Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Цар тахлын эсрэг AstraZeneca вакцины анхны тарилгыг хийх агшин

А.Намуун, iKon.mn
2021 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дэлхий нийтэд тархаад хоёр жил шахам үргэлжилсэн коронавирусийн халдварын эсрэг вакцин бүтээгдэж, Монгол Улсад авчирснаар дархлаажуулалт өнөөдөр эхэллээ.

AstraZeneca вакциныг хийлгэсэн анхны хүн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бол хоёр дахь нь Эрүүл мэндийн сайд С.Энхболд боллоо.

БНЭУ-д үйлдвэрлэсэн уг вакцин 150,000 тун ирсэн бөгөөд төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 56,000 ажилтан, халдварын эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй цагдаа, онцгой төрийн албан хаагчдыг дархлаажуулалтад хамруулахыг мэдэгдээд байгаа билээ.

Дархлаажуулалт сайн дурын үндсэн дээр хийгдэнэ.

Ажилчдаа вакцинжуулах тал дээр хувийн хэвшлийнхэн Засгийн газартай хамтарч ажиллаарай хэмээн Ерөнхий сайд хэлэв.

Коронавирусийн эсрэг дархлаажуулалт Улсын хоёрдугаар төв эмнэлэгт эхэлсэн юм. Уг үйл ажиллагаанд БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра болон Гадаад харилцааны яамны холбогдох албаны төлөөллүүд оролцлоо.

Фото сурвалжилгыг хүргэж байна

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг