Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Олон улсын энхийг сахиулагчдын өдөрт зориулсан ёслолын жагсаалын онцлох агшнууд

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Олон улсын энхийг сахиулагчийн өдөр"-ийг тохиолдуулан Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, Төрлийн цэргийн командлалууд, Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, ангиуд жанжин Д.Сүхбаатарын талбайд цэргийн ёслолын жагсаалаар алхаж, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн алба хаагчид ёслолын буудлага хийлээ.

Энэхүү цэргийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээний эхэнд Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг хүртээх зарлигийг уншиж сонордуулан, ёслол төгөлдөр гардуулан өгсөн юм.

Цэргийн ёслолын арга хэмжээнд төр, засгийн удирдлагаас гадна НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Тапан Мишра, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдууд, БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлалын удирдлагууд оролцлоо.

Ташрамд дурдахад, Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг байгууллага, хамт олноороо гардан авсан нь Монгол Улсын Зэвсэгт хүчин болж байна гэж Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас мэдээллээ.

ФОТО: 

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг