Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Нэр дэвшигчээ бүртгэхийг шаардаж, өлсгөлөн зарлаж буй АН-ын гишүүд

Т.Саран, iKon.mn
2021 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд О.Цогтгэрэл даргатай АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болоод буй Н.Алтанхуягийн материалыг СЕХ бүртгээгүйтэй холбоотойгоор өнөөдөр өлсгөлөн зарлаж эхлээд байна.

 "Төрийн тэргүүнийг сонгох найм дахь удаагийн сонгуулийн нэр дэвших үйл ажиллагаа болж байна. АН-ын хоёр нэр дэвшигчийн материалыг СЕХ хүлээж авахгүй байна. СЕХ хуулиас давсан эрх мэдэлтэй байж болохгүй. С.Эрдэнэ, Н.Алтанхуяг гэдэг хоёр хүнийг богино хугацаанд уулзаж, асуудлаа шийдэхийг уриалж байна” гэсэн мэдээллийг АН-ын дарга О.Цогтгэрэл СЕХ-ны төлөөлөлтэй уулзсаны дараа өгсөн.  

 Харин Сонгуулийн ерөнхий хорооноос АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн хоёр хүний нэгийнх нь баримт бичгийг хүлээж авах шийдвэрийг гаргаад буй.

Ташрамд дурдахад, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Ерөнхийлөгч Х.Баттулгад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулах бичиг хүргүүлсний дагуу Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн хурлыг зарласан юм.

Фото сурвалжилга

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг