Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

Шинээр илрэх тохиолдол буурсан ч хүнд өвчтөний тоо болон нас баралт өндөр хэвээр байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 12
iKon.MN

Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол сүүлийн хоногт 512-оор нэмэгдэж, 46,448 болсон. Үүнээс 34,000 гаруй нь дөрөвдүгээр сарын хатуу хөл хорио тогтоосноос хойш батлагджээ. 

Мөн хугацаанд коронавируст халдварын шалтгаанаар 47-78 насны таван хүн эндсэн бөгөөд тухайн хүмүүс бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад хүндэрч нас барсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Цар тахал дэгдсэнээс хойш халдварын улмаас эмчлүүлж байсан 195 хүн нас барснаас 184 хүн коронавирусийн өвчний улмаас эндсэн харамсалтай мэдээ байна. Тэдгээр иргэний 181 нь дөрөвдүгээр сарын 1-нээс хойш нас баржээ.

Үүнээс үзэхэд, хөл хорио тавьснаас хойш өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол хоёр дахин буурсан хэдий ч биеийн байдал нь хүнд өвчтөний тоо болон нас баралтын үзүүлэлт өндөр хэвээр байна.

Өнгөрсөн хоногт л гэхэд маш хүнд өвчтөний тоо 11-ээр нэмэгдэж, 121 болов. Өнөөдрийн байдлаар 4,806 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 2.5 хувийг маш хүнд хүн эзэлж байгаа юм.

Тодруулбал, одоогоор 

  • Хөнгөн-2,631
  • Хүндэвтэр-1,506
  • Хүнд-548
  • Маш хүнд-121 хүн коронавируст халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/812699152706551