Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Наранчимэг: Шилэн дансны тухай хуулийг бүрэн хэрэгжүүлээд, мэдээллээ бүрэн тавьчихсан төсвийн шууд захирагч өнөөдөр алга

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Үндэсний аудитын газар/АҮГ/-аас өнөөдөр мэдээлэл хийж, 2020 оны төсвийн шууд захирагчдын санхүүгийн тайланд хийсэн аудитын дүнг танилцууллаа. Мөн Төрийн аудитын газраас санхүүгийн тайлангийн аудитыг хийхдээ Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьжээ.

Энэ талаар ҮАГ-ын Нэгдүгээр газрын дарга, Тэргүүлэгч аудитор Ц.Энхжавхлан "Төрийн Аудитын байгууллага нь 2015 оноос хойш Шилэн дансны хуульд хөндлөнгийн хяналт тавьж байна. Ингэхдээ Нийслэлийн аудитаар хөндлөнгийн хяналтыг таван жилийн хугацаанд хийлгэсэн. 2015 онд Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хянахад 57.1 хувьтай байсан бол 2017 онд хуулийн хэрэгжилт 89.7 хувь болж өссөн

Харин өнгөрсөн онд санхүүгийн тайлангийн аудит хийх үеэрээ аудиторууд Шилэн дансын хуулийн хэрэгжилтийг хянасан нь онцлогтой байлаа. Энэ хяналтын үеэр 655 байгууллагад зөрчил арилгах албан шаардлага өгч, хугацаатай 1,009 зөвлөмж өгсөн. Энэ нь зөвхөн төсвийн шууд захирагчдын санхүүгийн тайланд хийсэн аудитын дүн гэдгийг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн УИХ-ын төсвийн Байнгын хорооноос Шилэн дансны хяналтын үүрэг бүхий нэгж байгуулах үүрэг өгсөн. Энэ дагуу манай байгууллага дээр Шилэн дансны хяналтын хэлтэс байгуулсан. Энэ хэлтэст бодит цагийн горимоор буюу гүйлгээ гарсан үед Шилэн дансыг хянаж, эрсдэлтэй гарсан гүйлгээнд холбогдох чиглэлийг санхүүгийн тайлангийн аудиторуудад шууд мэдээлдэг цахим системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна" гэв.

Мөн ҮАГ-ын Хоёрдугаар газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.НаранчимэгШилэн дансны тухай хуулийг бүрэн хэрэгжүүлээд, мэдээллээ бүрэн тавьчихсан төсвийн шууд захирагч өнөөдөр алга. 

Шилэн дансанд бүх мэдээллээ байршуулна. Ингэхдээ зөвхөн мөнгөний шилжүүлгээ байршуулаад зогсохгүй шилжүүлэгтэй холбоотой тушаал, шийдвэр, эрх зүйн байх ёстой актуудыг нь байршуулах ёстой. Дийлэнх албан шаардлагыг ийм утгаар өгсөн" гэв.