Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/08-НД НИЙТЛЭГДСЭН

ЖАГСААЛ: "Эмэгтэйчүүдийн эрх Ерөнхий сайдынхаас илүү"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 3 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эмэгтэйчүүд өнөөдөр /2021.03.08/ Д.Сүхбаатарын талбайд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг эсэргүүцэж жагслаа.

Энэ сарын 5-ны өдөр Жендэрийн Үндэсний хорооны хурлын үеэр "Хөдөлмөр эрхлэлтийн тэгш бус байдал хэт ихсэж, гэрлэлт залуужсаар байвал эмэгтэйчүүдийг цэрэгт явуулах гарц байна" хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн нь Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр ийнхүү жагсахад хүргэсэн тухай жагсаалд оролцогчид тайлбарлав.

Жагсаалд оролцогч иргэдийн төлөөлөл "Бүхэл бүтэн ардчилсан улсын Ерөнхий сайд хүн ийм хариуцлагагүй үг хэлж болохгүй. Ерөнхий сайд гэртээ хүүхдээ харж буй эмэгтэйчүүдийг ажил хийхгүй байна гэж бодож байгааг гайхаж байна.

Эмэгтэйчүүдийг залуугаараа зөвхөн гэрлэснийх нь төлөө цэрэгт явуулж, бүтээн байгуулалтын оролцуулна гэж ярьсан нь ардчилсан тогтолцоотой, ардчилсан улсын Ерөнхий сайдын хэлэх үг биш" хэмээн ярилаа.

Хэд хоногийн өмнө нь Ерөнхий сайд эрчүүдийг архи дарс уудаг, амьдралын буруу хэвшилтэйгээс гадна эмэгтэйчүүдийг эрт жирэмслүүлж хөдөлмөрийг нь идэвхгүй болгож байна гэсэн утгатай зүйл хэлсэн нь дан ганц эмэгтэйчүүдийг бус эрчүүдийг ч харагдах байдлаар нь ялгаварлан гадуурхаж буй хэрэг гэдгийг талбайд цугласан эрчүүдийн төлөөлөл онцолсон юм.

Жагсаалд оролцогчид "8>9" хуудсыг барьсан нь эмэгтэйчүүдийн эрх Ерөнхий сайдаас илүү гэсэн агуулгатай аж.

Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг