Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Нарны замаас Гандийн гудамжийг холбосон түр замыг сэтэлж, хашигдсан усны урсцыг нэмэгдүүлжээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Дунд голын орчимд үүсээд буй нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, шийдвэрлэх арга хэмжээг үе шаттайгаар авч ажиллалаа. 

Нарны замаас Гандийн гудамжийг холбосон түр замыг сэтэлж, хашигдаад байсан усны урсцыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна. Ингэснээр усны түвшин 30 см доошилсон байна.

Хотын захирагч Д.Сумъяабазар "Зам болон нүхэн гарцыг хийхдээ инженерийн шийдэлтэйгээр тооцоо судлагаанд үндэслэсэн, олон улсын стандартыг баримталсан байх ёстой. Үнэ өртгийн хямдыг бодвол эцсийн дүндээ ийм л болно. Санхүүжилт босгож байж асуудлуудыг шийдэх ёстой, шинжлэх ухаанч хандах хэрэгтэй байна.

Инженерүүдийн зөвлөгөөг авалгүйгээр ашгийн төлөө орон сууц барьснаар худалдан авсан иргэдийн эд хөрөнгө, амь нас эрсдэлд орж байна. Иймд урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авах ёстой" гэлээ. 

ВИДЕО:

https://fb.watch/60q46rkeeX/