ФОТО: Саиед Моллай бэлэгний "Toyota Sai" машинаа хөлөглөн очих эхний газар бэлтгэлийн заал
"Токио-2020" зуны олимпоос жүдо бөхийн төрлөөр мөнгөн медаль авсан Монголын тамирчин Саиед Моллайд "Эко кар центр" компаниас машин бэлэглэлээ. Тэрбээр энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Та монгол хэл суръя гэж бодож байна уу?
-Монгол хэл тун сайхан хэл. Би бага багаар сурах болно.
-Та яагаад энэ машиныг сонгосон бэ?
-Цагаан өнгөтэй, хэтэрхий том биш, бас сайн машин гэж бодож байна.
-Машинаараа хамгийн түрүүнд хаашаа явах вэ?
-Бэлтгэлийн заал руу явах болно. Дараа нь ресторан явна.
-Монголчуудад хандан юу гэж хэлмээр байна вэ?
-Намайг маш их дэмжсэн монголчуудад талархаж байна. Тиймээс би энэхүү медалиа та бүхэнд зориулж байгаагаа анх хэлж байсан. Ноён Х.Баттулга, жүдогийн багийнхан, Жүдо бөхийн холбооныхон, надад тусалж дэмждэг хүмүүс гээд бүгдэд нь би энэхүү медалиа зориулж байна.
Тэрбээр өөрийн сонгосон "Toyota Sai" маркийн машинаа хөлөглөн тус компанийн талбайгаас явлаа.
Фото
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
