“Нэг хаалга-Нэг шинжилгээ” шинжилгээнд нийслэлийн өрх бүрээс 18 нас хүрсэн нэг хүн хамрагдах ёстой гэдгийг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл мэдээллээ.
Тэрбээр "Нийслэл хотод өнөөдрөөс Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, “Нэг хаалга-Нэг шинжилгээ” гэсэн арга хэмжээ авч буй.
ХӨСҮТ-ийн Тархвар судалгааны албаны судалгааны дүнгээр өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа гэдгийг гаргасан. Мөн УОК-ын дэргэдэх эрдэмтэн, судлаачдын багаас коронавирусийн халдвар нэмэгдэх магадлалтай гэдгийг математик загварчлалаар бодож гаргасан.
Бид эхний ээлжид голомт тойрсон шинжилгээнүүдийг үе шаттай хийж байгаа. Энэ хүрээнд голомтын цар хүрээг өргөтгөн шинжилгээ хийж эхэллээ. Тиймээс "нэг хаалга-нэг шинжилгээ" арга хэмжээг үр дүнтэй гэж үзэж байна. Иргэд маань энэ шинжилгээнд идэвхтэй оролцох хэрэгтэй.
Ингээд иргэд өөрсдийн гэр бүл дотроос дээр дурдсан шаардлагатай нэг хүнийг заавал сонгож коронавирус илрүүлэх шинжилгээнд хамруулах хэрэгтэй.
Шинжилгээ хийлгэхдээ анхаарах зүйлсээс дурдвал,
Дээрх зөвлөмжийг хэрэгжүүлснээр шинжилгээ үр дүнтэй байх болно" гэв.
ВИДЕО: