Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдрийн байдлаар 5,408 хүүхэд коронавирусийн халдвар авчээ

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын зөөвөрлөгдсөн болон дотоодод батлагдсан нийт 27,956 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 1/5 нь хүүхдүүд байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.

Түүний мэдээлснээр одоогоор 5,408 хүүхэд коронавирусийн халдвараар өвчилсөн бөгөөд 1,725 хүүхэд эмнэлэгт эмчлүүлж байна. Хүүхдүүдийн биеийн байдал, эмнэлзүйн шинж тэмдгээс шалтгаалан эмчилгээний арга барил харилцан адилгүй байгаа аж. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Хүүхдүүдэд эмнэлзүйн шинж тэмдэг бага илэрч байгаа. Хүнд болон хүндэвтэр хүүхдүүдэд вирусийн эсрэг эмчилгээг хийж байна. Одоогоор ЭХЭМҮТ буюу бидний нэрлэж заншсанаар Эх нялхсын төвд хүндэрсэн хүүхдүүдийг авч, эмчилгээг үргэлжлүүлж байна.

Түүнчлэн Сонсголонд байрлах Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвд 180 ор дэлгэж, бэлтгэл байдлаа хангасан. Эхнээсээ хүүхдүүдээ аваад эмчилгээ, тусламж үзүүлж эхэлсэн" гэв.

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/797589877548449