Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарт коронавирусийн халдварын 955, орон нутагт 505 тохиолдол батлагдаж, 10 хүн нас баржээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

Нийт халдварын тоо улсын хэмжээнд 70,482 болж байна

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 10,000 орчим хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар 1,460 хүнээс илэрлээ. Ингэснээр нийт халдварын тоо улсын хэмжээнд 70,482 болж байна.

Мөн хугацаанд 412 хүн эдгэрч тусгаарлалтаас гарсан бол 10 хүн эндлээ. Тодруулбал, 54, 72, 68, 64, 81, 57, 68, 71, 63, 65 настай хүмүүс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан байна. Талийгаачдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.

1,460 тохиолдлыг задалж харвал:

  • 955 нь Улаанбаатарт
  • 505 нь орон нутагт бүртгэгдсэн.
  • Зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй.

Гурваас бусад аймагт коронавирусийн халдвар бүртгэгдлээ

Хөдөө орон нутагт халдвар эрс нэмэгдэж байна.

Гурваас бусад аймагт коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Иймд халдвар хамгааллын дэглэмээ баримтлах, дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөе" гэв.

 

Коронавирусийн халдварын эмчилгээ, эмнэлзүйн мэдээлэл: /2021.06.09 23:59 цагийн байдлаар/

  • Хөнгөн 4,658
  • Хүндэвтэр 1,942
  • Хүнд 560
  • Маш хүнд 132 хүн байна. 

Гэртээ хяналтад байгаа иргэд биеийн халуунаа хэмжиж байхыг зөвлөв

Эмнэлэгт 7,292 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 7,264 хүн байгааг ЭМЯ-наас мэдээллээ. Гэртээ хяналтад байгаа иргэд өөрийн биеийн халуунаа хэмжиж, өрхийн эмчдээ хэлж байх нь зүйтэй гэв.

ШУУД ҮЗЭХ: /2021.06.10/