"Мориноос унаж бэртсэн 151 хүүхэд гэмтлийн эмнэлгээс тусламж үйлчилгээ авсан. Дийлэнх нь 8-11 насныхан"
2021 оны эхний хагас жилийн байдлаар мориноос унаж гэмтсэн шалтгаанаар улсын хэмжээнд нийтдээ 414, ГССҮТ-д 151 хүүхэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна. Эдгээрээс найм нь л морь унах үедээ хамгаалалтын малгай хэрэглэжээ.
Мориноос унаж гэмтсэн хүүхдүүдийн дийлэнх хувийг 8-11 насныхан эзэлж байна. Мориноос унасан хүүхдүүд дотор 3 хүртэл насныхан ч байжээ. Энэ жил улсын баяр наадмыг тэмдэглээгүй ч уралдааны мориноос унаж бэртсэн хүүхэд 12 бол энгийн үед морь унаж байгаад унасан 139 хүүхэд байна. Харин нэг хүүхэд энджээ.
Зөвлөгөө
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

