Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

ХОМ: УИХ-ын зургаан эмэгтэй гишүүн ҮНЭТ ЭДЛЭЛГҮЙ

Г.Номин, iKon.mn
2021 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn /2020.06.30/

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг нэгтгэн гаргаад буй

Хөрөнгө орлогын мэдүүлгээс хамгийн өндөр дүнтэй үнэт эдлэл эзэмшдэг болон огт үнэт эдлэлгүй УИХ, Засгийн газрын гишүүдийг ялгаж харлаа. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ 3.7 тэрбумын үнэт эдлэлтэй хэмээн мэдүүлснээр хамгийн өндөр дүнтэй үнэт эдлэлтэйп тооцогдож байгаа бол УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан 1.6 тэрбумын үнэт эдлэлтэйгээр удаалжээ. 

УИХ-д 1 тэрбум төгрөгөөс давсан үнэлгээ бүхий үнэт эдлэлтэй хоёр гишүүн байгаа нь Ч.Ундрам, О.Цогтгэрэл нар байна. 

Харин УИХ-ын 21 гишүүн огт үнэт эдлэлгүй хэмээн мэдүүлжээ. Тодруулбал,

  • Эрэгтэй гишүүдээс Б.Энхбаяр, Б.Чойжилсүрэн, Ш.Раднаасэд, Б.Дэлгэрсайхан, Т.Доржханд, Н.Ганибал, Д.Ганбат, Х.Болорчулуун, Ж.Батсуурь, Д.Батлут, С.Батболд, Х.Баделхан, Ё.Баатарбилэг, Т.Аубакир, Н.Алтанхуяг нар,
  • Эмэгтэй гишүүдээс Б.Саранчимэг, Д.Сарангэрэл, М.Оюунчимэг, Б.Баярсайхан, Х.Булгантуяа, С.Одонтуяа нар үнэт эдлэлгүйгээ мэдүүлсэн байна. 

Засгийн газрын 16 гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-аас танилцуулаад буй. Тэднийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хамгийн өндөр дүнтэй үнэт эдлэлтэйгээр тэргүүлж байгаа бол Шадар сайд С.Амарсайхан 225 сая төгрөгийн үнэт эдлэлтэйгээр удаалж байна. 

16 сайдаас хоёр нь буюу Эрчим хүчний сайд Б.Тавинбэх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан нар үнэт эдлэлгүй хэмээн мэдүүлжээ. 

Хөрөнгө орлогын мэдүүлгийн "Үнэт эдлэл" гэсэн ангилалд үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлсийг хамруулдаг байна.