ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ: 15:00 цагийн байдлаар ирц улсын хэмжээнд 32.7%-д хүрлээ
iKon.mn Ерөнхийлөгчийн сонгууль-2021 хуудсыг нээлээ.
Та уг хуудаст зочилж нийслэлийн 9 дүүрэг болон 21 аймгийн сонгогчдын ирцийг цаг тухай бүрд нь харах боломжтой.
15:00 цагийн байдлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц улсын хэмжээнд 32.7%-д хүрчээ. Ирцийн дүнгээс харвал 20-24 насныхан идэвх муутай хэвээр буюу 19.6%-тай байна. Энэ насны 216,569 сонгогч саналаа өгөхөөс 42,438 нь сонгуульдаа оролцжээ.
Харин анх удаа буюу 18 нас хүрч, сонгуульд оролцож буй залуусын ирц 27.2% байна. 18-19 насны 83,108 сонгогч саналаа өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байна. Үүнээс 22,592 нь саналаа өгчээ.
Сонгуульдаа хамгийн идэвхтэй оролцож байгаа нь ахмад насныхан байгаа нь Ерөнхийлөгчийн сонгууль-2021 хуудсаас харагдаж байна.
Аймаг, дүүргийн нэр дээр хулганаа даран сонгогчдын хүйс, нас болон ирцийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг харна уу.
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусах үеэр буюу 22:00 цагт гурван нэр дэвшигчийн санал авсан тоог харуулах болно.
Доорх графикаас харахад 20-34 настай сонгогчид нийт сонгогчдын 36% боловч санал өгсөн сонгогчдын 24%, харин 50+ настай сонгогчид нийт сонгогчдын 27% боловч санал өгсөн сонгогчдын 40% байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
