2021/06/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.36₮
B30
УЛААНБААТАР
24°
|
14°
B30
УЛААНБААТАР
30°
|
14°
B30
УЛААНБААТАР
32°
|
18°
09:00
S30
16°
10:00
S30
18°
11:00
S30
19°
12:00
S30
20°
13:00
S30
22°
14:00
S30
23°
15:00
S30
24°
16:00
S30
25°
17:00
S30
25°
18:00
S30
24°
19:00
S30
22°
20:00
S30
20°

Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн материалыг СЕХ хүлээж аваагүй тул УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өлсгөлөн зарлав

Т.Саран, iKon.mn
2021 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд О.Цогтгэрэл даргатай АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болоод буй Н.Алтанхуягийн материалыг СЕХ бүртгээгүйтэй холбоотойгоор байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Ерөнхийлөгчид УИХ-д суудалтай намууд нэр дэвшүүлэх эрхтэй байдаг. Үүний дагуу УИХ-д 13 суудалтай манай нам нэр дэвшигчээ тодруулж, аудитын газар мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн.

Өнөөдөр СЕХ-нд материалаа өгсөн боловч Улсын дээд шүүхийн лавлагаагаар бидний материалыг авах боломжгүй гэсэн. Өдрөөс хойш бид СЕХ-ны гадаа байна. СЕХ улс төрийн өнгө аясаар бидэнд хандлаа. Ингээд бид СЕХ-ны даргад шаадлага хүргүүлээд дараагийн тэмцэлд ороход бэлдэж байна" гэв. 

АН-ын дарга О.Цогтгэрэл "Төрийн тэргүүнийг сонгох найм дахь удаагийн сонгуулийн нэр дэвших үйл ажиллагаа болж байна. АН-ын хоёр нэр дэвшигчийн материалыг СЕХ хүлээж авахгүй байна. СЕХ хуулиас давсан эрх мэдэлтэй байж болохгүй.

СЕХ гэдэг байгууллага эрх баригч хүчний заавраар парламентад суудалтай намын нэр дэвшигчийн материалыг авах үгүйг шийдэж байна. С.Эрдэнэ, Н.Алтанхуяг гэдэг хоёр хүнийг богино хугацаанд уулзаж, асуудлаа шийдэхийг уриалж байна.

Дөрөвдүгээр сарын 27-нд Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болж, С.Эрдэнийг АН-ын даргаар сэргээн бүртгэхээс татгалзсан. Одоо дахин ямар лавлагаа гарч ирэхийг харъя. Бид тэмцлийн дараагийн хэлбэр рүү шилжинэ" гэлээ. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгч Х.Баттулгад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг яаралтай хуралдуулах талаар бичиг өгсөн. 

Улс төрийн нам эвсэл Ерөнхийлөгчид нэр дэвшүүлдэг. Энэ хүрээнд АН нэр дэвшигчээ тодруулан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ СЕХ-нд бүртгүүлэх гэсэн боловч хүлээж авсангүй. Одоогийн нөхцөл байдал ямар байгааг та бүхэн мэдэж байгаа.

Улс орны аюулгүй байдал болоод цар тахлын үеийн асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдах хэрэгтэй. Иймд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг нэн яаралтай хуралдуулах талаар бичиг өгөөд байна. Ингээд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өлсгөлөн зарлахаа мэдэгдэж байна" гэв. 

x