2021/08/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.16₮
B30
УЛААНБААТАР
20°
|
11°
B30
УЛААНБААТАР
25°
|
10°
B30
УЛААНБААТАР
29°
|
13°
18:00
S30
17°
19:00
S30
16°
20:00
S30
15°
21:00
S26
14°
22:00
S26
13°
23:00
S26
12°
00:00
S26
11°
01:00
S26
10°
02:00
S26
03:00
S29
04:00
S29
05:00
S29

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлснээр COVID-19-ийн халдвар нэмэгдсэн НОТОЛГОО

Р.Оюун, iKon.mn
2021 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа тавдугаар сарын 24-нд албан ёсоор эхэлснээс хойш коронавирусийн халдварын тохиолдлууд эргээд эрчимтэй нэмэгдэх болсныг тоон үзүүлэлтүүд илтгэж байна. 

Улаанбаатар хотод 1,000 даваад байсан халдварын шинэ тохиолдол тавдугаар сарын 3-наас 900-аас доош орж, тасралтгүй буурч байв. Гэтэл 460 хүртэл буюу 30 орчим хувь буураад байсан халдварын тохиолдол тавдугаар сарын 24-нд 500 давснаас хойш өнөөдрийг хүртэл нэмэгдсээр зургаадугаар сарын 3-нд эргээд 1,000 давлаа. 

График 1. Халдварын тохиолдлын тоо (2021.04.01-нээс хойш)

Орон нутагт мөн халдварын тохиолдлууд нэмэгдсээр өнгөрсөн 24 цагт дээд хэмжээндээ хүрч, 198 тохиолдол шинээр нэмэгдэв. 

График 2. Халдвар тохиолдол орон нутагт (Сүүлийн гурван сараар)  

Улаанбаатар хотоос орон нутаг чиглэсэн хөдөлгөөнийг тавдугаар сарын 22-нд нээсэн. Үүнээс гадна Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа мөн өнгөрсөн сарын 24-нөөс албан ёсоор эхэлсэн. 

Тухайлбал, Дундговь, Баянхонгор, Говьсүмбэр аймгуудад шинээр халдвар бүртгэгдэлгүй 20-оос дээш хонож, "Ногоон бүс" болоод байсан бол сурталчилгаа эхэлснээр халдвар дахин бүртгэгдээд байна.

Дундговь аймагт тавдугаар сарын 28-нд Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх, тавдугаар сарын 30-нд "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат нар тус тус очиж, мөрийн хөтөлбөрөө иргэдэд танилцуулжээ. Тус аймагт тавдугаар сарын 3-наас хойш шинээр халдвар бүртгэгдээгүй 26 хонож байсан бол тавдугаар сарын 30-ны өдөр гурван хүн COVID-19-ийн халдвар авсан нь батлагдав. 

Баянхонгор аймагт мөн тавдугаар сарын 1-нээс хойш 32 хоногийн турш шинээр хүн өвчлөөгүй "Ногоон бүс" болоод байсан бол зургаадугаар сарын 2-нд нэг, 3-нд найман хүн COVID-19-халдвар авсан нь батлагдаад байна. Тус аймагт тавдугаар сарын 30-ны өдөр Их Богд хайрхны тэнгэрийг тайх анхны төрийн тахилгын ёслол болсон билээ. Уг ёслолын арга хэмжээнд Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөх Л.Болд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Хошууч генерал Д.Ганзориг, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нарын албан ёсны төлөөлөгчид, Ламын гэгээн Данзанжамбалчойжишинэн тэргүүтэй лам хуврагууд, нутгийн ард иргэд оролцсон юм.

Ийнхүү коронавирусийн халдвар Улаанбаатар хот болон орон нутагт дахин эрчимжиж байгааг дагаад нас баралтын тоо өссөөр байна. 

График 3. Коронавирусийн шалтгаант нас баралт

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын нийт тохиолдол 62,585 болсноос 11,553 эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 5,096 хүнээс 2.5% нь маш хүнд байгааг ЭМЯ мэдээлээд буй.

Коронавирусийн эсрэг вакцинжуулалттай холбоотойгоор зургаадугаар сарын 15-наас халдварын тархалт буурч эхэлнэ гэдгийг УОК-ын дэргэдэх эрдэмтэд үзсэн талаар Засгийн газар мөн мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 18-аас дээш насны 1,865,857 хүн вакцины нэгдүгээр тунг хийлгэснээс 1,439,712 хүн хоёрдугаар тунгаа хийлгээд байна.

График 4. PCR шинжилгээ ба шинжилгээнд эерэг эзлэх хувь

x