Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

Зургаан сарын хугацаанд 5-9 насны 266 хүүхэд нохойд хазуулжээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2021 оны эхний хагас жилийн байдлаар нохойд хазуулсан 1,421 хүн ГССҮТ-д ханджээ. Үүнээс 836 нь эрэгтэй бол 585 нь эмэгтэй хүн байна.

Харин хамгийн их буюу 5-9 насны 266 хүүхэд нохойд хазуулжээ. Нохойд хазуулсан иргэд өвдөг болон шилбэндээ гэмтэл их авчээ.

Иймд анхаарал сэрэмжтэй байж, бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг тус төвөөс зөвлөлөө. Нохой дайрсан үед тайван байж, нүд рүү нь харж, харц тулгарахгүй байх юм байна.

Нохойгоо салхилуулахдаа хошуувч зүүх, гэр хорооллын айл өрх хашааны хаалган дээрээ нохойтой гэх анхааруулгыг байршуулах хэрэгтэйг ГССҮТ сэрэмжлүүлж байна.