Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Олимпын гүүрний доод хэсгийн буцаж эргэх чиглэлийн байгууламжийг сэтэлж, урсцыг нэмэгдүүлж байна

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Захирагчийн ажлын алба

Дунд гол үеэрлэсний улмаас үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж байна.

Ус зайлуулах ажлыг хэрхэн зохион байгуулж буй тухай Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр "Ойрын өдрүүдэд орж буй үргэлжилсэн борооны улмаас шар усны үерийн хүч нэмэгдэж байна. Үүнээс улбаалан хотын төвийн голын болон далан сувгуудын урсгал нэмэгдэж зарим байршилд хальж, барилга байгууламжийн зоорийн давхар руу орох зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтэс, Нийслэлийн Онцгой байдлын газар, Геодези усны барилга байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын шуурхай бригадууд бүрэн хүчин чадлаараа сүүлийн 48 цаг ажиллаж шаардлагатай арга хэмжээг авч байна.

Нийт хоёр байршилд буюу Энхтайваны гүүрний зүүн тал Соёмботой хөшөө, Олимпын гүүрний доод хэсгийн буцаж эргэх чиглэлийн гүүрэн байгууламжийг 07:00 цагт сэтэлж, урсцын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэн түвшинг 80-100 см хэмжээнд буулгаад байна" хэмээн мэдээллээ.  

Мөн "Сүхбаатар дүүргийн 15, 17, 18, 19, 20 дугаар хорооны буюу зуслангийн бүс үерийн усанд автсан. Ойрын өдрүүдэд үргэлжилсэн бороо орох болохоор өнөө маргаашдаа экскаватор гаргаж нэг гольдролд оруулан, тогтоон барьж ажиллах хэрэгтэй байгаа"-г нэмж хэллээ.

Өчигдөр буюу зургаадугаар сарын 9-ний өдөр Нарны замаас Гандийн гудамжийг холбосон түр замыг сэтэлж, хашигдаад байсан усны урсцыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч, усны түвшин 30 см доошилсон юм.

ФОТО СУРВАЛЖИЛГА:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг