Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өлсгөлөн зарласан хоёр дахь өдөр

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн зарласан өлсгөлөн Д.Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.

Тэдэнтэй Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар уулзаж, улс оронд хөл хорионы дэглэм мөрдөгдөж буй энэ үед өлсгөлөнгөө зогсоохыг хүссэн юм. Гэвч УИХ-ын гишүүд үүнийг хүлээн авахгүйгээ мэдэгдээд байгаа.

Түүнчлэн өлсгөлөн зарлаж буй гишүүдийн биеийн байдлыг эрүүл мэндийн ажилтнууд хяналтдаа авчээ. Одоогоор төв талбай болон ойр орчимд нь хөл хөдөлгөөнийг бүрэн хааж, цагдаагийн хамгаалалтад авсан хэвээр байна.

"100 жилийнхээ ойгоор Ерөнхийлөгчтэй болно гээд нэг нь хэлсэн шиг байгаа юм. Түүний хойноос улс орныг самарч байна"

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Монгол Улсыг хоёр асуудал дампууруулж байна. Нэгдүгээрт шударга бус байдал, хоёрдугаарт байгалийн баялаг цөөхөн хүний гарт очсон нь юм. Өчигдөр Сонгуулийн ерөнхий хорооны бүртгэл нь анхнаасаа өрсөлдөх хүнээ захиалсан, шударга бус жүжиг байсны нэг жишээ. 

Би өнөөдөр энд нэг л асуудалд санаа зовоод сууж байгаа. Тэр нь шударга бусын хонгилын түлхүүр нь үзэл сурталжсан нэг нам, эрх мэдэлжсэн нэг нам, бяр нь аагисан нэг намын гарт очиж байна. Тэр дотроо намын даргынх нь гарт очиж байна. Ерөнхий сайд болсон нөхөрт мэдэл байгаа үгүйд би эргэлзэж байгаа. Асуудлын цаад углуурга нь Монголын нийгэм дэндүү шударга бус болж буйд байгаа юм. 

У.Хүрэлсүхийг нам дотроо МАНАН-тай үзэхэд нь би дэмжиж байсан. Гэтэл 100 жилийнхээ ойгоор Ерөнхийлөгчтэй болно гээд нэг нь хэлсэн шиг байгаа юм. Түүний хойноос улс орныг самарч байна. Шударгаар өрсөлдөөд Ерөнхийлөгч болбол болно шүү дээ. Гэтэл МАХН-тай нэгдээд, Ерөнхийлөгчөө муриад, ганц амьтай нам Ардчилсан намаа ийм байдалд хүргэсэн" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Ардчилсан намын дотоод сонгуулийн хороо О.Цогтгэрэл даргатай АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг, М.Тулгат даргатай АН-аас УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх шийдвэр гаргаж, баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн ч хуулийн дагуу нэг намаас нэг нэр дэвшигчийг бүртгэхээр С.Эрдэнийн баримт бичгийг хүлээн авсан юм.

ФОТО: 

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг