КОВИД-19-ийн халдвар Монгол Улсын 20 аймагт тархаад буй. Тэгвэл дараах гурван аймагт шинээр халдвар нэмэгдээгүй 10-аас дээш хоножээ. Үүнд
Хэнтий аймагт ес, Дорноговь аймагт зургаан хоног халдварын тоо нэмэгдээгүй байгаа бол бусад аймагт халдварын тархалт буурахгүй хэвээр байна.
Коронавирусийн эсрэг дархлаажуулалт эрчимтэй явагдаж байгаа ч халдварын тоо төдийлөн буурахгүй байгаа. Өнгөрсөн 24 цагийн байдлаар л гэхэд 5,849 хүнд PCR шинжилгээ хийхэд 630 тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд үүнээс 49 нь орон нутагт гарчээ.
Монгол Улсад коронавирусийн халдвар оргил үедээ хүрч, шинэ тохиолдол 1,200 давж байсан үед 13,000 гаруй PCR шинжилгээ хийж байв. Тиймээс халдварын тархалт буурсан гэж тайвширч болохгүйг ЭМЯ-наас анхааруулсаар байна. Ялангуяа, тавдугаар сарын 22-ноос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотойгоор шинжилгээ өгөх иргэдийн тоо нэмэгдэж, сайн дураар шинжилгээ өгөхөөр ирсэн хүмүүсээс халдвар илэрч байгааг ЭМЯ мэдээлсэн.
УОК-оос гурав дахь удаагийн хөл хорионы дэглэмийг бууруулж, гуравдугаар сарын 1-нд нийслэлээс гарах хөдөлгөөнийг нээснээр орон нутагт халдвар тархаж, 20 аймгийг хамарсан гэдгийг мартаж болохгүй.
Тиймээс вакцин хийлгэсэн ч халдвар хамгааллын дэглэмээ баримталж, хүндэтгэх шалтгааны улмаас вакцин хийлгэж чадахгүй байгаа иргэд болон хүүхдүүдийг коронавирусийн эрсдэлээс сэргийлэх хэрэгтэй байгааг эрүүл мэндийн байгууллагаас сануулсаар байна. Учир нь халдварын шинэ тохиолдлоос гадна нас баралтын тоо буурахгүй хэвээр байгаа юм. Өнгөрсөн 24 цагт л гэхэд таван хүн нас барж, нийт амиа алдсан хүний тоо 266 болоод байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!