Монголын баг тамирчид Нарита нисэх онгоцны буудалд газардсан тухай Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Токио 2020 зуны олимпын наадамд оролцох 72 хүний бүрэлдэхүүнтэй Монголын баг өнөөдөр Япон улсыг зорьсон билээ.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус улсад ажлын айлчлал хийж, олимпын нээлтэд оролцохоор очжээ.
Монголын баг тамирчдын тэмцээний нээлтийн өдөр долдугаар сарын 23-нд эхэлнэ. Энэ өдөр байтын Б.Урантунгалаг, Б.Отгонболд нар цэц сорих болно.
Долдугаар сарын 24-ний өдөр 3х3 сагсан бөмбөг, бокс, жүдо, буудлага, ширээний теннис болон байтынхан өрсөлдөх хуваарьтай байна гэж МҮОХ мэдээлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!