ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: 53 уяачид Монгол Улсын тод манлай болон манлай, алдарт цол олголоо

А.Намуун, iKon.mn
2021 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.6, 8.8-д заасан болзол хангасан уяачдад Монгол Улсын цол хүртээх тухай 148 дугаар зарлигийг 2021 оны зургаадугаар сарын 2-ны өдөр гаргасан.

Зарлигийн дагуу цол хүртээх ёслол өнөөдөр Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 148 дугаар зарлигаар Монгол Улсын Тод манлай 5 уяач, Монгол Улсын Манлай 22 уяач, Монгол Улсын Алдарт 26 уяач төрсний дотор нэг эмэгтэй уяач буюу Э.Цолмон байгаа юм.

МОНГОЛ УЛСЫН ТОД МАНЛАЙ УЯАЧ ЦОЛ:

  1. Завхан аймгийн Яруу сумын харьяат Дашзэвэгийн Дагвадорж,
  2. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат Түмэндэлгэрийн Ихбаяр,
  3. Өмнөговь аймгийн Булган сумын харьяат Намдагийн Хүрлээ,
  4. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Чулуунбатын Цэрэнбат,
  5. Завхан аймгийн Цагаанхайрхан сумын харьяат Дариймаагийн Чулуунбат нарт

МОНГОЛ УЛСЫН МАНЛАЙ УЯАЧ ЦОЛ:

  1. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат Пүрэвдоржийн Алтансүх,
  2. Ховд аймгийн Дарви сумын харьяат Үржинбадамын Атарсайхан,
  3. Ховд аймгийн Цэцэг сумын харьяат Начингийн Баасанжав,
  4. Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Батмөнхийн Батхүү,
  5. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат Хоохорын Бадамсүрэн,
  6. Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Занабазарын Батбаяр,
  7. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын харьяат Гончигбатын Батболд,
  8. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн харьяат Балдоржийн Баярдорж,
  9. Дундговь аймгийн Хулд сумын харьяат Бандиагийн Баярсайхан,
  10. Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат Чойдогсүрэнгийн Бямбасүрэн,
  11. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Доржпүрэвийн Ганхуяг,
  12. Ховд аймгийн Чандмань сумын харьяат Батчулууны Ерөөлт,
  13. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Чинбатын Махбал,
  14. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат Мандахын Мөнхбат,
  15. Төв аймгийн Баян сумын харьяат Баасансүрэнгийн Нямжав,
  16. Төв аймгийн Зуунмод сумын харьяат Чулуунбатын Сугар,
  17. Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат Пүрэвийн Сэргэлэн,
  18. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Төмөрбаатарын Ууганбаяр,
  19. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Баасангийн Цэдэв,
  20. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат Цэрэндагвын Цэрэнбал,
  21. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Сашкагийн Эрдэнэбат,
  22. Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Тагарваагийн Эрдэнэбулган нарт

МОНГОЛ УЛСЫН АЛДАРТ УЯАЧ ЦОЛ:

  1. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат Мягмарсүрэнгийн Алтан-Очир,
  2. Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат Ганбаатарын Ариунболд,
  3. Төв аймгийн Баянцагаан сумын харьяат Цэндхүүгийн Батболд,
  4. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Нямын Баттөмөр,
  5. Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат Гүрбазарын Бат-Эрдэнэ,
  6. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Эрдэнэбатын Баянзул,
  7. Орхон аймгийн Жаргалант сумын харьяат Хишигсүрэнгийн Баярсайхан,
  8. Архангай аймгийн Их тамир сумын харьяат Түргэнтөрийн Ганболд,
  9. Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Дугаржавын Ганзориг,
  10. Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат Төмөрпүрэвийн Ганзориг,
  11. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат Сайрийсүрэнгийн Гантөмөр,
  12. Архангай аймгийн Хотонт сумын харьяат Дуламсүрэнгийн Лхагвасүрэн,
  13. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Рагчаагийн Мөнхтөр,
  14. Завхан аймгийн Завханмандал сумын харьяат Цэрэндоржийн Мөнххуяг,
  15. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат Эзэнмөнхийн Мөнх-Эрдэнэ,
  16. Төв аймгийн Баянцогт сумын харьяат Чулуунбаатарын Отгонбаяр,
  17. Булган аймгийн Дашинчилэн сумын харьяат Чойдоржийн Содном,
  18. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Хүүгийн Түмэнбаяр,
  19. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн харьяат Хүрэлбаатарын Улам-Өрнөх,
  20. Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Чимэддоржийн Хишигбаатар,
  21. Улаанбаатар хотын харьяат Эрдэнэ-Очирын Цолмон,
  22. Төв аймгийн Баянцогт сумын харьяат Мөнхбатын Цэрэнжав,
  23. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат Гончигийн Чинзориг,
  24. Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Гантөмөрийн Чинзориг,
  25. Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат Дэмчигцоодолын Эрболд,
  26. Дундговь аймгийн Хулд сумын харьяат Жаргалсайханы Эрдэнэтөгс нарт тус тус хүртээлээ.

Х.Баттулга: Цар тахлаас шалтгаалан сүүлийн хоёр жил уяачдын цол олголгүй өнжсөн

Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхийлөгч Х.Баттулга "Дэлхий нийтэд тархсан цар тахлаас шалтгаалан сүүлийн хоёр жил уяачдын цол олголгүй өнжсөн учраас Үндэсний баяр наадмын тухай хуульд заасан болзлыг хангаж, 2019, 2020 оны улс, аймаг, бүсийн наадамд амжилттай оролцсон уяачдад Тулгар төр, Их Монгол Улс, Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Ардын хувьсгалын тэгш ойн босгон дээр Монгол Улсын цол хүртээлээ. Бүгдэд нь баяр хүргэе.

Монгол наадмын салшгүй бүрэлдэхүүн хэсэг болсон хурдан морины уралдаан бол үндэсний өв их соёл, монгол үндэстний ижилсэл бас ялгарал билээ. Биднийг морьтон монгол хэмээн таньдаг, бид мориороо бахархаж, морио дээдэлдэг ард түмэн.

Морин уралдааныг спортын зэрэгт хүргэж, уяачдын амжилтыг бодитоор биежүүлж, хэрэгжүүлж байдаг унаач хүүхдийн асуудал нийгмийн хурц хэлэлцүүлгийн сэдэв болоод удаж байна. Нэг талаас уламжлал, морин уралдааны нөхцөл, боломжийн асуудал, нөгөө талаас хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн болон санхүүгийн асуудал энд мөргөлддөг юм. Олон жил яригдаж, тодорхой шийдлүүд олж байгаа ч асуудал зүгшрээгүй, нэг мөр шийдэгдээгүй л байгааг уяачид анхааралдаа аваарай.

Улсын цол шагнагдсан манлайлагч уяач Та бүхэнд энэ мөчид улсын эрхэм цолныхоо хариуцлагын хүрээнд унаач хүүхдийн аюулгүй байдал, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд юуны түрүүнд анхаарч, бусдад үлгэр жишээ байхыг үүрэг болгож захья. Хүүхэд нэгдүгээрт гэдгийг Та бүхэн мэдэж байгаа. Та бүхэнд найдаж байна. Өвөг дээдсээс уламжлан ирсэн морины соёлыг хадгалж, орчин цагийн боломж, шаардлагатай хослуулан монгол морин уралдааныг хөгжүүлж, боловсронгуй болгож, ёс жудгаа дээдэлж, цэвэр ариун байлгах үүрэг улсын цолтнууд Та бүхнээс эхтэй гэдгийг мориор амилсан Төрийн туг, сүлдний өмнө энэ танхимаас ухамсарлаарай гэж хүсье.

Үүнээс гадна морин уралдааны шүүлт, шалгаруулалт, морьдын ангилал зэргийг тойрсон ужиг хэрүүл маргаан, хардлагыг уяачид өөрсдийн галаас эхлээд холбоодынхоо түвшинд ярилцан хэлэлцэж, монгол наадмыг маргаангүй, шударга явуулдаг болгох тал дээр анхаарч, ойрын хугацаанд шийдвэрлэх хэрэгтэй. Өнгөрсөн жил хууль ёс, дэг журмыг сахиулах ёстой морины комисс нь авлига, хээл хахуулийн асуудалд холбогдсон ноцтой хэл ам гарсан. Морин уралдаан нэг талаас уламжлалт соёл, нөгөө талаас спорт бөгөөд аль аль талаасаа нийт ард түмний цэнгэл баяр юм.

Үндэсний баяр наадамтай холбоотой авлигын үйлдэл бол үндэсний өв соёл, ард түмний итгэл үнэмшлийн эсрэг гэмт үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй. Үүнийг хуулиар нарийвчлан зохицуулах ч шаардлага байсаар байна. Авлигаас ангид, шударгаар, хүлгийн шандас, уяачийн эрдмийг сорьж, үнэн хурдыг үзэн наадах нь монгол түмний хүсэл юм. Тийм учраас уяачид Та бүхэн холбооны хэмжээнд ийм ёс бус зүйлсийг цэгцлэх, нийтэд ойлгомжтой, ид тод, шударга дүрэм журам, шалгаруулалттай болох онцгой шаардлага байгааг иргэдийн өмнөөс захиж, дамжуулъя.

Эрхэм уяачид аа,

Наадамд амжилттай оролцож, өндөр амжилт гаргасанд тань дахин баяр хүргэе. Уясан морьд тань жавхаатай, хурдтай байг. Уралдаан тэмцээн тань шударга, уралдсан уяачид нь сэтгэл хангалуун байг ээ.

Мөнх тэнгэрийн хүчин дор монгол наадам үеийн үед тэгш шударга болж, монгол түмнийг ашид цэнгүүлж байх болтугай” гэлээ.

Фото
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
56
Зураг
ТЭНЭГЛЭЛ
9
Зураг
БУРУУ
4
Зураг
ХАХА
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
45 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
lollol [202.9.47.31] 2021/6/6
odoo bolio naad tomor zuuhee.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.113] 2021/6/6
Erdenetiin badamsuren gej p*z*a jenkod avilgalaa ix ogsonii xuchind alban tushaaldaa uldsen, odoo buuxaas n omno shagnalaa avch bna zailtsan ovgon
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.153] 2021/6/6
00 ийн цаас дотуур хувцасаа ч үйлдвэрлэж чадахгүй байж хэнд ч хэрэггүй хөшөө дурсгал хаалга энгэртээ төмөр зүүх үнэн дуртай малнууд шүү. Улс нь хөгжихгүй улам уруудаж байж шагнал аваагүй хүн үлдсэнгүй
0 | 0 Хариулах
зочин [202.9.40.28] 2021/6/5
Дампуу юмыг тэргүүндээ залсан юм чинь дампуу дампуу юм мөн ч их хийж байна даа. Хорслоо л тайлаад байгаа нөхөр ш дээ. Тайтгарахна уу? үгүй юу?
0 | 0 Хариулах
Зочин [192.82.69.22] 2021/6/5
Манлай хулгайч гэх гээд андуурсан байлгүй дээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.236] 2021/6/5
ЖИНХЭН УЯАЧДАД НЬ ӨГӨӨЧЭЭ, УЯАЧДЫН ЭЗДЭД НЬ ӨГӨӨД БАЙХ ЮМ. ЖИНХЭН УЯАЧИД НЬ БООЛ ЮМ УУ?
0 | 0 Хариулах
Зочин [150.129.143.39] 2021/6/5
Үхэхдээ үхэр буу гэж
0 | 0 Хариулах
зочин [202.9.40.45] 2021/6/4
Өдөр алгасахгүй гавьат цол, одон медаль олгоод байх юм?
1 | 0 Хариулах
jonhuu [202.179.21.244] 2021/6/4
GOK-n zahiral aldart uyaach uu ,olon hun morio tanihgui dee nas zuseer ni ch helj chadahgui bj ,heden jiliin umnu gok-n neg zahiraliin mori turuuleed shagnalaa avahdaa morio tanihgui hunii mori hutluud buun onigoo bolj bsan
4 | 0 Хариулах
Жэнко [87.174.193.50] 2021/6/4
Шагналыг Зүгээр л баруун солгойгүй цацаж байна даа
5 | 0 Хариулах
хүн [43.228.129.131] 2021/6/4
морь уяагүй хүмүүст яагаад уяач цол өгдөг юмбэ, жинхэнэ уяачдад нь өгөөч. хусуур ч бариагүй байж яаж..
0 | 0 Хариулах
Зочин [185.108.106.155] 2021/6/4
АХМАДУУДЫГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХСАН ХОГИЙН ШААР ТӨМӨР ЗАМ ГАЦААГЧ СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ
5 | 0 Хариулах
JOKER [66.181.161.111] 2021/6/4
ОДОНГООР КОВИДЫГ ТУЛТАЛ НЬ ӨСГӨЖ БАЙГААД ОНЦ БАЙДАЛ ТОГТООЖ АВААД "ЮУ ЯАХ" НЬ Л ДЭЭ.
7 | 0 Хариулах
Зочин [66.181.161.116] 2021/6/4
Женко талбай дээр хүмүүс цуглуулж корона тараах аа боль!
8 | 0 Хариулах
Хүн үлдээгээсэй дээ [192.82.64.174] 2021/6/4
Дараа нь шагнагдах хүн үлдэх нь үү таминь ээ. Дараагийн ерөнхийлөгч нь шагнах хүнтэй хоцроосой доо. ХАХАХАХА
5 | 0 Хариулах
Зочин [107.117.172.7] 2021/6/4
Нахин шагнана шд...манайхан ямар шагнуулах дургүй биш...хэд л бол хэд шагнуулна харин ч нэгбуцна няцна,ичинэ нэрэлхэнэ гэж байхгүй дээ...харин ч бүр намайг шагнасангүй гэж уйлж дуулаад бөөн юм болдог шд
1 | 0 Хариулах
Зочин [107.117.172.7] 2021/6/4
ЗЭРЭГ НЭМЭХИЙН ӨМНӨ гэдэг нэртэй дээр үеийн киног санаж байна уу?
4 | 0 Хариулах
Зочин [203.98.76.16] 2021/6/4
хахаха хэлэх үг алга
5 | 0 Хариулах
Зочин [107.117.172.7] 2021/6/4
Гоё байгаа биз дээ....МОНГОЛ ЯЛНА АА....гэдэг чинь л энэ шүү дээ
5 | 1 Хариулах
Зочин [66.181.161.100] 2021/6/4
Yg uyaach n hed we te,
0 | 0 Хариулах
Зочин [202.179.21.216] 2021/6/4
Хүрэлсүх хүнд тараах төмөр үлдээхгүй нь ээ
1 | 0 Хариулах
Зочин [107.117.172.7] 2021/6/4
Хүүк тэгвэл цаас хуванцараар хийсэн одон медаль тараана даа....Ерөнхий төгссөн бүх хүнд одон тараах нь баараггүй
4 | 0 Хариулах
Зочин [66.181.161.11] 2021/6/4
Jonhuu ahaa neg mor bugdend ni ogchihoo, daraagiin hund gantsiig ch uldehguiger
2 | 0 Хариулах
Зочин [193.116.213.127] 2021/6/4
Жонхуу буухаасаа өмнө баруун солгоогүй шагнал тарааж мөнгө хийхээс өөр зам үлдсэнгүй бололтой. Морь унадаг хүүхдүүд мөнгө төлж чаддаг байсан бол унаач хүүхдээс гадна хараад зогсож байсан хүүхдүүдийг ч хүртэл шагнаж мөнгө хийх байлаа эмэгнэл. Шагнал худалдаж авдаг, шагнал зардаг дампууралыг үтэр түргэн зогсоо.
8 | 1 Хариулах
Зочин [59.153.85.118] 2021/6/4
Гуц. Чи бол ямар ч гавьяагүй гай.
0 | 5 Хариулах
Зочин [66.181.161.67] 2021/6/4
Зайл ллрааа 🖕🏿🖕🏿🖕🏿🖕🏿🖕🏿
2 | 2 Хариулах
SS [66.181.168.8] 2021/6/4
Hunii uuriin Baruun zuun Hul gariin huruu humsnii zavsar bolgonoor odon medaliig hevlen taraaj bna daa
0 | 0 Хариулах
Зочин [185.180.222.151] 2021/6/4
ОРОСЫН ЖЕНКО БУУХДАА МОНГОЛЫГ ОНИГОО БОЛГОЖ БАЙНА.
8 | 0 Хариулах
Зочин [202.21.115.106] 2021/6/4
Ядуу айлын хүүхдүүдийн амь нас эрүүл мэндээр наадагчид. Морийг насанд хүрсэн хүнээр унуулдаг болий
4 | 0 Хариулах
feudal. [66.181.185.20] 2021/6/4
iim teneg hun mongoliin turiig 4 jil samarsan geed bod
5 | 0 Хариулах
Зочин [64.119.25.34] 2021/6/4
Арай дэндлээ
7 | 0 Хариулах
Зочин [107.117.172.7] 2021/6/4
Монголчууд яагаад өмнө зүгийн Манж нарт навс ялагдасны нууц нь энэ....талын бэртэгчингүүд элдэв цол гуншин,шагнал урамшуулалд нугасгүй дуртай,нэг нэгнийхээ дээр гарах гэж үхэн алдан алалцана,өчүүхэн нэр алдрын төлөө яахаас ч буцахгүй.....яг энэ сул тал дээр нь өмнө зүгийнхэн чадварлаг тоглодог байсан гэжугаа
16 | 0 Хариулах
Зочин [107.117.172.7] 2021/6/4
Худлаа үнэн морь уядаг болгон л авчих шиг боллоо доо .....
9 | 0 Хариулах
Зочин [107.117.168.127] 2021/6/4
Yag2
0 | 0 Хариулах
Зочин [103.229.120.120] 2021/6/4
Буухаасаа өмнө баахан хүнд одон медаль тарааж байна даа. Ямар ч үнэ цэн алга.
13 | 0 Хариулах
Зочин [107.117.172.7] 2021/6/4
Үнэгүй юм гэж байхгүй шд...женко мөнгийг хийж байх шиг байна...
9 | 0 Хариулах
M [64.119.26.141] 2021/6/4
Yoo Bolichoosoi ymr nowshiin ym hiigeed bna ene Jenko mudak
3 | 0 Хариулах
иргэн [202.126.89.231] 2021/6/4
Баттулга бүтэн 10 хоног шагнал гардууллаа солио өвчин тусжээ ийм юи гэж бас байдаг аа
13 | 0 Хариулах
aguin sahaltnuud bolii [192.82.91.146] 2021/6/4
umhiinuudiin bj bgaa n yog 13r zuun
4 | 0 Хариулах
MGL zaluu [64.119.26.141] 2021/6/4
ichej vheesei. odoo bolildoo ene odon medal taraah teneg vildelee. hurdan zailj vz
6 | 0 Хариулах
Зочин [202.9.41.54] 2021/6/4
Ичмээр юмс ямар их байнаа.
6 | 0 Хариулах
Зочин [122.201.26.237] 2021/6/4
Цагдаа нар өөрийг нь баривчлахаа очих үед нь хашиж зогсох хүмүүсээ л бэлдэж байна даа.
11 | 0 Хариулах
Зочин [66.181.161.57] 2021/6/4
🙈🙈🙈🙈🙈🙈🙈🙈🙃🙃🙃🙃🙃🙃 баттулга ичээчээ одоо болнооо
8 | 0 Хариулах
Зочин [202.9.46.27] 2021/6/4
Үнэнч хүргэн, товарищ Шаариг хөгжмийн удирдаач юм уу, хаашаа юм, дохиод, удирдаад ч байх шиг.
6 | 0 Хариулах
Зочин [107.117.168.104] 2021/6/4
Hurdan zailaasai jonhuu
8 | 0 Хариулах