] 2021/8/24
хэнтий-н "андлалын өргөө"-өөр орж ирнэ, хаха
1 | 0 Хариулах
Buruu nomton [114.157.83.60] 2021/8/24
Андлалын өргөө нь портал байсан юм байна лээ тэгээд л тийм галзуу үнээр боссон байх нь
0 | 0 Хариулах
Зочин [150.129.142.4] 2021/8/24
Үлдсэн нь эрээн-замын-андлалын өргөө маршрутаар алхаал ороод ирнэ ккк
0 | 0 Хариулах
Данхрушка❗ [66.181.178.45] 2021/8/24
3сая биш 400 сая байх ёстой. Албаар худал тооцоо хийж монгол улсын аялал жуулчлалын эсрэг гэмт хэрэг хийсэн мэргэжилтэн газартай улс төрийн тэмцэл хийхээ мэдэгдэж байна 😅🫖
9 | 0 Хариулах
Зочин [202.9.46.5] 2021/8/24
Дахиад дор хаяж 100 ийм буудал барихгүй бол 400 сая жуулчнаа хүлээж авч чадахгүй нь ээ 😂
5 | 0 Хариулах
Зочин [66.181.161.16] 2021/8/24
400 САЯ ЖУУЛЧИН АВНА ГЭЖ ЕРӨНХИЙ САЙД МААНЬ ХЭЛЭХДЭЭ 100 ЖИЛИЙН ДОТОР ГЭЖ ХЭЛЭХЭЭ МАРТСАН ЮМ БАЙНА ЛЭЭ.
3 | 0 Хариулах
Иргэн [192.82.82.247] 2021/8/24
Жилд 3 сая зорчигч, өдөрт 8200 зорчигч гэдэг бага тоо биш харин манайд одоогийнхоос 6 дахин олон зорчигч хэзээ ирэх вэ, 400 сая жуулчин андлалын өргөөг хэзээ зорих юм болдоо?
4 | 0 Хариулах
Зочин [103.212.119.63] 2021/8/24
400 say gde?
1 | 0 Хариулах
Зочин [203.98.76.103] 2021/8/24
Уул нь сайхан нисэх буудал, даанч хамаг дарга нар нь хаа газрын золбин шахааны ддаанууд очиж байна. Удахгүй л хогын газар болно доо.
1 | 0 Хариулах
maiga mongoonuudad haaltt [192.82.82.211] 2021/8/24
kastiinhniig durvuuldeg gazar
1 | 0 Хариулах
Зочин [202.21.108.254] 2021/8/24
Negent barisaniih dahiad jaahan tom barih bsiin. Neh tom yum bish bilee. Dahiad heden jiliin draa bol bagadahaar l yum bilee
2 | 2 Хариулах
Зочин [202.126.89.66] 2021/8/24
Ирээдүйгээ хараагүй. Жоохон буудал. Магтаад бгаа эргүүнүүд нислэг олширхоор жижиг гээд орилж эхэлнэ.
2 | 0 Хариулах
Зочин [64.119.24.48] 2021/8/24
Битгий ийм гарчиг өг. "Цар тахлын үед төвхнөсөн"... Хангалттай цаг өмнө нь байсан шүү. Бүтээн байгуулалтын ажил нь дуусаад одоо 4 жил болж байна...
12 | 0 Хариулах
Ёо [122.201.22.177] 2021/8/24
Ёо тэгээд дарга нь унтаахай авгай юу??? Өөр сийрэг толгойтой залуухан хүн алга уу??? Удахгүй сумын төв шиг болгоно доо наад авгай чинь!!! Оюунхорол??? Оюунэрдэнээ чи энэ хүнд ямар өртэй болоод энэ хүнийг томилдог бнаа???
9 | 0 Хариулах
99 [202.9.47.47] 2021/8/25
Тэр авгай чинь буудлын дарга биш, ямар ч эрх мэдэлгүй 49 хувийн монгол талын компаний суудал дээр байгаа хүн, жинхэнэ дарга нь Япон хүн байгаа сайн ойлгож унш
0 | 0 Хариулах